"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, November 26, 2017

Эрэгцүүлэл-40 2017.11.26


МТТТ-175д: “Бие тэргүүт Дээл захт” гэдэг нь Их бага алив бүхэн Хэм хэмжээнд багтаж Сайн муугаа тэмтчих Тэргүүт Ул мөрөө үлдээх биет байх учигтай гэжээ. Харин өнөөгийнхөн бид энэ зүйр үгийг хэлэхдээ Хүн ахтай, Дээл захтай гэж хэлдэг. Харин МНТ хэлсэн Бие тэргүүт гэдэг нь Хүн ахтай гэсэн үг мөн үү? Утга дүйх үгс мөн үү? Ингэхэд ах гэдэг нь ямар утгатай үг юм бол? Өмнөх бичвэрт бичсэнчлэн "Ахын устгал дүүд" гэдгээр бурууг үйлдэх ах байвал яах юм бол? Мөн сударт: Цагийг бадраахгүй ахыг царцаа голионы дайтай хайрлаад яана вэ гэх үг бий. Тэгэхээр ах гэдэг маань цагийг бадраах гэдэг дээр яагаад гарч ирнэ вэ? Тэгэхээр бадраах гэдэг нь байгаа юм бол унтраах нь гэдэг нь бас байна гэсэн үг үү? Хэрэв тийм бол "ахыг шахтугай" гэсэн үг бий. Тэгэхээр царцаа голионы дайтай ч үнэ цэнэ үгүй гэсэн нь юу гэсэн үг болчихов?
Ямартай ч БодОнЧиАр Мунхагийн ах нь дүүгээ эрж олсон нь цагийн тохироонд дээр хэрхэн гарч ирж байгаа юм бол? Ах нь бадраав уу? Дүү нь бадрав уу? Хэн бадрав? Ингэхэд бадрах гэдэг маань юу гэсэн үг юм бол?
МТТТ-175д: Тэргүүн толгой үгүй ард айл Тэмтрэх тэмтрэл үгүй, жаяглах жаяг үгүй, Хохиролыг төлөх чадамж үгүй Бэдрэлийг туулах билэггүй гэжээ. Тэгвэл бадрал гэдэг маань тэмтрэх тэмтгэлтэй, жаяглах жаягтай, хохиролыг төлөх чадамжтай, билэгт оюун дээр гарч ирж байх нь гэж харж болох уу? Харин өнөөгийн бидний амьдрал хэр байгаа бол? Тэмтрэх тэмтгэл маань юу юм бол? Юуг, хэрхэн яаж, яагаад тэмтрэх юм бол? Тэгэхээр өнгөрсөн бүхнээ судалж буй бид тэмтрэл хийж байгаачид мөн үү? Тэмрээд яах юм бол? Харин тэмтрэхгүй бол яах юм бол? МТТТ-д “Түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа” гэсэн үг бий. Бидний хэлдэгээр бол “ойд төөрсөн” гэж хэлдэг. Яагаад заавал сармагчин гэж? Сармагчин яагаад ойд төрчихөөд төөрнө гэж? Төрж өссөн газартаа тийм амар төөрөх үү? Харин МТТТ-д яагаад “ойд төрсөн” гэж хэлэв? Монгол зүйр үгээр бол явсан хүн яс зууна гэдэг. Суусан цэцнээс явсан тэнэг дээр ч гэдэг. Эрэл тэгэхээр хаа хүрнэ вэ? Харин ах гэдэг нь тэгвэл яах юм бол? Яахаараа бадраагчаар тодорно вэ? БодОнЧиАр мунхаг нь өөрийн толгойтой байсан нь хэрхэн энэ түүхийн судраас гарч ирнэ вэ? Яагаад заавал Ахыгаа ирэхэд нь энэхүү үгийг хэлэх нь юуных юм бол? Харин бид өөрийн толгой гэдгийг хэрхэн харж байгаа юм бол?

No comments:

Post a Comment