"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, October 10, 2013

Бүтээхүй

Үндэстэй мод ургахад
Үр жимс нь боловсроход
Үлдээх мөр дэнсэнд заларч
Үлгэр туулинд мөнхрөх буюу
Хаан түүхийн жимээр орших
Хатуу цагийн учгыг тайлах
Эвлэхүйн сүлжээнд цоморлиг болж
Элчит нарны сүлжээгээр хүрээлнэ
Эргэх жам ээлжлэн байхуйд
Энд тэндээс намайг хайхуйд
Тодоос тод зүүдний гарал
Том жижиг хүрээг үүсгэнэ
Зураг төөрөг наашлах тутам
Зөрөг замууд хумигдах үед
Тоолох хүрдэн нэгээр нэмэгдэж
Торгон мэдрэмж зүгээ олно.
Эхийн хайраар зүрх бялхан
Эцгийн хайраар сэтгэл цадахад
Энэхэн хорвоогийн мэдрэмжийг цуглуулж
Эвлүүлэн байж Ертөнц бүтмой

No comments:

Post a Comment