"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, October 27, 2013

Ундарга

Бидэнд юу дутагдаад байна вэ
Билэг оюун төгөлдөр бүтээгдсэн бус уу
Алдхан биеийг амар байлган
Авах гээхийн утгыг ч танилгүй
Хүсэл зоригоо таньж дийлэлгүй
Холын зорилгоо ухаж чадамгүй
Хөөрхий бидний ухаан гээч
Хөвөн явах үүлс мэтээ.
Хаа хүрэхээ ч мэдэхгүй байна уу
Хатууг жаргалд бодоод байна уу
Энх тунх оршихуйн жамыг
Элэг зүрхэндээ мэдэрмээр байна уу
Өтүгэ үеийн өвгөдүүд минь
Өөдөс үрсийн Ухаан юуг
Өнө мөнхийн Үргэлжлэл юуг
Өвлүүлэн өгөх Эр ДЭМ юуг
Танин мэдэхүйн Ололт юуг
Таавар болсон Учиг юуг
Ололт бүрийн Нууц юуг
Оройлон манлайлах Хүсэл юуг
Эвлэхүйн хүрдэнд шившин байж
Энх тунх бэлэглэв дээ
Хаанаас олохоо үрсүүд мэдэх үү
Халширч суулгүй Хайгаад үз
Алдхан биенээсээ Ухаад үз
Авах Оюуны түүчээг нээ
Хайвал Хажууд чинь байна
Эрвэл Дэргэд чинь байна
Энд тэндээс эвлүүлэн
Эх Үндэсээ бүтэн болго
Үндэстэй байж Ургах бус уу
Үртэй байж Үргэлжлэх бус уу
Оролдоод үз Сэтгээд үз
Уудлаад үз Ухаад үз
Хаа хүрэхээ мэдээд
Халшралгүй бүгдийг Тунгаахтун
Энэ бол эхлэл мэт
Эгэлгүй түүхийн үргэлжлэл мэт
Хайр энэрэл бодол хүсэл
Хамтдаа байгааг Мэдрэх болно
Өвгөдийн шид үүнээс Эхтэйг
Үл мартаж Үлгэрийг түгээ

No comments:

Post a Comment