"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, October 12, 2017

Эрэгцүүлэл-33 2017.10.09

МТТТ-65д: Бие махбодийн эзнийг төрүүлсэн ололт амжилт гэсэн үгс байх юм. Эндээс чухам юуг харах юм бол? Төрүүлсэн ололт амжилт гэх нь юу юм бол? Бусдаас ялгагдах нь юу юм бол? Ямар бие махбод гэж? Яадаг бие махбодийг яриад байна вэ? Энэ махбодийг олсон гэдгээ судартаа бичсэн байх юм. Түүнд бусдаас ялгагдах ололт Амжилт нь юу юм бол? Энэ махбодийг төрүүлээгүй бол яах юм бол? Төрснөөрөө яах юм бол?
Ингээд ийм ойлгомжгүй үг сударт байдаг. Гэтэл судалгаа хийсэн Монголчууд нь үүнийгээ ойлгоод байна. Гэтэл гадныхан үүнийг ойлгохгүй байгаа. Жишээ нь: Казахстаны эрдэмтэн монголчуудын хөх толбыг судлаад учрыг нь олоогүй талаар интернет дээр бичсэн байсан. Энд: Адиль Корзабаевын хувьд, хөх толбоны өнгө нь сонирхол татжээ. Ингээд тэр дээрх үйл явцад үүссэн толбо яагаад заавал хөх өнгөтэй байдаг вэ гэсэн асуулт тавьж, хөөн судалсан байна. Үр дүнд нь Адиль Корзабаевын судалгаа хэний ч санаанд оромгүй хариулт өгчээ (http://www.nur.kz/1044973-issledovatel-iz-astany-zayavil-o-…). Адиль Корзабаевынхаар хөх толбо нь харь гаригийнхантай холбоотой юм. Адиль Корзабаев “Монгол толбо меланинтай ижил бодисоос үүсдэг боловч химийн бүтэц нь өөр байна. Энэ бүтэц хөх өнгөтэй холбоотой. Харин эпидермисийг хамгаалж, нарны хэт ягаан туяаг шүүх чадвартай меланин нь өөрөө хар өнгөтэй шүү дээ” гэж өгүүлсэн байна. Иймд Адиль Корзабаевын үзэж буйгаар Монгол толбо нь хөх цуст харийнхан дэлхийн хүмүүст өөрийн генээ үлдээсний нотолгоо ажээ. Гэж бичсэн байх юм. 
Ийнхүү энэ эрдэмтэн хөх толбоны учрыг харь гарагийнхантай холбон нотлох учиг нь юу юм бол? Харин гадныхан хөх толботны тухай ингэж судалж байхад харин бид өөрсдийнхөө тухай судалж эрэл хийж байгаа бил үү? Эрэл хийхгүй байвал яахын? Эрэл хийсэнтэйгээ зөрчилдөх үү? Яагаад гадны эрдэмтэд бидний хөх толбыг харь гарагийхантай холбох болов? Монгол сударт бол хүний энгийн хөгжлийн үе шат дээр хөх толбыг гарган ирсэн байгаа шүү дээ. Учир нь олдохгүй байгаа бүхнийгээ харийнхан харь гаригтай холбодог юм болов уу даа? Бидний түүхэнд харь гарагийн тухай биш хүний үүсэл хөгжлийн тухай байхын. ийнхүү Асуулт тавих тусам эрэл ундрах байх шиг. МНТ-65д Чонос гэдэг нь “ЧинЭс” бөгөөд “Чин” үнэнд тэмүүлэгч “Ганц Эс”-ийг бид олж, батжуулан, удамшуулж чадсан ололттой гэжээ. Мөн энэхүү эсээ архи тамхи хэрэглэсэнээр үхүүлж болохыг ч бас л бичсэн байх юм. Гэтэл бид нар одоо архийг унд шиг ууж байгаа нь өөрсдийгөө мөхөөж байгаа юм биш байгаа? Өвгүдийн олж чадсан тэр эс чухамдаа ямар эс болоод эрж хайсан байх нь вэ? Яагаад эрж хайв? Бид тэгвэл юуг эрж хайх ёстой юм бол? Энэ эсний талаар мэдэх хэрэг байна уу? Мэдвэл яах юм бол, мэдэхгүй юм бол яах юм бол? Харин сударт мэдвэл зохихуйгаа мэдсэн нь эзэн эрхтэй гэсэн байдаг л даа. Эндээс харахад өөрсдийгөө бид мэдэж л байж оршихуйд амьдрах эзэн эрх гэдгээ эдлэх юм байна гэж ойлгогдохоор ч байх шиг. 
МТТТ-79д: Дэлхий ээжийнхээ зүрх, амь, хүйг бид үр удмаараа удам дамжуулан хамгаалж байя. Харин Мөнх Хөх Тэнгэр та минь биднийг үрсдээ бууж үгээ хэлж, удамтайгаа уулзаж байхыг зөвшөөрнө үү хэмээжээ. Тэднийг үрс хойчдоо Өвгүд нь буухад саадгүй болгохоор Хөх тамгыг Тэнгэр эцэг бэлэглэжээ гэжээ. Дэлхий ээжийгээ хамгаалахын тулд үр удамдаа буух тэр л зам мөрийг тодолсон, үүрэг хариуцлагыг илтгэх энэ л тамгатай төрсөн хүн бүр тэгвэл энэ л үүрэг гэдгээ ухан ойлгож, биелүүлэх нь гарцаагүй юм бол үүнийгээ хэрхэн яаж биелүүлэх юм бол? Гэвч үүрэгтэй гээд яривч түүндээ зоригдон ухамсарт үйлдэл хийх гэдэг нь бас л асуудалтай байдаг ч байх гээд байна л даа. Үүнийгээ Харин үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэдгээрээ харвал илүү дөхөм болох ч бололтой. Тиймдээ ч өөртөө хамаатуулан бодох, өөрсөддөө хамаатуулан үзэх үзлийн утга учир, эх байгалаа хайрлан өмөөрөх тэр сэрэхүй, үр хүүхдүүдтэйгээ холбон хамгаалах энгийн бүхнээс харж болохоор ч юм шиг.
МТТТ-79д: Тэнгэрт та нарын будилж буйг хараад тэвчиж суух гэж зовж байснаас бууж ирээд хажууд чинь үглэж янших нь дээр биз дээ хэмээгээд инээж суух миний Өвүгээс хайрын дээд хайр мэдрэгддэг. Гэхдээ Будда, Исусийг бодвол бид үүгээрээ давуу гэж Аянгат удгүн Онгодуудын талаар бичжээ. 
Ийнхүү монголчууд үр удмаа гэж өөриймсөн дотносох хандах тэр л ухааны учгаа барьж чадсанаараа хөх толбот болж үүрэг гэдгээ таньж мэдэхэд ГэрИЭ гэх зүйлийг эртний монголчууд ийн хийсэн байх нь ээ дээ. Гэтэл бас нэг сонин мэдээ ТВ-ээр гарч байх юм. Тэр нь Оросын үнэн алдартны шашин нь 343 онд амьдарч байсан Николай хааныгаа шүтээн болгосон юм байна л даа. Тэр шүтээн болгосон шарил нь Николай хааны өөрийнх нь шарил биш болохыг сая Туркээс жинхэнэ шарилыг олж авсан гэх инээдтэй зүйл болсон гэнэ. Тэгэхээр хэнийгээ шүтэж байгаагаа мэдэхгүй сүсэглэх нь үнэхээр инээдтэй зүйл юм байна шүү дээ. Гэтэл Монголчууд удам угсаагаа эртнээс гарал үүслээс нь мэддэг л дээ.
За тэгэхээр тэр хөх толбот үр удам нь энэ ГэрИЭ-гээ, эх дэлхийгээ хамгаалах үүргээ умартан өнгө мөнгөний төлөө гээд явчихаар хэрхэчихээд байгаа юм бол доо? Бууж ирээд үглэх учгаа хийхэд нь танихаа байсан тэд нь яаж байна даа? Өөрөөр хэлбэл Оросуудтай адил донгиорч байгаа юм биш байгаа? Онгодоо авахгүй гээд зүтгэж байгаа нь хэрхэх юм бол доо? Заримдаа би өөрийгөө их гайхдаг л даа. Нэг найз маань дуртайдаа бөө болчихсон гэж түүнд хэлүүлтлээ би улаач болох нь юуных юм бол? Дуртайдаа бөө болох гэж байх уу? Миний хувьд хэрхэн улаач болсноо, амьдралд тохиолсон бүхнээ холбон бодож, түүхтэйгээ холбохгүй бол Оросын энэ шашин шиг инээдтэй юм болох вий гэж бодлоо. Үүнийг хөөгөөд бодоход ээж аавууд маань үр хүүхдүүдийнхээ төлөө ямар ч их хариуцлагатай байх юм бэ дээ. Түүн дээр отогт ирсэн улаач нар бүр илүү их хариуцлагатай юм байна шүү дээ.
Ийнхүү энэ л улаачлах үйлэнд орчихсондоо би харамсах уу? Аль эсвэл дуртай дургүй гээд, хатуу хөтүү гээд халшрах уу? Үхтэл үр харам гэх үг зүгээр ч нэг гараагүй санагддаг л даа. Монгол ардын зүйр үгэнд их учир байнаа. Ингээд хөөгөөд байхаар сонголтыг бид л хийж түүнийхээ үр дагаварыг хэрхэн амсан явахаа тэр л хувь заяагаараа шийдэж явдаг л юм шиг ээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Үүрэг хариуцлага гэдэг нь тэгвэл биднээс юуг шаардаад байна вэ? Үүнд бэлдэх хэрэгцээ гэж юу юм бол? Бэлдэхгүй бол яах юм бол? Өөрсдөөсөө болж үр хүүхдүүдээ хохироовол яах юм бол? Хэнд бурууг өгөх гэж? Харин ч олны хүч оломгүй далай гэдгээр Гэрлийн өргөөнд байх газраа гэж ирсэн л бол үүнд мэдээд суралцаад хэрэгжүүлээд авахад удамаа аврах, үргэлжлүүлэх гарц байх юм биш биз? ИХ Хааны хажууд та байгаа л бол өөрөөсөө эхлэвэл яадаг бол? Хааны маань "Биеэ засаад, Гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас" гэдгээр харсан ч тэр. Ингэх л гэж энэхүү эрэгцүүллүүдийг бичээд л байгаа гэж миний хувьд зорилго тэмүүллээ гаргах гэж хичээж байгаа минь энэ л дээ.
Харин Ийнхүү өнөөгийн байдалтай холбон бичихэд их дээд сургуулийн боловсролтон бид үүнд бэлэн үү? Надад гэхэд хоёрын хоёр их дээд сургуулийн диплом байна. Энэ маань өнөөдөр үр хүүхдээ хүмүүжүүлэхэд хэрэг болохгүй байгаа нь сонин. Тэгвэл Эх дэлхийгээ аварахад хэрэг болох болов уу? Байгалт дэлхийг мэдье гэвэл өөрсдийгөө тань хэмээн Гэрлийн өргөөнөөс гаргасан Их хөлгөн судруудад бас бичээстэй байдаг. Ийнхүү өөрсдийгөө бид таньж байж байгаль дэлхий аврагдах нь нэг тийм зүй тогтолд хөх толботон хамаатай байх гээд байх шиг байна. Хүн төрөлтөн бид үүнд суралцан тэмүүллээ гаргаж байж хорвоо эргэх юм бол яагаад үр хүүхдүүдийнхээ төлөө хичээнгүйлэхэд болохгүй гэж. Харин үүнд барьцах барьцаа, хэн нэгэнд үзэл бодлоо тулгах, тунин гоморхох хэрэг байна уу? Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэх үг бий. 
Бидний сая 9 сарын 19-нд гаргасан "Хүмүүжил" хэмээх эмхтгэл номондоо хүний хэрэгцээ, түүний хүмүүжлийн утга учрын талаар бичих гэж оролдсон билээ. Энд бид бие биенээрээ дутдаг гэдгээ хүлээн зөвшөөрч, ингэснээрээ хорвоог хариуцах эзэн нь болох юм бол өөртөө шударга байвал хэрхэх юм бол доо хэмээн өөрсдийн санаагаа гаргах гэж хичээсэн билээ. Харин та хэрхэх юм бол доо?

No comments:

Post a Comment