"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, May 21, 2017

Эргэцүүлэл-13 2017.05.21

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэх зүйр үгийн утган дээр асуулт тавьснаа эргэцүүлюү. Тэгэхээр шар тос гэж юуг хэлнэ вэ? Тэр нь аманд яаж, яагаад, яах гээд, ямар учраас орчихов? Орсон хойно нь түлхэвээ гэхээр бас л учиртай эд байх нь. Түлхчих магадлал өндөр гэсэн үг үү? Түлхэж болохгүй үмхээд авчих тун чиг хэрэгтэй зүйл байх нь л дээ гээд л асуулт болон хөврөөд байх чинь.   
Ямартай ч өөрөө ч бай, өрөөлөөр ч бай ам руу орж ирэх тэр л зүйл гашуун байвал яах бол? Хэрвээ Амттай сайхан,  дурламаар байдагсан бол түлхэвээ гэх үгийг зүгээр нэг хэлэх үү? Хэсэг нөхөдтэйгээ хамт гаргасан Тэнгэр үзэл хэмээх эмхтгэл номондоо нэгэн найзынхаа талаар бичсэнээс болоод Надад энэ найз маань үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэх зүйр үгийг хэлэх нь юуных юм бол? Тэр найз маань өш санаа юу? Эсвэл би өш санаад бичээ юү? Гэхээр Үг гэдэг тэгэхээр яасан ч айхтар эд вэ дээ? Ам бөх бол амь бөх гэх зүйр үг байдаг гээд бас найзаа гээд хэлсэн тэр л үгс надад бодол нэмж мөр хэлхэхэд хүргэх нь юуных вэ? Араа бодох тэр ухаанд сурах нь дээ. Айхтар сануулга болон ирэх энэ л сургалтаас сургамж авч сэрэмж болгох нь ээ дээ.
Гэтэл бас л “Сайн санааны үзүүрт шар тос” гэх үг бас бий. Уг нь үүнийг санан үг хэлэх гэсэн миний санаа өш дагуулах нь юуных юм бол? Өш гэдэг тэгээр юу болчихов? Тиймдээ ч анзаарсан нэг зүйл юу гэхээр хүн гэдэг сайн сайхныг үргэлж сонсох гээд байдаг юм байна гэх тэр л байдал биднийг юунд хүргэх юм бол? Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гээд явбал бид юунд хүрэх бол? Ингэж бичих хэрэг байх уу тэгвэл? Ятгасаны хэлийг огтол гэх үг сударт бий. Тэгэхээр ятгалгүй үнэнг хэрхэн хэлэх вэ? Үнэн гэдгийг хаанаас хэрхэн таньж мэдэх вэ? Үнэнийг таньж мэднэ хэмээн цугласан Гэрлийн өргөө хэмээх энэ л газар бидний аман дахь шар тос мөн үү? Мөн Тэгэхээр энд сайхан нь ч бий, гашуун ч бий байх нь уу?
МТТТ-51 хуудас: Их Бэхт Дээдэс:  Чин үнэнээс хүн айж сүрддэг. Хатуу үнэнд уурлан хилэгнэдэг. Хажира гэх нь оосуу үнэнээр хэлэхийг хэлээд байна. Үнэнийг гоёор хэлнэ гэх үү дээ. Гэжээ. Тэгэхээр үгээ хэлэх гэх тэр л ухаанд суралцах нь гарцаагү й юм болов уу? Яах вэ нөхөд минь? Үгээ хэлэхээр өсөрхөөд байвал бас яах таминь ээ?
Сударт: Үгэнд гүйцэгдэх дөхмийг бодож муугийн хязгаараар өчсүгэй, Ухаан болон мөлсүгээн сэрээж сайн заншлаар шүүтүгэй хэмээх үгс бий. Тэгэхээр алс хойчоо гэвэл гарцаагүй л үг гэдэг дээр утга хайх болох нь л дээ.
Мөн сударт: АлЭнХоо мөлсүгээр тосох үг бий. Добу мөргүн, Дова сохор 2 дээр АлЭнХоо хатны шар гэрэл яаж тусгагдсан байх вэ гэж хайтал Харин МТТТ-Дэс 21т: Шөнө бүр цэгээн шар хүмүүн  Гэрийн өрх, тотгын гэгээгээр орж гэх үгс бий. Үүнийг нууц товчоонд тайлахдаа Их Бэхт Дээдэс: АлЭнХоо бол удгүн хүн байсан. Түүн дээр Добу Мөргүний онгод буусан юм гэх юм.

Мөн шар өнгийг  яс угсаа, цус учир битүү гэж тодлох нь сонин санагдах чинь. Тэгэхээр өнөө шар тос маань юу болчихов оо? Амнаасаа анзааралгүй, танилгүй, мэдэхгүй бол буцаачихаж мэдэх эд байна уу даа гэмээх байх чинь? Энэ л учир битүү ойлгомжгүй зүйлтэй таарах бид ч байтухай бусад маань ч төөрөх юм биш биз? Хэрхэн төөрөхгүйхэн шиг, түлхэхгүйхэн шиг, хөөсрөхгүйхэн шиг амандаа хийчихдэг юм билээ? Нэгэнт аманд орсон бол бас өнөө л өлзий гэдэг нь яадаг юм бол доо хэмээн Сэрэмж болговол яадаг юм бол?

No comments:

Post a Comment