"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, August 14, 2017

Эрэгцүүлэл-24 2017.08.07

Аливаа үнэн худалд эргэлзэгсэд, эсвэл өөрөө үзэл суртлаа тулгагсад, эсвэл дураар байхыг хүсэгчидээс ийм нэг маргах араншин байдаг юм болов уу даа. Ингээд л аливаа зүйлд маргаан гэх зүйл хүн төрөлхтөнд байсаар байдаг байж, одоо харин бид нар үүнийхээ учрыг нь хэрхэн олох юм бол доо? Өөр өөрийн үзэл бодол гэж хэлчихвэл яадаг юм бол доо? Тэгэхээр би маргаан гэдэг дээр тогтож ярих нь ээ дээ. Монголчуудын тэнгэр үзэл эртнээс маргаантай байсан уу? Бид хэдэн нөхөд Тэнгэр үзэл хэмээх эмхтгэлдээ энэ л талаар бас л эрэл хайгуулаа хийж бичих гэж оролдож байсан л даа. Та нар маань уншаад санаа оноогоо хамтаар ярилцвал бас бидэнд ухаан нэмэх болов уу хэмээн бодох юм. Тиймдээ л бид маргах уу, мэтгэлцэх үү, шийдлээ хэрхэн олох вэ хэмээн гарц хайюу хэмээн хичээлээ. Ингэхэд бид Юуны төлөө яагаад маргаад байгаагийн зорилгоо тодлохгүй л юм бол сударт бичсэнчлэн хүмүүний цуглуулга гэдэг шиг болчихвол бас л учиг зангилаа маань бидний хувьд тодрохгүй мэт санагдлаа. Ер нь энэ Гэрлийн өргөөнд бид яах гэж яагаад цугласан юм бол доо гэх Энэ асуултыг өөртөө тавьж, хариуг хайтал: Гэрлийн Өргөө нь Их Эзэн Чингис Хааны айлтгал сургаалийг түгээх, Хөх Монгол ардуудаа гэгээрэлд хөтлөх зорилгоор 2011 оны 6 сарын 2-нд фэйсбүүкт үүсгэн байгуулагдсан групп юм гэж Гэрлийн өргөөний ФБ дээр бичээтэй ч байх юм. За тэгэхээр ямартай ч Өргөөний зорилго тодорхой боллоо. Их Эзэн Чингис хааны сургаалийг түгээх , мөн Хөх Монгол ардуудаа гэгээрэлд хөтлөх гэжээ.
За тэгэхээр Их Эзэн Чингис Хаан гэж хэн гэдэг ямар янзын хүн байна вэ? Монгол байтухай дэлхий даяар алдар СУУ нь түгж мянганы хүнээр тодорч, судалгааны төв болж байх учиг юу юм бол? Яагаад судлах хэрэгцээ гараад байгаа юм бол? ИХ хааны маань айлтгал сургааль хаана байна вэ? 
Гэтэл Өргөөнөөс өөр газар МНТ гарч байна уу? Гарчихаад байгааг нь бид мэдээгүй байна уу эсвэл? Итгэлээ хэрхэн өгөх вэ? Энд тэндгүй л Чингис тодорч байгаа шүү дээ. Харин МТТТ-84д Чингис нь цол бөгөөд долоон Чингис цолтон байдаг талаар бас л бичсэн байдаг л даа. Харин бидний мэдэхээр нэг л тэнгэрийн дээд цол нэг л Чингис хаан гэдэг хүн байсан гэж түүхэнд бичсээр энэ л утгаар нь мэддэг байсан шүү дээ. Харин энэ нь цол гэдгийг нь хэрхэн мэдэх вэ? Хэн итгэх вэ? Цол гэдэг нь үнэн юм бол олон Чингис хаан байж болохоор ч мэт. Сударт: Чингис хэмээх нэрийг хүүдээ тайлах оюун үгүй хэмээн өнөөгийн биднийг бас л бичсэн байх шиг байх юм. Тэгэхээр чингис хэмээх нэрийг оюунтай байж тайлах нь ээ дээ. Оюунтай байх нь бас хийх үйлэнд нь учир байх нь ээ дээ. Ганцхан 13-р зуунд Чингис төрдөггүйг судлаач хүмүүс мэдэх биз ээ. Энэ нь ямар оюуныг хэлээд байна вэ? Гэтэл энэ оюуныг 7 онгод тайлна гээд байгаа. Тэд хэрхэн тайлсан юм бол доо? Тайлах хэрэгцээ нь юу юм бэ? Зорилго юу юм бэ? Учир нь юу юм бэ? Тайлахгүй байснаараа бид нар яачихаад байгаа юм бэ? Сударт: Монгол улсаа санацгаая гэсэн үг байдаг. Эндээс маш их асуулт урган гарч ирэхээр байх чинь. Ямар монгол улсыг яагаад сануулах гээд байна вэ? Ийнхүү эргэн дурсах учиг юу байна? Өнөөдөр ч та бид Эзэн хаанаа эргэн дурсах учиг юу байна вэ? Сударт байхгүйг мэдэх нь байлгахын оршил гэх үг бий. Мөн байгаа монголыг хэлэлцэнэ үү гэхээс байхгүйг хэлэлцэхгүй гэх үг бас бий. Тэгвэл байгаа МНТ-г, Алтан судрыг хэлэлцвэл яасын? Бид хүний түүх судалсангүй байгаа түүхээсээ л судалж байгаа. Хэн буруутай гэж? Хэнээс бурууг нэхэх гэж? Эзэн хааны үг бий. Энэ нь энэ л газар нутагтаа хэрхэх нь миний үрсийн дур гэж. Харин гадаадынхан манай жигүүрлэн гэх ганцхан үгэн дээр 150 жил судалгаа хийгээд утгыг нь тайлаагүй талаар Намсрай гуайн номноос бас уншсан юм байна. 
Тиймдээ ч Миний мэдэхээр өөр газар өөр Чингисүүд МНТ-Ы тайлалыг гараагүй байгаа л даа. За тэгэхээр зарим хүнд Нууц Товчооны Тайлал худлаар хэлэгдээд байгаа юм бол юуг нь худал гэж баталчихаад байгаагаа хамтаар яривал яасын? Харин баталгаа байхгүй л бол би тэгж бодоод байна гэж ярьж олохгүй талаар бас сударт бий. Энэ л өөр өөрийн үзэл бодол маргаан үүсгэх гээд байх шиг. Гэрлийн өргөөнд ирж, Эзэн хааны сургааль юуг хэлээд байна вэ хэмээн хамтын судалгаа хийх гэж оролдож буй хүний хувьд эрэл маань тодорхой чиглэлд зүглэвэл зүйтэй санагдаад байдаг л даа. Ингээд энэ дагуу хайж байтал Аянгат удгүний блогт Эзэн хааны маань зарлигт ийм үгс байх юм.
Мандах буурах жам ёсон
Мөнх Тэнгэрийн соёрхол буй ч
Хөх Монголын мохош үгүйг
Мөнх Тэнгэр таалсан буй за
Улс Монголын үрс хойчис
Эзэн ёсоор эрмэлзэн хичээвэл
Угтан айсуй түмэн он жилд
Монголын заяа алзахгүй буй за 
Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Мөнхөд бид оршин буй за
Мөнх Тэнгэрийн тамгат үрс
Мөнхийн ҮНЭНийг нотлох буй за гэжээ. За тэгэхээр Мөнх Тэнгэрийн ивээлт үрс юуг нотолж юуг батлах гээд байгаа юм бол доо. Дээрх зарлиг үгээс харахад яагаад ч юм энэ түүхэн судруудыг өвгүдийн сэтгэлгээ агуу юм аа хэмээн бодогддог шүү. Тиймдээ энэ газар нутагтаа эзэн ёсоор оршин амьдарна гэдэг, хөрвөөн тэнхэрэх гэдэг, асран тордох гэдэг, ивээн тэтгэгдэх гэдэг бүгд холбоотой болж таарлаа. Юуг нь бид салгах билээ? 
Ийнхүү хэрвээ бид Ахмад настан байлаа ч ахмадаараа түрий бариад байвал маргаан шийдэгдэх үү? Залуу гээд аархлаа гээд юуг шийдэх юм бол оо? Үүсгэл нь дандаа хөгшин байдаггүй, үүсгэл нь дандаа залуу байдаггүй, үхэх цагаа болохоор нялх ч үхэж байдаг, хөгшин залуугүй ч үхэж байдаг нь энэ хорвоогийн жам биз дээ. Тэгэхээр маргаан гэдэг тасалж ярих зүйл биш байх шиг. ингэхэд Ер нь маргааныг шийдэх шийдэл нь юу юм бол? Маргаан гарч ирээд байдаг нь юу юм бол гэдэг маань бидний хэлэлцэх асуудал юм биш үү? Ингэхэд бидний бичээд байгаа эрэгцүүлэл гэж юу юм бол? Зорилго маань юу юм бол? Нэгэн хүн бид эрэлчид гэсэн. Харин өргөөний бид гэрлийг харж, гэрэлд тэмүүлж, Эзэн Чингис хаан Ы-дээр цуглсан гэж харвал хойчийн үрсдээ бид энэ л түүхээ үлдээх нь зөв юм биш үү? Үнэн гэдэг зүйл устдаггүй юм болохоор хойчийнхондоо хэлсээр л байх болох нь ээ дээ. Юутай ч жамын зүй зохицох зохицоно гэж байхаас устгана гэж байдаггүй юм биш үү. Устах дээрээ тулвал нарны долоон гариг устаж, энэ дэлхий ч сүйрэх бололтой юм билээ.

No comments:

Post a Comment