"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, May 9, 2013

ҮЛГЭР

Эрт урьдын цагт гээд үргэлжилсээр  амар сайхандаа жаргажээ гээд төгсдөг үлгэр үргэлж л сайн сайхан төгсгөлтэй байдагсан. Гэтэл одоо энэ цаг үед сайн сайхан төгсөхөд хэцүү болсон байх юм. Ард түмэн нь туйлдаж ядарсан хэн хүчтэй нь хүчгүйгээ дарласан, дээрэлхсэн, өнөө маргаашийн хоолоо арай ядан залгуулсан хөөрхий АРД ТҮМ ЭН минь.
Байгаль дэлхийгээ өөрсдийн гараараа устгаж модоо огтолж, газар эхээ ухаж төнхөж, алт эрдэнэсийг харь оронд үнэгүй шахам зөөж өвс ургамалаа хайр найргүй устгана.  Энэ бүхэн зөвхөн идэж уух, өмсөж зүүх, бусдад гайхуулахын төлөө бус гэж үү?
ТАВАН ТУСГААР ТОГТНОЛ хаа байна? 
Агаар, ус, хөрс нь бохирдож, хомсдож  охид бүсгүйчүүдийн энгэр задгайрч, хоол хүнс нь хариас хараат болж өөрийн гэсэн бүхэн нь үнэгүйдсэн,  хууль дүрэм нь гадны хуулийг хуулаад л тавьчихна. Сэтгэхүй нь харь орныг шүтсэн, дуурайсан, хуулсан.
Эх орондоо тааваараа амьдрах ч аргагүй болж дээМалч АРД нь хавчин гадуурхагдаж ГАЗАР ЭХ нь энд тэнд ухаж, бохирлогдсон хайран ЭХ ОРОН минь.
ЭХ ДЭЛХИЙгээс амь юугаа авсанаа ор тас мартсан хүмүүн төрөлхтөн дотроос ХӨХ ТОЛБОТОН МОНГОЛчууд бид мартах учиргүйсэн. Эх дэлхий минь өөрийгөө амьтайг, өвдөн зовж шаналж байгаагаа мэдрүүлэх гэж хичээвч мэдрэмж үгүй хүмүүн төрөлхтөн авхаас өгөх нь үгүй байх юм. Үрс биднийгээ ухаараасай ойлгоосой гэж хүсэвч ухаан бодол, махан бодь нь аль хэдийн хүлээн авахаа больж хар муу бүхэнд эзлэгдэж өнөөдрийг өнгөрөөж байвал маргааш яах нь хамаагүй гэж үү
Буурлуудын  минь өвлөн үлдээсэн МОНГОЛ ухаан, МОНГОЛ ахуй, МОНГОЛ гэсэн агуу бүхэн хаана гээгдчихвээ
Өнгөрснөөр ирээдүйг бий болгох Өвөг Дээдүүд улаач балчир үрсүүдээрээ дамжуулан энэ муу муухай бүхэнтэй, хар муу болгонтой тэмцэх гэж гэгээрэл өөд үрсээ хөтлөх гэж олон саад бэрхшээлийг туулан байж өнөө энэ замбадаа удмын үрсдээ залран байгааг ойлгохгүй мунхаг үрс олон байна даа. Яана даа. Тэнгэрийн үрс гээд байгаа бид ойлгохгүй бол бусад нь бүүр ч ойлгож хүлээж авахгүй.
Гэвч бидэнд одоо л итгэл найдвар эргэн ирсэн бус уу? Өмнө надад ямар ч сайн сайхан гэрэл гэгээ оогт харагддаггүй байлаа. Хий дэмий л сэтгэлээ чилээн, муу муухайг харан байвч тэмцэх учраа олохгүй Нэг хүний ГЭМ ийг Нийтээрээ үүрэх бугшмал хэцүүгийн энэ үед бухимдаж үглэхээс өөрийг хийж чадахгүй, ирээдүй гэж үгүй, энэ мэтээр хорвоог барах мэт санагдаж үр хүүхдүүд минь яах бол гэсэн тэднийг юу хүлээж байгаа бол гэж сэтгэл зовинон боддог байж билээ.
Тэгэвч  Сэтгэлд минь хурцаас хурц, тодоос тод  НАРАН гийв. Алдагдсан итгэлийн гал асч алдагдсан  найдвар эргэн ирэв. Үлгэр сайн сайхан төгсөх ИТГЭЛ НАЙДВАР. Энэ үг хана хэрэм мэт түшиг тулгуур минь болов. Итгэл найдвараа хэрхэн олж авав? Хаана байж, хаанаас хайв?  
Энэ бол Эзэн Хаан минь хөрстөд улаач үрдээ заларсан тухай ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэсэн номыг харсан даруйдаа Аянгат удганы блог руу орж шимтэн уншиж эхэлсэн тэр өдрүүдэд итгэл найдвар минь эргэн ирж МӨНХ ХӨХ ТЭНГЭР үрс биднээ орхичихоогүйд, Хаан Эзэн минь ЭХ Дэлхийн төлөө, Эх нутгаа ард түмнээ гээд эргэн ирсэнд хязгааргүй баярлаж, зүрх сэтгэл минь догдолж, хөөрөн баясан байж  билээ.  Юунд ч итгэж, найдахаа больсон би гэдэг хүн амьдралыг өөрөөр харж хормын төдийд өөрчлөгдөж билээ. Тайван амгалан болж, уур уцаараа гээж ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага үгээ хэлж өдөр бүр Наран ээждээ, Тэнгэр Эцэгтээ  Их Хаандаа эргэн ирсэнд нь, Хөх Монголыг минь ивээж байгаад талархан, ЭХ Дэлхийг минь аварч, Хөх Монголчуудыг минь, хүмүүн төрөлхтөнг ивээж хайрла хэмээн үнэн сэтгэлээсээ гуйн байв.
Хөх Толбот Тэнгэрийн үрс бид ЭХ Дэлхийгээ аврах, Хар муу бүхнийг Дарах, Ард түмнээ гэрээрүүлэх үйлээ аль хэдийн хийгээд эхэлжээ
Үлгэр үргэлжилж байна. Хэрхэн төгсөхыг мэдэхгүй ч төгсгөлийн дараа үргэлжлэл байгаа ч амар сайхнаар төгсөх гүн бат итгэл бидэнд бий. Гагцхүү хэрхэн төгсгөх нь үрс биднээс хамаарах буй за.

No comments:

Post a Comment