"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, June 25, 2013

Байгаль далайн тахилга

Өргөн далайн захад ирэхэд
Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлнө
Өр зүрхний минь гүнд
Өмөлзөх гуниг байх юм
Туулах амьдралын замд
Төрсөн нутгийн гүнд
Тэртээгээс ирсэн миний
Тэнхээт өвгөдийн нутагт
Алтан нарны цацрагт
Аялгуут дууны эхэнд
Давалгаа юуны үзүүрт
Давтагдашгүй нэгэн түүхэнд
Хүсэл хяслын дэнсэнд
Хүүн заяаны учигт
Бодолд уягдсан уянга
Босоо заяаны тэнхээнд
Гунигаар хөглөгдсөн аялгуунд
Ганцхан заяах нутагт
Эргэн төрөх тавилангүй
Эргэх жамын уялганд
Харуусал тээсэн хүсэл
Хатан зоригийн дуулал
Энэ бүхэн зэрэгцэж 
Эгэлхэн сэтгэлийг үймрүүлнэ,

Балчир үр би Байгаль далайн эрэгт давалгаанд нь хөлөө норгон алхан байхад сэтгэл минь нэг л гунигтай байж билээ. Анх удаа хойд улсын хилийн дээсийг алхаж байсан ч харийн нутагт байгаа гэж огтхон ч бодогдохгүй байлаа. Шөнө очсон болхоор төвхнөж аваад шууд л унтацгаав. Маргааш өдөр нь бид амрах ёстой байсан болхоор яаралгүй босов. Өглөө босоод Байгаль далайгаа харахыг хүссэн би буудлаасаа гартал Далай ээж маань цэлэлзэн угтах нь тэр.
Хөөрсөн хүн андуудтайгаа ундалж аваад далайн зүг явлаа. Өмнө нь ийм их ус харж байгаагүй ч Далай ээж минь надад нэг л дотно санагдаж гуниг төрүүлэн байв. Эргээр нь хөлөө норгон далайн давалгааг мэдрэн  дуугаан дуулж алхах сайхан байлаа. Эрт очсон тул манайхан ирээгүй байсан ч удалгүй уван цуван ирж усанд шумбаж эхлэв хэхэ. Усанд орж байгаа нөхдөө хараад эхний үед сэтгэл хөдлөхгүй байснаа удалгүй дагаад шумбав аа хэхэ. Үнэхээр сайхан байлаа. Далай ээж минь давалгаагаараа зөөлөн бүүвэйлэн байхад нь уснаас гарах хүсэл огтхон ч төрөхгүй байв. 
Аялалын маань зорилго нь Могой жилийн тахилга байлаа.   
12 жилийн тахилга нь маш чухал үйл бөгөөд үйлээ гүйцээх нь үрсийн үүрэг байлаа. Бурхан халдун хайрханд Морь жилийн тахилга болсон бөгөөд бусад жилүүдийн тахилга мөн энэ жилд ихэнх нь хийгдэх талаар дараа тухтай хүүрнэх болно. Буурлууд маань 12 сарын 21 ний Шинэ эринг угтах их үйлийн дараагаас л одоо л их үйл  эхэлж байна давааны цаана даваа байдгийг сана гээд миний улаач үйл ихтэй хэмээн айлдаж байсан нь учиртай байж дээ. 
Тэр оройдоо тахилгын талаар Дээдэс хуралдай зарлав. Тэнд би гэдэг хүн догодуулав хэхэ. Учир нь далайн эрэгт усанд хуурдаж байгаад банга хүртэв. Тэглээ гээд сэтгэл гутарсангүй барцад арилж байгаа юм байлгүй гээд л өнгөрөөв өө. 
Тахилгын зохион байгуулах аравтад орсон тул эртлэн босч цуглацгаав. Тахилга хийх газраа сонгохоор бөөнөөрөө идээ будаагаа аваад очив. Хоёр газар сонгосон боловч эхний газар дээр санал нэгдэж идээгээ засав. засах үедээ золтой л шумуулны хоол болох шахав ккк. Монгол ухаан ы ачаар арай гайгүй өнгөрөв. Адууны хомоол уугиулж шумуулнуудыг хөөвч энд тэндээс хазах нь аймаар. 
Морин цагт бөөлөөн эхлэв. Эхлээд толгой дээдэс залраад удалгүй лусын буурлууд үйлээ хийж эхлэв. Буурлууд маань уйлан хайлан уяраан бүжин үйлээ зогсолтгүй хийсээр сүүлд нь нэг Буурал маань Эрвээхэйн хатан ээж бууж уйлан уяран  үйлээ хийгээд эх нутаг  минь гэж  санаа алдан байваа. Тэнд буурлууд маань нутаглан байсныг тэгэхэд мэдэв. 




 


No comments:

Post a Comment