Ард мину
Алтан төрийн минь сүлд сүнс буюу зэ
Алдар байвч Ард үгүйд хоосон бусуу зэ
Аргамаг хүлгийн нурууг үл амраах буюу би
Ашдын заяаг нь бүтэн байлгах ёстой буюу
Хүлээх тавилан энэ буюу
Хүрэх хязгаараас дүүлэн нисэх буюу
Хүсэл намайг угтнам буюу тэнд
Хөх Тэнгэрийн минь зарлиг буюу зэ
Арван зүгээ аялгуулнам зэ
Арван зургааг жигшин хааюу за
Ав Эв Овоор сүлэлднэм буюу зэ
Айдасыг үргээн галыг бадрааюу зэ
Бидэн байж хүрээ үүсгэюү зэ
Билэг ухаанаар давалгаална буюу зэ
Долоон бие гадагш довтолном зэ
Долгилох хүч нь хадыг буталнам за
Алтан Дэлхийдээ сөгдөн мөргөюү зэ
Анх үүссэн үүсгэл юугий нь тахьюу за
Аргамж юугий нь бөхлөн чангалюу зэ
Ард мину амгалан дэлгэрюү зэ
No comments:
Post a Comment