"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, November 2, 2017

Эрэгцүүлэл-36 2017.10.30

Ийнхүү хайрын тухай эрэгцүүлэн өмнөх бичвэрээ үргэлжлүүлэхэд Үнэ цэнэ гэдэг нь юу юм бол гэж асуумаар санагдлаа. Хайр яахаараа үнэ цэнэтэй байж, яахаараа үнэ цэнэгүй болдог юм бол? Бидний амьдралд олон зүйлс өрнөн түүгээрээ өдөр бүр асуулт болон бодол асууж байдаг шүү дээ. Гэрлийн өргөөнд дэхь Бидний хэдэн нөхөд маань үүндээ ач холбогдол өгч “Үгэн Үнэ Цэнэ” хэмээн ТББ- байгуулан үгэн дээр ажиглалт хийх гэж оролдох учир юуных юм бол? Гэрлийн өргөөгөө бид үнэ цэнэтэй гэж харж өөрсдийн үйл хөдлөлөө хамаатуулан байхад харин манайд хамааралгүй гэж хэлэх нь ч байна шүү дээ. Тэгэхээр хайрыг яаж тодотгох юм бол? үүнийг бид хэрхэх үйлдэх юм бол? Хамрагдахыгаа хаашаа яаж чиглүүлэх юм бол? Тэр чиглэж байгаа хайр нь юу юм бол? Би хөөсөн ч эндээс явахгүй гэж хэлэх нэгэн байхад яваад өгөх нь бас л байна. Энэ хоёрын хооронд яаж хайрыг гаргаж ирэх юм бол? Яагаад нэг нь хөөсөн ч явахгүй гээд харин нөгөө нь хөөгөөгүй ч явна вэ? Үнэт зүйлээ таньсан болоод тэр хүн явсангүй юу? Харин явсан нь өөрт хэрэггүй гээд хаясан болоод тэр үү? Өөрийн юмыг яаж бид өөд нь татах юм бэ? Тэгэхээр өөд нь татаж байж хайр гэдэг нь гарч ирэх нь ээ дээ. Ингэхэд Ер нь бид Яагаад гэрлийн өргөөнд цугласан юм бол? Энд бидний ямар үнэт хэмээн үнэ цэнэ өгөх тэр л хэм хэмжүүр байгаа юм бол? Үүнийг үгийн үнэ цэнэ дээр харвал юу байж таарах юм бол? Үгэнд үнэ цэнэ өгч түүнд ач холбогдол өгөх нэг нь байхад бусдад үнэгүй байх нь бас л юуных юм бол? жишээ нь нь Гэрлийн Өргөөнийхөн судар гаргасан. Гэтэл энэ судруудынхаа үнэ цэнийг хэрхэн бид гаргах юм бол? Үүнийг МТТТ-д тайлж хэлсэн байх юм.
МТТТ- 45д: ЧиАрАйКау Дээдэс: Суу – Үлдэцтэй, Дуу – Үүрд үнэ цэнэтэй байх гэжээ. 
Тэгэхээр “Дуу” гэх энэ үгэн дээр үнэ цэнээ өгч, энэ нь өөрөө хайрыг агуулж байх юм. Энэхүү эрэгцүүллүүдийг бичих болсон нь ач холбогдол өгсөндөө үнэтэй байхад, үл тоох нэгэндээ үнэ цэнэ бий гэж үү? Өөрсөд маань үнэтэй бүхэн бусдад үнэтэй байдаг уу? Бусдын бүхнийг бид бас яаж хүлээн авах юм бол? Үнэ цэнэтэй бүхэндээ бид хайрлан тэмүүлж, гамнан тордон, хамгаалан хадгалж өнө удаан байлгахыг хүсэн тэмүүлдэгийг нь өнөөдрийн цаг хугацаан дээрээс илүү ч харж болохоор ч байх шиг. Тэгхээр өнөөдөр юу нь илүү байгаа билээ? Харин эсрэгээрээ мартан гээж, хаяж орхих нь үнэ цэнэгүй гэдгийг илэрхийлэл болдог ч юм шиг. Тэгэхээр энэ бүхнээс үнэ цэнэ гэдгээ хэрхэн бид харах юм бол? Бид бүгдэд адилтгах үнэ цэнэтэй байдаг тийм л зүйл байх уу? Байдаг бол тэр нь чухам юу юм бол? Тэр нь хайр гэдэг дээр хэрхэн гарч ирэх юм бол? 
Хатдын судар-12т ӨгИэЛүн эх хэлэхдээ: Мөнхийн эргэлтэнд орших хайрыг үнэн бөгөөд зөв гэж үзэж, хориг үйлдэлт хайрыг буруу буюу мухардалт зам хэмээн нэрийджээ. 
Тэгэхээр мөнхийн эргэлт, мухардалт зам хэмээн өгүүлэх энэ эсрэг тэсрэг зам яг юуг хэлээд байна вэ? Мөнхөд үргэлжлэн орших тэр л гарц нь яг чухам юу юм бол? Хайр мухарддаг гэж үү? Тэгэхээр хайр мухарддаг гэхээр сонин юм. Мухардуулахгүй гэхээр хайр цаашаа явах замтай байх нь ээ дээ. Тэгтэл дахин зогсолтгүй монгол хүн гэх судрын үг санаанд оров. Энэ нь зогсолтгүй урсах үнэн зөв хайрыг үнэ цэнэ гэж харж болох уу? Асуултын хариугаа олохоороо бид эрэл маань үргэлжилж харин хариугаа олж чадахгүй, бас хүсэлгүй бол сэтгэл мухардан харанхуйд баригддаг ч юм шиг ээ. Харин Харанхуй маань зовлон байж болох уу? Тэгвэл үнэ цэнэ гэдэг дээр тэмүүлэл байж болох уу? За тэрээд хариуг хайвал олдох цаг үе ирсэнг энэхүү судруудаас бас ч гэж харж болохоор ч байна шүү дээ. Ийнхүү хариу гэдэгт үнэ цэнэ гарч ирж болохоор ч юм байна гэвэл Бидний судлаад байгаа Нууц Товчоо маань хайранд ямар тодломж өгөх гээд байгаа юм бол? Нууц гэдэг үг маань хайр гэдэг үгийн цөм байж болох уу гэтэл МТТТ-д 50д бичсэнээр Нууц нь гэдэг өөрөө эрчим болж байх юм.

No comments:

Post a Comment