"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, October 31, 2013

Сэтгэлийн хөг

Өдрөөс өдөрт Нарнаас наранд
Өсөн буй зүрх сэтгэл
Өвлөж авсан хүсэл тэмүүлэл
Өнө мөнхийн мөрөөдөл билээ
Хайр энэрэл халуун сэтгэл
Ханьсах жамын ханийг сонгоход
Эргэлдэн хуйлрах эрчим бүхэнд
Энэ бие зохицолыг олно
Гэвч түүнд саад бас байх
Гэгээлэг бүхэнд сорилт бас байх
Ахас Ихэсийн ариун Гэр Иэ нд
Алсын зам мөр болмуй
Хөврөх сэтгэлээ түр барин
Хүчит давалгааг эвлэх ухаан
Энэ биенд шингэх эсэх
Ээдрээ болон намайг чангаана
Алдсан итгэл алсад л байна
Аажуу ч гэсэн хүлээх сэтгэл
Андгай тангарагийг бөхлөх хүсэл
Аажим аажмаар намайг түрнэ
Эргэх жамыг би сөрсөнгүй
Энэрэхүйн хайраар би дутаасангүй
Энэхэн ухаанаа эвлүүлэх нь дутав уу
Эвлэхүйн сүлжээг би дутаав уу
Алин болохыг тунгаах л юм
Андуу зүдүүг үл хүснэм
Эвлэх ухаанаа сүлэн сууна би
Эргэн тулвал яахаа бодном
Хайр гэдэг агуу билээ
Хань гэдэг мөнхийн билээ
Энэ орчлонгийн эргэх жамаар
Эргээд л учрах хос заяа
Төгс бүтээсэн өвгөдийн ухаан
Төгөлдөр оюунт өвгөдийн үрс
Эрхэм бүхнээ үрдээ заяасан
Эгэлгүй даруу миний шүтээд
Алагхан зүрхэнд минь багтах тэд минь
Аав минь өөж нар минь билээ тэд
Бидний сэтгэл нэг билээ
Билэг оюун нь Суу билээ
Хан Тэнгэрийн түшиг минь билээ
Хатууг давахад тулах  билээ тэд
Амьдрал намайг сорином буюу
Аль болгоныг үзүүлнэм буюу
Тэнхээ юугий минь сорином буюу
Тэгш явахыг минь харнам буюу
Давааны цаана даваа буюу
Давах ёстой удам буюу
Дэлхийн төлөө төрсөн буюу
Тэнхээ бүхнээ зориулах буюу
Энх тунхыг хүсэх буюу
ЭрДэм бүхнээ зориулах буюу
Арга билэг авьяас ухаан
Аль бүхнээ баринам буюу
Алдхан биений бүхий л учигаар
Андгай Тангараа бөхлөх буюу

No comments:

Post a Comment