"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, May 7, 2017

Эргэцүүлэл-11. 2017.05.07

МТТТ-87д: БөөЭрТай ЧинЭсийн домогт Нэг-д:
Хөх чоносын нэгэн гичий чоно 
Үрийг хараад өрөвдөх энэрэх сэтгэлээр 
Өөрөөс дуслах цагаан сүүгээр
Хөхүүлэн байж тэтгэв 
Хайрлан байж энэрэв.
.....Холын холоос анчид ирж 
Хөх чонын сүргийг хүйс тэмтрэв....
Чоно хэмээх амьтдыг бодоход л айдас төрдөг ч энэ л чоно хэмээгч нь хүний үрийг хээрээс олж тэжээх тэр л сэрэхүй нь араатых гэхээр сонин санагдаж байх чинь. Гэтэл үрээ хаядаг нь хүн дотор бас байж л байдаг байх нь л дээ. Сүүлийн үед ТВ, Интернетээр хүүхдээ хаяж, хаяхыг оролдсон гэх тэр мэдээ цацагдан, үр хүүхдүүд эзгүйрэх нь юуных вэ? Гэвч бас хүний өөрийн гэхгүй 30-д хүүхдийг асарч тэтгэж буй ганц бие эх ч байх юм. Бусдад даатгавал буруудна гэх үг сударт бас л бий.
Бидний үрс эцэг эхээ харж л өснө. Бид ямар байна тэд маань тийм л болох гээд байх юм. Торголжин баян шиг болчихвол яана аа? Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэх ардын зүйр үг бий. Ээж аавууд минь ихэд л анхаарч явах нь л дээ. Улаач болчихоод Онгод тэнгэрүүдийн зүрх сэтгэлийг мэдрэхдээ ямар агуу хайраар биесээ хайрладаг байсныг тэгэхэд мэдэж билээ. Энэ л хайр эхнэр, нөхрөө, үрсээ, эх орноо, эх дэлхийгээ бүгдийг багтаасан мэт санагдах нь юуных юм бол? Юуг мэдрүүлэхийг хүснэм үрсдээ? Яагаад тэртээ холын мэт өвүг дээдсүүд зүрхийг минь хөглөнө вэ?
Хатдын судар хуу 6-д: Хамтын амьдрахуй дор бие биеэсээ бие салгаж үр хүүхдийг ачилдаг. Энэ нь үр хүүхдээ хайрлах хайр болно гэжээ.
Гэтэл энэ л хүмүүний үр гичий чонын өөрөөсөө унагасан үр нь мөн билүү гэхээр тэр л өөрийн биш ч өөрсдийг нь устгах хүмүүний үрийг хайрлан энэрэх агуу сэтгэлийг сонин содон гэхгүй өөр юу гэх вэ? Хамтын амьдрал, хамтран орших орчлонгийн жамаар аав ээжийн үүрэг хариуцлага үр хүүхдүүдэд зүг чиг болж хөтлөн, гарц нь болдог тэр л цаг хугацааны эргэлт эргэн эргэн бууж мордох монголын содон амьдралд та бид эргэн ирж зогсосхийн анзаарах цаг нь ирсэн ч юм болов уу? Бид тэр л чонос шиг бусдын үрсийг хайрлан, өсгөж чадах болов уу? Тэр л өгөөмөр сэтгэл бидэнд бий болов уу? Сударт: “Чи үгүйд би юу ч биш” гэсэн үгс бий. Хажуудах хань ижилээрээ, хархан үрсээрээ, хамт олноороо, нутаг усаараа дутан буйгаа бид яагаад анзаардаггүй юм бол? Сударт мөн дутахыг мэдэх нь олохын оршил гэх үг бий. Олсон бол алдахгүй байх нь, хичээх нь хамтын хариуцлага мөн үү? Гэтэл хүсэхгүйг дураар нь явуул гэх үгс бас л бий. Эрхэмлэх зүйл тэгвэл юу вэ? Явуулах уу? Ирүүлэх үү? Дутуугаа хэрхэн мэдэх вэ бид? Үүн дээр л ухаан гарч ирдэг бололтой. “Чоно үүрэндээ өлзий” гэж. 
Гэтэл нэгэн сонин зүйр үг байдаг нь: Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэх үгэнд яагаад хүрэн бөөртэй гэсэн юм бол? Өнөөгийн бид бусдын хүүхдүүд хэзээ ч өөрийнх мэт байхгүйг илэрхийлдэг гэдэгч өөрийг нь аварч энэрсэн хөх чоносын сүргийн тэр л нэрээр өөрсдийгөө нэрлэн, шүтэн дээдлэн, хайрлан хамгаалах үүрэг хүлээх тэр үр хүрэн бөөртэй юу? Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэх зүйр үг бий. Сударт бичсэнээр: Чонын үүрэнд өрөвдөж ордог бус уу гэх энэ л үг БөөЭрТай Чин Эс эцгээс гарвалтай ч биш үү? Бидний умартсан эсийг сэргээх гэж буулаа гэх тэр хөх өвгүдийг тосоод авбал ч бас учиг зангилаа тайлагдахаар ч юм биш үү. Гагцхүү удам нь байж байж л тэр л зүрхний хөг үргэлжлэн эгшиглэх нь л дээ.
Хамтын амьдрахуй дор үрсээ ачилж байж хайр гэдэг нь болно гэхээр аль нэг нь үгүйд тэр орон зайг хэрхэн яаж нөхөх билээ бид? Өнгөрсөн зун Францчуудтай хөдөө явж байхад эцгийн хайр дутуугаас ижил хүйстэнээ сонирхон амьдрах болсон нэгэн залуугийн гашуун түүх, түүний нулимстай нүд. Энэ юуг хэлээд байна вэ? Аль нэг нь алдаа гаргахад л үрсийн маань заяа тавиланд будан татах жам юутай хатуу вэ? Эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг тэгвэл чухам юу болж байна вэ? Ирээдүйгээ бид хэрхэн төсөөлж байна вэ? Үрсээ хүмүүжүүлж байна гээд өөрсдөө зөрөөд байвал өнөө үрс нь бас яах билээ? Тэгэхээр алсаа бодох тэр л монгол ухаандаа аль аль суралцаж байж, биесээ хүндлэн байж, үлгэрлэл гэдэг нь гарч ирэх нь үү гэж түүхийн энэ л ном судруудаас харагдах юм. 
Хүн гэдэг өөрсдийнх нь үрийг өсгөсөн тэр л чоносыг сүргээр нь хүйс тэмтрэх араншин түүхийн гашуун үнэнээс бид мэдсэн бол хэрхэх вэ? Сударт: Чонын үүрэнд хутгатай ордоггүй нинжин гэх үгс бий. Энэ юу хэлчихэв? Мөн сударт нэг хар ертөнцийн тухай ч бичсэн байдаг. Тэгвэл эндээс харахад энэ л хар ертөнц гэдэг нь анхаарал татах нь юуны учир юм бол? Ингээд хайтал: Хар Их ертөнцийг цээрлэх талаар мөн сударт бичжээ. Харыг таньж цагаан гэдэг нь тодордог ч бололтой. Гэхдээ бас урвагчийг хар ертөнцөөр устгах гэдэг үг сударт бас бий. Тэгэхээр хар доторт бас ялгаа байх нь ээ. Энэ таньсан цагаан нь тэгвэл нинжин гэдэг нь байж болох уу? Мөн өрсөх шонхор нь нинжин үү? Гэрлийн өргөөнд ирснээрээ бид нинжин болж чадваас энэ давуу нь байж болох уу? Нинжин гэдэг нь тэгвэл чухам юу юм бол?

No comments:

Post a Comment