"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, October 10, 2013

Баруун зүгт мордохын өмнө

Урьдчилж харж өнгөрснөө санах нь
Ухаант үрсүүдийн үйл буй за
Үйлдэх үйлийг өвгөдүүд шийдэх ч
Үрсийн үйл тусдаа буй
Харсан үзсэн болгон нь учиртайг
Харин ч нэг мэдэх буй за
Хатан заяаны дэнс эргэхэд
Хатуужин явахын учир буй
Энэ заяанд төрсөн учиг
Эгэл түүхэнд бас буй
Эрчлэн хөврөх тавилан юунд
Ээлж ирэх учрал буй
Айлдан буй үгсүүд
Айлдан буй үйлүүд
Аль аль нь хэдийн тавигдаж
Ардаас урагш ирэх буюу
Хийсэн үйлээ эргээд нэг хар
Хэлэлцсэн үгсээ эргээд нэг сана
Арвантаа өгсөн өчлийн цаана
Алтан сургааль буйг сана
Төрсөн нутгийн зүрхэн гол
Төөрөг эхэлсэн сувдан хэлхээ
Нуур цөөрөм нь нууцын эхлэл
Нутаг уулс нь үүц нээнэ.
Гэрэлтэн бадамлах хос зул
Гэгээ татуулсан Эрдэнэст хайрхан
Өөлөх зүйлгүй өргөн хөндий
Өлчир балчир зүрхний гол
Алаг Дэлхийн амин сүнс
Ар зоо нь Орчлонгийн хүрд
Орчих хязгаараар тэмтрэн байх
Олом бүсний алтан сүлжээ
Эхлэл буй бол төгсгөл буй за
Эгэл бус Эрхэмсэг буй за
Эргэлдэн байх эрчимнэн байх
Энэ биений эхлэл цэг
Тооно юуны төгс утга
Тоолол юуны эгэл утга
Билэг юуны ухаан юуны
Бодол юуны сэтгэл юуны
Арга үгүй үйлээр холбогдоно
Амьдрал юуг эрчмээр хангана
Хэрхэн үйлдэхээ үрс мэдэж
Хэлхэх үгийн утгыг гаргаж
Алд биендээ шингээн байж
Эхлэл юуг тунгаан байж
Алагхан зүрхний цохилтын мэдэрч
Аажим хэмнэл нэмэгдэхийг мэдэрч
Зөөлөн сэтгэлийн эрчмээр дэм
Зөв бурууг аялгуулна буй за

No comments:

Post a Comment