"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, October 29, 2017

Эрэгцүүлэл-35 2017.10.23

КАУ Эр гэдэг нь юу юм бол гэх асуулт өмнөх бичвэр дээр бичсэн билээ. Энэ талаар Хатдын судар-87д: Кау Эр(хайр) хүчний хамаг гол зорилго нь өөрийгөө үлдээхийн тулд байдаг. Гэвч өөрийгөө үлдээхэд тэрчлэн хуулаад тавих биш төгөлдөржүүлэн хөгжүүлэхийн тулд амьдарна гэжээ. Тэгэхээр өөрийгөө үлдээх гэдэг нь юу болж таарав? Төгөлдөр үрээ үлдээхийн тулд юм бол бид үүнийг хэрхэн харах юм бол? яагаад заавал төгөлдөржүүлэн үлдээх гэж? Ингэхгүй бол яах юм бол? Нэгэн онгод бид зогсох дургүй гэж хэлдэг нь юуных юм бол? Мөн МТТТ-д Аянгат удгүн Их Бэхт Дээдэс Чингис үрийг төрүүлэх гэж өнөөг хүртэд туршилтаа үргэлжлүүлсээр байгаа гэж бичсэн нь бас л өөрийн эрхгүй сонирхол татахаар байдаг л даа. Юуны төлөө яах гэж зогсолтгүй туршин өнөөг хүртэл зүтгэх нь учир юу байна вэ? Зогсчихоор яах юм бол? Тэгэхээр зогсох ёсгүй зүйл гэж байх нь ээ дээ. Өнөөгийн бид үр хүүхдүүдээ олон олон хэл сурган, олон сургууль төгсгөн, олон өрөөтэй байшинд амьдруулах гэж зүтгэхдээ үүнийгээ л амьдралын мөн чанар мэт бодон өнөөг хүрсэн шүү дээ. 
Харин гэтэл Хатдын судар-87д: Өүлэн эх: Хөгжүүлэх гэдэг чинь “Хөг ижилсэх” гэсэн үг. Ний олонтойгоо, нийтдээ хамт амьдрах чадамж өндөр байхыг хөг ижилсэх нэрийддэг. Энэ нь хүмүүн төрөлхтөн хоорондоо ганцхан хөг ижилсэхийг хэлээд байгаа юм биш, байгал дэлхийтэйгээ ч хөг ижилсэн амьдрахыг хэлээд байгаа юм. Бие биедээ дэмтэй хоршин дуулж уянгалуулахыг хэлнэ. Хүмүүн амьдралыг санаатай болоод санаандгүй үйлддэг бөгөөд гол зорилгыг ухчих юм бол зөв амьдардаг.
Тэгэхээр Кау Эр буюу хайрын утга учир нь үр хүүхдүүдээ зөв амьдруулах нь гол зорилго юм биш үү? Байгал дэлхийтэйгээ зөв харьцаж, олон түмэнтэйгээ хөг нийлүүлэх тэр л ухаанд нь үрсээ сургах тэр л эцэг эхчүүдийн зүтгэл ухаан нь үнэнийг түүхэндээ үлдээх нь гарцаагүйг, тэр нь цаашдаа барих гол мөн чанар болдогийг амьдралд баталж чадсан нь өвүг дээдсүүдийн суу ухаан юм байна. Тиймдээ ч энэ л жамын бодит үнэнийг үлдээхийн тулд Монголын Нууц Товчоо бичигдсэн байх нь ээ дээ. Ийнхүү Амьдралд туулсан болгоноосоо сургамж авч түүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээн, цаашдаа ч мөн үлдээхийн түүхэн сурвалж болгон чадахын төлөө тэмцсэн юуны учир юм бол? Бид цааш хэрхэх юм бол? Бидний өвүг дээдсүүд энгийн бүхэн агуу хэмээн өгүүлдэг нь юуных юм бол? Алтан сударт ч мөн хуучныг агуу гоо болгох гэсэн үгс байдаг. Энгийн бүхэн нь тэгвэл юу юм бол? Агуу гоо нь юу юм бол оо? 
МТТТ-143д: Эцэг эх, үр хүүхдүүддээ мэдсэн сурсан бүхнээ өвлүүлэх хүсэлтэй. Тиймдээ ч үр хүүхэддээ өндөр шаардлага тавьдаг. Энэ л учгаар сайн эцэг эхээс сургасан үр хүүхэд яамламгүй сайн суралцдаг гэсэн байх юм. Тэгэхээр эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэх учиг энд байх гээд л байна уу даа.
Ийнхүү цагийн байдлаар нэгэн асуулт гарч ирсэн билээ. Энэ нь Сударт нэгэн сонин үг байдаг нь, энэ нь Унаган анддаа гомдовч нууваас Тэнгэр ертөнцөөс хаягдаж буйн шинж гэх үг юм. Унаган анд гэдэг нь ямар андыг хэлдэг юм бол? Гомдол гэдэг нь юу юм бол? Нууснаараа яахаараа тэнгэр ертөнцөөсөө хаягдаад байгаа юм бол? Тэнгэр ертөнц гэдэг нь юу юм бол? Яагаад хаягдах болов? Хаягдана гэхээрээ яадаг юм бол? гээд л олон асуулт гарч ирэхээр байх юм. Сударт: Нялх унага мэт анд гэх үгс бас байдаг л даа. Харин тэгэхээр нялх андууд гэчихээд яагаад энд гомдол ороод ирэв? Гомдолгүй байх ёстой биш бил үү? Гэтэл хүн гэдэг амьтад бид чинь гомдохгүй тунирхахгүй байж чадах бил үү? Гомдолоо яагаад нууж болдоггүй юм бол? Андуудын хооронд нууж болохгүй зүйл гэж байдгийн учир юу юм бол? Гомдол тэгэхээр нууж болохгүй, бас нууж болох гээд хоёр янз байх нь уу? Энэ юу болчихов? Тэгэхээр нуухгүй гэвэл юуг илчилнэ гэсэн үг вэ? Тэгвэл эцэг эх үр хүүхдүүд маань хоорондоо нууцгүй байх ёстой юмыг нууцтай болгоод байна уу? Энэ хэнээс үүссэн алдаа юм бол? Эсвэл хэн хүнгүй өөрийгөө чалчаад явдаг хүнд хүмүүс дургүй л байдаг биз дээ. Байгаа бүхнээ ярьж байгаа хүнд хүн бас л дургүй байдаг. Тиймээс энэ судрын ухаан яасан ч ойлгомжгүй юм бэ дээ. 
Ойлгомжгүй гэж орхисоор байгаад бид хойчид ч бай, өөртөө ч бай орхигдуулаад байгаа юм биш байгаа? Санаж, сэдэж, бодох, эрэгцүүлэх гэдэг үгүүд ч учиртай болоод явчихлаа шүү дээ.

No comments:

Post a Comment