"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, August 27, 2017

Эрэгцүүлэл-26 17.08.21

Тэгэхээр маргаан яах гэж гарч ирдэг юм бэ? Юуг дагуулдаг юм бол? Яах гэж монголчууд жигшдэг юм бол? Сударт мэдэх мэдэхгүйгээ хариуцана гэж бичсэн байдаг. Юуг мэдээд яаж хариуцах юм бол? Хариуцаж байна гээд л, мэднэ гээд, мэдэхгүй гээд л бас л бид маргах уу? Ингэхэд бид юуг мэдээгүй юм бол? Юуг мэдэж, юуг хариуцах юм бол? Мэдэхгүйдээ яах юм? Мэдээд яах юм бол гэхээр олон олон асуулт дагуулаад байх юм нэг үг л гэхэд. 
Сударт мэддэгээ хамтаар хариуцаж, булаацалдахуйг жаягаар хааж, мэдэхгүйгээ наран саран долоон өвүгэнд харьяалан ухаарч хорлохгүйг жаяглаж хэмээн бичсэн байдаг. Мөн болохын хилд хоригдвоос оршихуйн боломж нь барагддаг ГАН ЗУД-аас тайлж, Болохгүйн хилд туранхай тугал шиг мэдлэгээр орвол амьд ирэхгүйг зуурдаас сэхээрч гэж бичсэн байдаг л даа. Тэгэхээр энэ мэдлэг гэх тэр зүйлийг бид хэрхэн харах юм бол? Туранхай тугал мэт гэж юуг тодлов? Яагаад заавал тугалтай зүйрлэсэн юм бол? Болох болохгүйн зааг нь тэгвэл юу юм бол? Өнөөгийн ардчилалд бүх зүйлийг болно хэмээн үздэг. Харин социализмд бол хэлэх үг хүртэл хориотой л байсан. Гэтэл энэ судрууд бууж ирээд болох, болохгүйг хэлээд байгаа учир юу юм бол? Судар номноос бичлээ гээд учрыг нь бас мэдчих үү? Яагаад заавал сэхээрч гэх үг байна вэ? Юуг сэхээрэх гэж? Сэхээрэхгүй бол яахын? Нэгэн Онгод айлдахдаа түрүүлнэ гэж үгүй, харин хоцорно гэж бий гэж хэлсэн л дээ. Маргалаа гээд бид энэ л цаг хугацааны оночыг олж чадах болов уу? 
Харин сударт маргах гэдэг үг байдаггүй нь сонин. Энд өрөө цоололдон асуулдан, өчилдөн хэлэлцэн хүлээлдэн мөрөөдөн Ертөнц тэнгэрээ олж таньж, хүндлэлцэх дээдээр харьц гэсэн үг байдаг л даа. Харьцааны соёл яагаад маргаан гэдэг үгтэй холбогдон гарч ирэх гээд байна вэ?
Зүйр үгэнд бол "Сүх далайтал үхэр амар" гэх үг бий. Энэ үг юуг хэлээд байна вэ? Үхэл гэдэг зүйл чухам юу юм бэ? Сүх далайх гэдэг бас юу юм бэ? Үхлийн өмнө бүгд л маргахгүй нь мэдээж байх л даа. Харин үхлээ хүлээх үхэр, туранхай тугал хоёр маань юу болчихов? Зүйр үгээр хүн хэлэхээс наашгүй гэдгээр Хэн мэдээгүй гээд хэнд гомдох вэ? Хэн мэдлээ гээд үгүйсгэх вэ? Мэдээд хэлсэнийг нь хүлээн авч байгаа бил үү бид? Зарим хүмүүс Аянгат удгүнийг энэ судруудыг өөрөө зохиочихсон мэт хэлдэг л дээ. Харин миний хувьд хамт олонтойгоо ярьж уншин судалж байж үнэ цэнэ гэдэг зүйлийг олж харсанаа гаргах гэж хичээж байгаа маань маргах биш харин тодорхой баримт нотолгоотой байгаагаараа л үнэн гэдэгтэй тулж байна гэдгээ анзаарч эхэлсэн маань давуу байдал маань ч юм уу даа гэх бодол төрдөг л дөө. Харин тэр л үхэр, тугалын олонд бид өөрсдийгөө тавьж боддог бил үү? МТТТ-д Тэнгэрийн мэлмий гэдэг нь үнэний зам мөр гэжээ. Үүнийг ухаарах нь хэн билээ дээ. Улаач гэх тэр л Тэнгэрийн тамгат үрс дээр үнэнийг тодлох үүрэг байдаг юм болов уу гэх эрэгцүүлэл маань үүнийг уншаад өөрийн эрхгүй бас бодогдох шиг? Харин бид маргаад юуг олох юм бол? Маргахгүй гээд түүхэн өвгүдээ голоод бас юу хожих юм бол оо? Үнэхээр ирэх цаг мөн үү? Эсвэл өнөөдөр хатуу цаг байна уу?
Мөн сайны заншлаар шүүх, муугийн хязгаараар өчих гэх үгс бас сударт бий. Харин энэ маргаан мөн үү гэдэг л сонин санагдаад байна. Бид тэгвэл хэрхэн муу сайн гэдгээ мэдэх бил үү? Харин үүн дээр маргаан гардаг юм шиг. Сайн нь юу юм? Муу нь бас юу юм? Өөрийн бодолд тунгаагаад байвал хэрхэх бол? Заншил болж чадах нь сайн гэсэн үг үү? Энэ юуг хэлээд байна вэ? Гэтэл бас сайны заншлаар гэж байгаа юм бол нөгөө талаар муугийн занших гэдэг нь бас байх нь ээ дээ. Тэгвэл тэр заншлыг сайн бас муу гэх тэр л баталгаа нь юу юм бэ? Ялгах нь юу юм бэ? Ялгахгүй байвал яахын? Тэгэхээр заншил гэж юу юм бэ? Амьдралд бид юуг яаж заншсан юм бол? Түүхийн судар номнуудад 40000 түмэн жилийн Их түүхийн талаар байдаг. Мөн Алтан дээд үнэнийг аялгуу гэх тэр үгс юуг хэлдэг юм бол? Яагаад үнэн гэдэг маань алттай зүйрлэгдэх болчихов гээд л бас л өмнөх бичвэр дээр бичсэн л дээ. Тэгэхээр энэ л түүхийн сударт дээд гэх үнэн гарч ирээд байгаан учир юу байгаа юм бол? Сударт Үнэнд гүйцэгдэх дөхмийг бодож муугийн хязгаараар өчих тэр л үг юунаас яаж гарч ирээд байна вэ? 
Эргэн тойрноо анзаарвал бид олон олон зүйлийг харж болохоор ч байх юм. Байгал дэлхий, удам угсаа, бидний суурин амьдралын хэвшил маяг гээд асуудал дагуулсан энэ бүхэн биднийг хааш нь хөтөлж байна вэ? Өөрсөд маань тулгарсан сад бэрхшээл бүхэнд гарц олох гэж бид тэмүүлж зорьдог. Гэвч Энгийн бүхэн агуу гэх Эзэн хааны үг юуг хэлнэ вэ?
МТТТ-хуу 180д: Бодол нь цэгцэрсэн байна. Бодол цэгцэрсэн тул үйлдэл ч цэгцэрсэн байна. Үйлдэл нь цэгцэрвэл эд агуурс ч даган цэгцэрнэ гэж бичжээ. Энд хэлээд байна вэ? Бодол, үйлдэл, эд агуурс гэх тэр шатлал харагдаад байх шиг. Харин алгасах гэж байх уу? Эд агуурстай болчихоод бодол маань цэгцэрнэ гэх зүйл байх уу? Эсвэл бодлоо цэгцлээгүй байж байхад эд ороод ирэхээр бас түүнийгээ хөгжил гэж хэлээд байгаа юм биш биз? Энд л нэлээд учир байх гээд байна уу даа...

No comments:

Post a Comment