"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, February 4, 2018

Эрэгцүүлэл-46 2018.02.04

Аян замд явах зуур бидний хэдэн хүний дунд нэгний маань сахарын өвчнөөс болж нэгэн өрнүүн яриа эхэлсэн юм. Тэр хүн маань олон жил японд очиж, жилийн бараг тэн хагасыг тэнд амьдардаг гэв. Япон танд таалагддаг уу гэхэд, тийм ээ гэв. Тэгээд юу нь таалагдав гэж асуухад тэдний хоол хүнс нь эрүүл гэж хэлэв. Тэгвэл тэр хүний эрүүл гэх харь хоол унд бидэнд юуг өгүүлнэ вэ? Эрүүл хоол хүнс идээд яагаад өвдчихөв? Бусдын бүхнийг сайхан гээд бид юу хожив, юугаараа хожигдсон юм бол? Өөрийн гэх бүхнээ үгүйсгээд бас юунд хүрсэн юм бол, юуг алдсан юм бол? "Өөрийн нутгийн амьсгал нь дулаан, өөрийн нутгийн чулуу нь хүртэл зөөлөн" гэх үг байдаг. Энэ юу болчихов? Монгол Домчийн сударт Эртний монголчууд сахрын өвчлөлөөр өвдөх нь маш ховор, цээрлэлээр ирдэг байсан ч харин өнөөгийн бид олон уураг холилдуулан идсэнээс болж энэхүү өвчин ихээр дэлгэрсэн талаар бичсэн байх юм. Гэтэл одоо цагт сахарын өвчлөл цөөхөн байж таарах нь уу? Тэгэхээр энэ сахрын өвчин маань буруу хооллолтоос болж өвддөг байх нь л дээ. Хүүхэд байхдаа энэ өвчний талаар бараг сонсож байгаагүй ч харин сүүлийн үед эрс ихэссэн нь энэ л өвчин бидний хоол хүнс, байгал цаг ууртай гарцаагүй л хамааралтай байх нь ээ дээ. Тэгээд тэр хүнд би танд хэдэн үг хэлэх үү гээд Эзэн хааны маань үг байдаг. Өөрийн хийсэн хоолоо идэж, өөрийн оёсон хувцасаа өмстүхэй. Эс бөгөөс бусдын идэш, хөндлөнгийн боол болно гэж хэлсэн юм даа гэхэд хажууд байсан нэг эгч маань ихэд сайхнаар хүлээн авч тэгэлгүй яахав бид өөрсдөө бүхнээ хийдэг болсон байхад амьдрал дээшлээд ирнэ хэмээн хэлж билээ. Тэгж хэлэхэд тэнд бүх хүмүүст тааламжтай байсан бололтой бүгд л ярианд оролцов. Ийнхүү хэлсэн үгийг тосон авах гэдэг ямар ч их утга учиртай юм бэ дээ. Тосон авах гэдгээ бид хэрхэн хардаг юм бол? ГӨ дээр ирсэн л юм бол өнгөрсөнөө хараач, маргаашийг угтаач гэдэг дээр тосон авах нь гарч ирдэг юм биш үү? Тэгэхээр тосон авах гэдэг нь засах ухаанаар орж ирж байх шиг. Гэтэл нөгөө сахарын өвчин маань ариусгалаа орж хараагүйн шийтгэл ч юм шиг.

No comments:

Post a Comment