"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, June 14, 2013

Хилэн

Хүчит төрийн минь сулд өршөө
Хүмүүн биднийг заяа өршөө
Одоогийн энэ төр шиг  
Олиггуй төр хаа байна
Дэлхий эхийг минь сэндийлсэн
Дэргэдэх ардыг нь зайлуулсан
Дэндүү их шуналтай
Дэвэн дэлхийн хүмүүсийг
Ариун сайхан улсын минь
Амар амгаланг эвдүүлэн
Айл саахалтын хүмүүсийн
Аюулхай зүрхийг түгшүүлэн
Алхуулж оруулсан бурууг
Аргагуй л та нуустай тооцоно бид
Хөрст энэ Дэлхийн хуйг таслах
Хэрцгий энэ үйлдэл чинь
Удам угсааг чинь таслах
Учиртай болгож дээ хөөрхийс
Учиргүй юмс гэж үгүйг
Увайгуй та нар ойлгохгуй бол
Эрлэг эцгийн үүдээр
Эргэлт буцалтгүй орохдоо
Эрхэм хүмүүн заяа чинь
Эгнэгт орхиснийг мэдэх болно.
Энэ биеээс чинь гадна
Эрхэмлэж явдаг хумуус чинь
Элдэв янзийн хэцүүг туулан
Элдвээр чамайг хараах болно.
Зөвхөн өнөөдөр болж л байвал
Зүдүү та нар хамаа юун гэх
Зэвүүн бодол өвөртлөх та нарын
Зурвахан хугацаа дуусч байна
Ард олныг та нар
Юу гэж бодоов
Үргэлж та нарт
Өршөөлт Төрийнхөө
Өндөр сэнтийг өгөөд байна гэж бодно уу
Хааны алба халаатай гэж
Харин та нар сонссон уу
Эзний алба ээлжтэй гэж
Эргүү та нар сонссон уу?
Энхрий үрс минь
Эх намайгаа
Элдвээр зовоож байна гэж
Дэлхий ээж минь уйлж байгааг
Даанч та нууд сонсохгуй байхын
Энэ үйлдэлээ ухаарч
Эх нутгаа аврахгүй бол
Гэрлийн өргөөний дайчид
Гэгээ цацруулан айсуй.
2012 оны 4 дүгээр сар 16 12.13

No comments:

Post a Comment