"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, August 28, 2017

Эрэгцүүлэл-27 17.08.28

Амьдралын бодит бүхэн юу юм бол? Бодит гэж юу юм бол? Үр маань надаас далд ертөнц гэж юу юм бэ гэж асууж билээ. Бодит болон далд гэх тэр бүхнийг хэрхэн бид үүнийг ухаж ойлгох вэ? Далдад бодит байхгүй гэж үү? Харин бид Монголын Нууц товчоо гэх тэр судрын тайллыг судлаад байгаа. Нууц гэж тэгвэл юу юм бэ? Далд гэдэг нь мөн үү? Бид ойлгохгүйгээ нууц далд гэж ярьдаг юм болов уу. Нууц гэх зүйл өөр юм бол юугаараа өөр гэж? Хэтэрхий том сэдэв хөндчихөв үү дээ. Өөрийнхөө туршлаган дээр хэлэхэд хүн нууц гэх зүйлд бас сонирхон татагддаг л даа. Нууц бүхэнд хүмүүс сонирхон татагддаг мөртлөө харин монголчуудын энэ өв түүхийн нууц руу яагаад нэвтэрч чаддаггүй юм бол? Манай энэ монголын нууц юуг хэлнэ бидэнд ? Сонирхол татахаар юм байна уу? Эсвэл зарим нэг нь шашинтай эндүүртэл тайлбарлах гээд байдаг юу юм бол?
МТТТ-50-д: МОН буюу Хөх Тэнгэрийн зарлиг сахиж, Жамын дагуу оршин амьдрах гэсэн үг. НУУ ЧИ-далд буй Эрчим гэжээ. Мөн энэ судрын нэрийг орчин цагт хөрвүүлвэл:
“ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ САХИУЛАГЧДЫН БИЕЭ ЗАССАН ДАЛД ХҮЧНИЙ НУУЦ ЭРЧИМИЙГ ТОВЛОСОН ЦАГТ ИЛ БОЛГОХ СУУ ЗАЛЬ” гэсэн утга гарна гэжээ.
Тэгэхээр далд ертөнц гэдэг нь юу болчихов? Биеэ зассан далд хүчний нууц эрчим гэх энэ зүйл сонин санагдаад байх чинь. Далд хүчин гэдэг тэгэхээр юу юм бол? Яагаад биеэ засахтай холбогдчихов? Далд гэдэг зүйлд их учир байна аа даа. Энэ нууц гэдгээр хэрхэн биеэ засах юм бол? Анх би монголчууд хэдхэн ийм цөөхүүлээ байж яаж Эх дэлхийн олон түмнийг байлдан дагуулсан юм бол гээд сэтгэлд багтахгүй байсансан. Энэ хэдхэн монголчууд юуг яаж, яасан болоод алдар суугаа өргөсөн байх вэ? Хэн нэгний маань хэлсэнчлэн зүгээр л нэг хонь малаа хариулж яваад Их Монгол улсыг байгуулчихав уу? Харин өнөөдөр энэ бүхний тухай эх түүх, үнэн түүх тодорч, үүнд гарцаагүй үнэн юм байна гэх тэр л эрэл хайгуулд явж буй эгэл энэ үнэнг Гэрлийн өргөөнийхөн өвгүдийн үгээр гаргасан билээ. Гэхдээ өөрсдөө ч бүрэн ойлгоогүй ч өвгүдийн үгийг улаачлалынхаа ачаар гаргасаар байхад бусад нь яагаад Гэрлийн Өргөөнийхөнийг муулж ярина вэ? Өнгөрсөн түүхийн энэ л нууц, далд гэх тэр л зүйлд биеэ засах чухам юу нуугдаад байна вэ? Яагаад биеэ засах гэдгийг оруулаад байгаан бол? Шашинтай адилтгавал мөргөлийн үг баймаар л юм. Ил далдын ялгааг нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй бол байдаггүй гэх үү? Энэ нь нууц далд мөн үү? Нууц гээд тэгээд шид хайх уу?
МТТТ-72-д Их Бэхт Дээдэс: Эрчим нь ЭрЧиХэм гэсэн узуур үгстэй. Энэ их эрчмийг зөв зүйлд зарцуулахгүй бол тэр нь Хүнийг хөдөлгөгч төдий л зүйл. Тиймээс ухаан гэдгийг бид олж мэдэж, тэр их эрчим рүү шунахаа байж, хэрхэн яаж ухаантай байхав. Ухаан нь ханасан бол эрчмээ яаж хангах вэ гэдгийг хослуулан ухахыг, хослуулан төгөлдөржүүлэхийг эрхэмлэсэн юм гэжээ. За тэгэхээр нууц далд эрчим маань ухаан гэдэгтэй холбовдчихов уу даа. Эрчим гэдэг үг нэг утга, ухаан гэдгийг хавсарга гэж бид ойлгахгүй байна уу. Тэгэхээр энэ нь ямар эрчим, ямар ухаан юм бол?
Мөн энгийн бүхэн агуу гэх Эзэн хааны үг байдаг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх үг бас бий. Яалтчгүй л энэ л Эзэн хааны ухаан гэдэгт бид орж байж, нэвтэрч байж, ухаж байж бие гэдгээ хэрхэн засахаа мэдэх хэрэг үү? Сударт ч Цор ганц Чингис хаалга гэж бий гэж байдаг. 
Харин МТТТ-40д Хаан дээдэс энэ сударт гол түлхүүр үйл явдлуудыг тоочингоо нууцлан өгүүлсэн ажээ. Цаашид 9 янзаар дэлгэрэх энэ сударт Монгол өвүг дээдсүүдийн суу ухааны сургаалууд болсон Алтан судруудын учиг нууцууд гарч ирнэ гэжээ.
Өнөө нууц гэдэг маань тэгвэл монгол өвүг дээдсүүдийн маань түүх, монголын түүх, үнэн түүх, түүнд агуулагдах үйл явдал, агуулга, утга санаа, сургааль байх нь ээ гээд харвал ч энгийн бүхэн агуу гэдэг нь ч аргагүй ч бололтой. Харин үрс бид ингэж харж чадаж байгаа бил үү? Яагаад СУУ Их ЭЗэн Богд Чингис хаан гэж хааныг маань нэрлэсэн юм бол? Үг авиа бүхэн нь юуг илэрхийлнэ вэ? Түүнд л суралцах нь та бидний хойчийн зорилго мөн үү? Харин яагаад сурах ёстой юм бол оо. Богд гэдэг үг нь өнөөгийн бидний ойлголтоос ч өөр л утга байх гээд байна даа...

No comments:

Post a Comment