"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, October 31, 2013

Үрс минь

Үрс минь наддаа үнэт Эрдэнэ
Өвлүүлэх Тангарагны сүв нь билээ
Өр зүрхний минь уяа билээ
Өөрөөсөө ч илүү хайрлах билээ
Аавын ясыг өвлөсөн билээ 
Агтанд мордох золбоотон билээ
Алсад гарах эрэлчин билээ
Айсуй Түүхийг бичилцэх билээ
Ишнээс Дэлбээлсэн цэцэг билээ
Эгэлгүй нандин Оюунтан билээ
Энэ биеээрээ эвлэхүйг цогцлоох
Эрхэмсэг оршихуйн түрлэг билээ
Үндэснээс ургах жимс билээ
Үргэлжлэл хойчийн баталгаа билээ
Үлдээх Мөрийн минь нотолгоо билээ
Үлгэр туулийн үргэлжлэл билээ
ХААНт Төрийн Түшиг билээ
ХАТАН ухаанаар Тулах билээ
Хатан зоригтны үрс билээ
Хатууг давах Зоригтнууд билээ
Алтан Дээдийг өвлөх билээ
Алсдаа бусдад түгээх билээ
Айлыг цогцлоож Ахуйг бүтээх
Аргамж ухааны үргэлжлэлүүд билээ
Надаас тасарсан цус билээ
Нарнаас ургасан үр билээ
Сарнаас тосох билэг билээ
Саруул Орчлонгийн түүх билээ
Өвгөдийн ухааныг өвлөсөн билээ
Өнийг ирээдүйг цогцлоох билээ
Өндөр ТЭНГЭРийн бошгийг түгээн
Өвлүүлэх Аялгууг хөглөх билээ

No comments:

Post a Comment