Чимх чимхээр цуглуулан цуглуулан
Чийг бүрийг шингээн шингээн
Амь юуг багтаан багтаан
Алаг Дэлхийн сүр оршвой
Булаг шанд нь урсан урсан
Булцгар жимс нь урган урган
Мөнгөн саран гийгүүлэн байж
Мандах наран ивээн ивээн
Хүүн төрсөн түүхийн жимээр
Хөрстөд ургасан нарийн жимээр
Мэдлэг бүрэн цогцлох үеэр
Мөнх Тэнгэрээс хүчин буувай
Жамаар урсах голын чимээнд
Жаргах зовох сүлэх урсгалд
Ололт олзоор түгэх ухаан
Огторгуйн замаар сүлжин эргэнэ
Эрхээ авсан Эзэн бие
Эрхэт Төрийн сүлдийг дуудмой
Эвийн хүчээр эвлэн таарч
Ээлжлэн хөврөх Түүхийн бичээс
Одоо бид ирээдүйг зөгнөнө
Одот орчлонгийн үнэнийг танина
Орчих хязгаараар дүүлэн ниснэ
Ололт бүхнээр чимэн урагшилна
No comments:
Post a Comment