"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, June 28, 2013

Мэнд

Атаа таван Тэнгэртээ мөргөн 
Айдсыг давах ухаан олъюу
Алтан Дэлхийн заяаг түших 
Арвин ихийг сурч мэдьюү
Илчит нарны гэрлийг дэвжээх
Эрдэм ухааныг эрж хайюу
Энд тэндээс цуглан байж
Элдэв үгсээр угтан байюу
Мөр мөрний цаана нуугдсан
Мөрөн гол мэт далайд шумбаюу
Мөчир бүрээр салаалан байх
Мөнхийн амьдралын учгыг олъюу
Үйлийн үрийн зангилааг тайлж
Үнэн төрхөө бусдад түгээюү
Үүрч ирсэн амь бүрийн
Үйлийг дааж Тэнгэртээ огшооюу
Харан суугаа нөхөд минь
Хатуу бэрхэд шантраагүй сэн
Хайрлан буй үрсээ дэвжээн
Хариу юугаа өгнө буй за
Мэнд юугаа мэдэлцэн
Үйл юугаа үргэлжлүүлж
Үгс юугаа солилцон
Учиг юугаа тайлалцъюу
Мэлмийд нь мэдэр нэмьюү
Сонорт нь аялгуу нэмьюү
Чихэнд нь чимэг нэмьюү
Чимээнд нь цуурай нэмьюү
Оюунд нь хүч нэмьюү
Ухаанд нь урам нэмьюү
Урманд нь хөөр нэмьюү
Учирахдаа үлдсэнээ хэлэлцьюү
Үйлээ бататган байюу

No comments:

Post a Comment