Аливаа үнэн худалд эргэлзэгсэд, эсвэл өөрөө үзэл суртлаа тулгагсад, эсвэл дураар байхыг хүсэгчидээс ийм нэг маргах араншин байдаг юм болов уу даа. Ингээд л аливаа зүйлд маргаан гэх зүйл хүн төрөлхтөнд байсаар байдаг байж, одоо харин бид нар үүнийхээ учрыг нь хэрхэн олох юм бол доо? Өөр өөрийн үзэл бодол гэж хэлчихвэл яадаг юм бол доо? Тэгэхээр би маргаан гэдэг дээр тогтож ярих нь ээ дээ. Монголчуудын тэнгэр үзэл эртнээс маргаантай байсан уу? Бид хэдэн нөхөд Тэнгэр үзэл хэмээх эмхтгэлдээ энэ л талаар бас л эрэл хайгуулаа хийж бичих гэж оролдож байсан л даа. Та нар маань уншаад санаа оноогоо хамтаар ярилцвал бас бидэнд ухаан нэмэх болов уу хэмээн бодох юм. Тиймдээ л бид маргах уу, мэтгэлцэх үү, шийдлээ хэрхэн олох вэ хэмээн гарц хайюу хэмээн хичээлээ. Ингэхэд бид Юуны төлөө яагаад маргаад байгаагийн зорилгоо тодлохгүй л юм бол сударт бичсэнчлэн хүмүүний цуглуулга гэдэг шиг болчихвол бас л учиг зангилаа маань бидний хувьд тодрохгүй мэт санагдлаа. Ер нь энэ Гэрлийн өргөөнд бид яах гэж яагаад цугласан юм бол доо гэх Энэ асуултыг өөртөө тавьж, хариуг хайтал: Гэрлийн Өргөө нь Их Эзэн Чингис Хааны айлтгал сургаалийг түгээх, Хөх Монгол ардуудаа гэгээрэлд хөтлөх зорилгоор 2011 оны 6 сарын 2-нд фэйсбүүкт үүсгэн байгуулагдсан групп юм гэж Гэрлийн өргөөний ФБ дээр бичээтэй ч байх юм. За тэгэхээр ямартай ч Өргөөний зорилго тодорхой боллоо. Их Эзэн Чингис хааны сургаалийг түгээх , мөн Хөх Монгол ардуудаа гэгээрэлд хөтлөх гэжээ.
За тэгэхээр Их Эзэн Чингис Хаан гэж хэн гэдэг ямар янзын хүн байна вэ? Монгол байтухай дэлхий даяар алдар СУУ нь түгж мянганы хүнээр тодорч, судалгааны төв болж байх учиг юу юм бол? Яагаад судлах хэрэгцээ гараад байгаа юм бол? ИХ хааны маань айлтгал сургааль хаана байна вэ?
Гэтэл Өргөөнөөс өөр газар МНТ гарч байна уу? Гарчихаад байгааг нь бид мэдээгүй байна уу эсвэл? Итгэлээ хэрхэн өгөх вэ? Энд тэндгүй л Чингис тодорч байгаа шүү дээ. Харин МТТТ-84д Чингис нь цол бөгөөд долоон Чингис цолтон байдаг талаар бас л бичсэн байдаг л даа. Харин бидний мэдэхээр нэг л тэнгэрийн дээд цол нэг л Чингис хаан гэдэг хүн байсан гэж түүхэнд бичсээр энэ л утгаар нь мэддэг байсан шүү дээ. Харин энэ нь цол гэдгийг нь хэрхэн мэдэх вэ? Хэн итгэх вэ? Цол гэдэг нь үнэн юм бол олон Чингис хаан байж болохоор ч мэт. Сударт: Чингис хэмээх нэрийг хүүдээ тайлах оюун үгүй хэмээн өнөөгийн биднийг бас л бичсэн байх шиг байх юм. Тэгэхээр чингис хэмээх нэрийг оюунтай байж тайлах нь ээ дээ. Оюунтай байх нь бас хийх үйлэнд нь учир байх нь ээ дээ. Ганцхан 13-р зуунд Чингис төрдөггүйг судлаач хүмүүс мэдэх биз ээ. Энэ нь ямар оюуныг хэлээд байна вэ? Гэтэл энэ оюуныг 7 онгод тайлна гээд байгаа. Тэд хэрхэн тайлсан юм бол доо? Тайлах хэрэгцээ нь юу юм бэ? Зорилго юу юм бэ? Учир нь юу юм бэ? Тайлахгүй байснаараа бид нар яачихаад байгаа юм бэ? Сударт: Монгол улсаа санацгаая гэсэн үг байдаг. Эндээс маш их асуулт урган гарч ирэхээр байх чинь. Ямар монгол улсыг яагаад сануулах гээд байна вэ? Ийнхүү эргэн дурсах учиг юу байна? Өнөөдөр ч та бид Эзэн хаанаа эргэн дурсах учиг юу байна вэ? Сударт байхгүйг мэдэх нь байлгахын оршил гэх үг бий. Мөн байгаа монголыг хэлэлцэнэ үү гэхээс байхгүйг хэлэлцэхгүй гэх үг бас бий. Тэгвэл байгаа МНТ-г, Алтан судрыг хэлэлцвэл яасын? Бид хүний түүх судалсангүй байгаа түүхээсээ л судалж байгаа. Хэн буруутай гэж? Хэнээс бурууг нэхэх гэж? Эзэн хааны үг бий. Энэ нь энэ л газар нутагтаа хэрхэх нь миний үрсийн дур гэж. Харин гадаадынхан манай жигүүрлэн гэх ганцхан үгэн дээр 150 жил судалгаа хийгээд утгыг нь тайлаагүй талаар Намсрай гуайн номноос бас уншсан юм байна.
Тиймдээ ч Миний мэдэхээр өөр газар өөр Чингисүүд МНТ-Ы тайлалыг гараагүй байгаа л даа. За тэгэхээр зарим хүнд Нууц Товчооны Тайлал худлаар хэлэгдээд байгаа юм бол юуг нь худал гэж баталчихаад байгаагаа хамтаар яривал яасын? Харин баталгаа байхгүй л бол би тэгж бодоод байна гэж ярьж олохгүй талаар бас сударт бий. Энэ л өөр өөрийн үзэл бодол маргаан үүсгэх гээд байх шиг. Гэрлийн өргөөнд ирж, Эзэн хааны сургааль юуг хэлээд байна вэ хэмээн хамтын судалгаа хийх гэж оролдож буй хүний хувьд эрэл маань тодорхой чиглэлд зүглэвэл зүйтэй санагдаад байдаг л даа. Ингээд энэ дагуу хайж байтал Аянгат удгүний блогт Эзэн хааны маань зарлигт ийм үгс байх юм.
Мандах буурах жам ёсон
Мөнх Тэнгэрийн соёрхол буй ч
Хөх Монголын мохош үгүйг
Мөнх Тэнгэр таалсан буй за
Улс Монголын үрс хойчис
Эзэн ёсоор эрмэлзэн хичээвэл
Угтан айсуй түмэн он жилд
Монголын заяа алзахгүй буй за
Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Мөнхөд бид оршин буй за
Мөнх Тэнгэрийн тамгат үрс
Мөнхийн ҮНЭНийг нотлох буй за гэжээ. За тэгэхээр Мөнх Тэнгэрийн ивээлт үрс юуг нотолж юуг батлах гээд байгаа юм бол доо. Дээрх зарлиг үгээс харахад яагаад ч юм энэ түүхэн судруудыг өвгүдийн сэтгэлгээ агуу юм аа хэмээн бодогддог шүү. Тиймдээ энэ газар нутагтаа эзэн ёсоор оршин амьдарна гэдэг, хөрвөөн тэнхэрэх гэдэг, асран тордох гэдэг, ивээн тэтгэгдэх гэдэг бүгд холбоотой болж таарлаа. Юуг нь бид салгах билээ?
Ийнхүү хэрвээ бид Ахмад настан байлаа ч ахмадаараа түрий бариад байвал маргаан шийдэгдэх үү? Залуу гээд аархлаа гээд юуг шийдэх юм бол оо? Үүсгэл нь дандаа хөгшин байдаггүй, үүсгэл нь дандаа залуу байдаггүй, үхэх цагаа болохоор нялх ч үхэж байдаг, хөгшин залуугүй ч үхэж байдаг нь энэ хорвоогийн жам биз дээ. Тэгэхээр маргаан гэдэг тасалж ярих зүйл биш байх шиг. ингэхэд Ер нь маргааныг шийдэх шийдэл нь юу юм бол? Маргаан гарч ирээд байдаг нь юу юм бол гэдэг маань бидний хэлэлцэх асуудал юм биш үү? Ингэхэд бидний бичээд байгаа эрэгцүүлэл гэж юу юм бол? Зорилго маань юу юм бол? Нэгэн хүн бид эрэлчид гэсэн. Харин өргөөний бид гэрлийг харж, гэрэлд тэмүүлж, Эзэн Чингис хаан Ы-дээр цуглсан гэж харвал хойчийн үрсдээ бид энэ л түүхээ үлдээх нь зөв юм биш үү? Үнэн гэдэг зүйл устдаггүй юм болохоор хойчийнхондоо хэлсээр л байх болох нь ээ дээ. Юутай ч жамын зүй зохицох зохицоно гэж байхаас устгана гэж байдаггүй юм биш үү. Устах дээрээ тулвал нарны долоон гариг устаж, энэ дэлхий ч сүйрэх бололтой юм билээ.
"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр
Monday, August 14, 2017
Monday, July 31, 2017
Эргэцүүлэл- 23 2017.07.31
Өмнөх бичвэрт бичсэнчлэн зовлон, жаргалын тухай бичмээр санагдлаа. Сударт монголчууд харлах цаг дор зовлонгийн чангыг жаргалд тооцох талаар бичсэн байдаг. Тэгэхээр харлах гэдгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Тэгвэл харлахыг мэдсэн бол гэгээн гэдэгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Тэгвэл монголын түүхийг гэрэлтэй харанхуйтай, өдөртэй шөнөтэй гэдгээр нь авч үзэх юм биш үү. Өнөөгийн бид өнгө мөнгөнд итгэл сэтгэлээ өгч өнөөдөр болж байвал маргааш хэрхэх нь хамаагүй мэт л аашилцгааж байгаа шүү дээ. Харин яагаад ингэж байгаан учир шалтгаанаа олж таньж мэдэхгүй л юм бол бид хаа хүрч хаашаа явж байгаа хэрхэн мэдэх билээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс цаашгүй гэх зүйр цэцэг үг байдаг. Ер нь яагаад ардын дунд зүйр цэцэн үг байдаг юм бол? Энэ нь юунд яагаад зориулагдсан байдаг юм бол? Манай нэг найз хүүхдүүдээ зүйр цэцэн үгнээр загнадаг гэх юм. Харин бид өөрсдөө хэрэгжүүлж, хэрэглэж заншсан бил үү чадаж буй бил үү? Цаад утгыг нь бид хэрхэн тайлах вэ? Харин Хаан дээдэс эргэн тойрныхон , шадар туслахууддаа өөрсдийн түүхээр үлгэх зохиох үүрэг өгсөн талаар МТТТ-д бичсэн байдаг. Ийнхүү хэний үлгэр өнө удаан үлдэцтэй байх нь вэ хэмээн шалгуур тавьж өөрсдийгөө сорих талаар ч бас л бичсэн байдаг. Харин өнөө цагт Өргөөнөөс гаргасан 27 нэрт номонд онгодууд нэр өгч бөөн шуугиан болсон талаар Аянгат удгүн бас л бичсэн байдаг. Харин энд нэг сонин зүйл байсан нь гадаад онгодууд бас нэр өгсөн талаар байдаг. Тэгэхээр үрс нь доороо учраа олоогүй ч харин дээрээ бүгд л эв зүйгээ олоод зам мөрөө тодлосон байдаг юм биш үү? Тэгэхээр замбын бидэнд эв гэдэг зүйл ихийг сануулж байх шиг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг.
Ийнхүү үлгэр маань бодит хүмүүсийн бодит түүх байж болох юм бол зүйр цэцэн үг маань ч амьдралаас урган гарсан үнэн түүх байдаг юм болов уу. Харин судар уншаад бид үүнийг давхар давхар баталдаг л даа. Сударт: Сайны заншлаар шүүтүүгэй, муугийн хязгаараар өчсүгэй гэх үг байдаг. Энэ маань ямартай ч сайны зүг тэмүүлэлд гарцаагүй л шаардлагатай үг хэлэх тэр л учгийг тодолж байгаа бус уу. Харин үүнийг хэрхэн яаж хэн хэлэх юм бол? Бусдад даатгавал буруудахыг мэд гэх үг сударт бий. Тэгэхээр өөрсдөө бид л хайгаад үзвэл яадаг юм бол доо? Тэгэхээр зовлонг хэрхэн яаж харах юм бол? Идэх өмсөхөөр хараад байсан маань эргээд өөрөө зовлон байвал яах вэ? Одоо хүнсний аюулгүй байдал гээд бөөн юм болоод байгаа нь эргээд зовлон болоод байгаа юм биш үү? Монголчууд бид Түүхээ мэдэхгүй байснаараа, түүхээ хэрэггүй гээд орхисоноороо эргээд тэр зовлон болоод байгаа юм биш үү?
Харин тэгтэл сударт : Би байвч чи үгүйд өнчин, чих байвч авиа үгүйд дүлий, хэл байвч үг үгүйд дутуу, Хөл байвч суугаа үгүйд мунж гэх үгс бий. Тэгэхээр чи гэдэг нь хэн болж таарав аа? Мунж гэдэг нь ямар этгээд үг байна вэ? Тэгэхээр бид дутуу гэдгээ үүгээр харвал яадаг бол? Бас дутахыг мэдэх нь олохын оршил сударт гэх үг бий. Тэгвэл дутуугаа олох нь жаргал, дутуудаа гачигдан гацах нь зовлон байж болох уу? Тэгэхээр зүйр цэцэн үгэнд буйгаар Өсөх малын зүс нэг, өөдлөх айлын үг нэг гэдгээр бид хоорондоо хэлж ярьж байж, үгээ нийлүүлж байж л өөдлөх гарц маань харагдах юм биш үү? Тэгэхээр жаргах зовох, өөдлөх уруудах, гүйцээх, дутахыг хэрхэн бид мөн чанараар нь харах вэ?
Энэ л бүхнийг тодлох онол гэдэг нь тэгвэл юу юм бол? Манай үгэн дээр ажилладаг хэдэн нөхдийн дунд ээлжит нэгэн асуулт тавигдсан нь юу вэ гэвэл Хайр онолтой юу гэх асуулт тавигдан ширүүн маргааны сэдэв болж байлаа. Харин тэгтэл Хатдын сударт энэ талаар бүхэл бүтэн онол болон гарч ирж маргааныг бас л давхар баталж өгч байгаа юм. Тэгэхээр аливаа хийсвэр гэх зүйлд онол хэмээх барих барьц болон оршдог тэр л ээлжит нотолгоо өнөө цаг дор өвгүдийн ухаанаар тодорч гарч ирэх нь юуных вэ? Яагаад бид нар монгол ухаанаа боловсрол гэж хардаггүй юм бол? Монгол ухаандаа суралцахаас залхуурдаг юм болов уу? Харин бид Алтан судар гэдгийг үгүйсгэх хүмүүст өөрийнхөө саналыг хэлбэл монгол түүхийн гэрч болсон үгүүд нь энэ номонд бичээтэй байгаа болохоор онож үйлдэхүйн дээд оюун, арга ухаан гэж харж байгаа юм. Зарим хүмүүс энэ судрыг Нүрзэд агсаны зохиосон галзуу хүний тэмдэглэл ч хэмээн хэлдэг юм. Харин бид энэ Алтан сударт асуулт тавьж, хариуг хайж, хариултаа ч олж, энэ бол оршин амьдрах хамгийн зөв зүйтэй онол юм байна хэмээн баталгаа гаргах хэмээн хичээн байгаа юм л даа. Гэвч дан онол яривал худалч болчих гээд байгаа л юм бол амьдралд хэрхэн батлагдав, судар номонд хэрхэн бичигдэв, олон дунд хэлэгдэн яригдах зүйр үгс, үлгэр домогт хэрхэн холбогдов хэмээн эргэн тойрноосоо эрэл хийгээд үзэхэд яагаад болохгүй гэж? Бид хүний юмнаас ухаж төнхөж байгаа биш, өөрсдийнхөө юмнаас ухаж төнхөж байгаа нь тийм муулагдах зүйл мөн үү? Гэтэл манай нэгэн улаач өөрийгөө түүх судлаач болчих гэж бичсэнийхээ төлөө бас нэг улаачид шүүмжлүүлж байсан санагдлаа. Харин нэг хүн бид бол эрэлчид хэмээн хэлж байсан л даа. Харин яг юуг яагаад эрэлээ болгов хэмээн тодловол энэ л өргөөнд цугласан бид ядаад эрэл маань Чингис хаан - “Ы” үсгээс эхлэлтэйг хараад эхлэл цэгээ энд байна гэвэл яадаг юм бол? Сударт: Эрэл эрсээр эргэнэгт ирж хотлын үлгэр сонсов гэх үгс байдаг. Ингэж нэг цэг дээр тавихгүй юм бол эрэл төөрч будилах гээд л байх шиг. Сударт ч Цор ганц Чингис хаалга гэж бичээтэй байдаг. Үүнийг л Онгодуудын хэлээд байгаа Дээд оюун ухаан гээд байна уу даа хэмээн харж болохоор ч юм шиг. Үгүй гэвэл яагаад цор ганц гэсэн байх вэ? Өөр хаалга байдаг юм болов уу? Байгаа гээд гэгээн оюунаа гэсэн нь энд байна уу гээд л бас л асуулт гарч ирээд байх шиг.
Ингээд л жаргал зовлонгийн талаар асуултандаа эргэн ороход Бөөгийн товчион- 418д: Тархины үйл ажиллагаа болхи, залхуу, шантрал, атаархал, тогтворшгүй төлөв, бардамнал зэрэг дээрх зургаатай холбогдохоор хүн шаналж, зовох бөгөөд үүнийгээ зовлон гэж хэлдэг. Харин эдгээр зургааг дардаг есөн ухаан буюу гарц руугаа өөрийн үйл ажиллагааг хөглөж чадах юм бол аз жаргал, үр дүн баяр бахдал гэдэг зүйлийг мэдэрдэг юм гэжээ. Ийнхүү энэ онол хэрхэн амьдралд батлагдсан юм бол? Одоо бид яаж батлах юм бол? Дахиад шашин руугаа эргэчих үү? Харин онгодууд хэлэхдээ та нарын тайлна гэж юу байдаг юм бэ? Бид аль хэдийн тайлаад баталчихсан гэх нь юуных юм бол. Юуг тайлсныгаа ийм бардам хэлнэм? Өөр улсууд нь яагаад ийм бардам хэлж болдоггүй юм бол? МТТТ-д ч ИТГЭ, ИТГЭХГҮЙ бол БИШИР гэх үр байдаг. Сударт мөн бусдын гай гэмээс мэдэр гэх үг байдаг нь заавал өөрөө зовлонг туулахаар биш харин бусдаас суралцвал захлаад явах боломжтойг ч хэлсэн бололтой. Харин өөрийн биеэр мэдэрснээ бичихэд өмнөх бичвэр дээр бичигдсэн шантралын талаар Бөөгийн товчион дээрээс хэрхэн шантралаас гарах ухааныг бас хараад уншаад авахад гэмгүй санагдлаа. Тэгж байж л бидэнд цаашид итгэл төрж үнэн бодитын талаар эргэцүүлэл төрөх мэт санагдаад байх чинь ээ. Харин сударт хаа хүрэхийг таны тэнгэр ертөнц мэднэ гэх сонин үгс бас л байгаад байдаг л даа. Гэтэл тэнгэр ертөнцөөрөө маргаад байх юм даа...

Monday, July 24, 2017
Ээгцүүлэл-22 2017.07.24
Энэ жил ихэнх
нутгаар гантай байгаа нь хэд хоногийн өмнө нутгаараа явах үед харагдаж билээ.
бидний явсан нутгууд маань хангай газар гэхэд халуун байж, зарим нутаг нь намар
мэт шав шар байх нь сонин байлаа. Энэ юу болчихов? Хэдий жил бүр өөр өөрийн өнгө төрхтэй, ган
гачиг хэдий тохиох ч энэ жил их л содон байх шиг. Яагаад тэр юм бол? Байгал дэлхийнхээ байгааг нүдээр
харж, зүрхэндээ мэдэрсэнд тэр юм болов уу? Эсвэл өөр төрх угтан байгааг
анзаарав уу? Хүн байгал хоёр хүйн холбоотой гэх тэр л үгийг өөртөө тусган авах юм бол л өөрийн маань мэдрэхүй
бүр үүнийг мэдэрч байж ухааждаг ч юм болов уу? Яагаад юунд зүрх сэтгэл хөдөлдөг
юм бол? Хөдөлгөх хүч нь тэгвэл юу вэ? Анх би үр хүүхдүүдийнхээ төлөө зүрх
сэтгэл минь бөө гэдэг сонин ертөнц рүү ороход ингээд нутаг усаа тахиад явах юм
чинээ бодох нь байтугай төсөөлж ч байсангүй. Байгал дэлхийгээ ой мод нь өвс
ногоо нь ургаж, урсах гол нь хэвээр байгаасай гэж хүсэх тэр сэтгэл хаанаас яаж
хэрхэн бий болдог юм бол? Өнгөрсөн жил очиход ийм байлаа, харин өнөө жил очиход
тийм байлаа гэх тэр л өөрчлөгдөн буй, мэдрэн буй тэр дүр зураг, мэдрэмж бүхэнд
бид юуг хүсэн юунд тэмүүллээ болгох юм бол? Сударт
27 нэрт
судар-43т: Цагаан Ува БууЭрЭл:
Уул усны иэлийг
олж
Ул эсээ тогтоосон
Ургамал амьтнаар
биеэ тэтгэж
Агар биеийг олсон
гэж хэлсэн байх юм.
Тэгэхээр ухаарал
гэдэг юу юм бол? Хаанахын уул усны, ургамал амьтны иэл байсан байх вэ? ИЭ гэдэг
нь юу юм бол? Сударт харин ИЭ гэх үг байдаг. Үүнийг байгалийн шинжинд оруулсан
байдаг. Тэгэхээр байгал гэдгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Байгал гэдгээ
цэцэг ургамлаар төсөөлдөг бид цааш нь хэрхэн яаж харах вэ?
Энэ л бүхнээс
эргэн эргэн тойрох тэр л газар нутаг гээч биднийг юунд дууддаг эрдэм монголд маань
байдаг юм бол? Ганц монголд байдаг гэхээр танд содон санагдаж магадгүй юм. Гэвч
яалтгүй л монголын түүх өөрөө ийм содон байх юм. Анх эцгийнхээ нутгийг танилгүй төөрч будилсан
ч тэрхэн даруйдаа таньж бөөн уйлаан болж байж билээ. Гэвч энэ нутгийг
санасандаа уйлсангүй. Харин аавыгаа дурсан түүний нутгаа гэсэн тэр л тэмүүлэл,
харьж золгож чадаагүй тэр л харуусал гунигийг тээн байж уйлсан билээ. Аав минь
үхэн үхтэлээ газар нутгаа ярьсаар л байсан билээ. Ийм төсөөлөл маань надад
үлдсэн болов уу даа. Тэгэхээр ойр дотны бүхэн маань бидэнд бас л ухаарал нэмдэг
юм биш үү? Ийнхүү тэр л нутгийн зүг жолоо тавих маань ч дардан байсангүй,
ухаан, урыг минь шавхах болсон юм даа.
Гээд хайтал: КауЭлЭн хатны авир байж байж ухаан байна шүү дээ гэх үгс сонин
санагдлаа. Тэгэхээр ухаан гэдэг маань
юунаас яаж бий болдог нь сонин санагдлаа. Очих бүр ухаарал нэмж дараа жилийн
угтал болдог тэр л ухаан юунд хөглөнө вэ?
Нутгийн тахилга хийх болохоор л гэрт маань бөөн асуудал босч зам нь дээр
хэлсэнчлэн хэзээ ч дардан байдаггүй нь сонин. Тэр л асуудал бүхнээ хэрхэн давах
талаарх ухааныг минь сорьж ч байх шиг. Яаж энэ асуудлыг давах вэ? Үүнийг хэрхэн
ойлгуулах вэ бусаддаа? Хэнтэй яаж хэрхэн ярих вэ? Хөрөнгө мөнгөө хэрхэн босгох
вэ? Замын унаагаа хэрхэн бэлдэх, тахилгад
шаардлагатай зүйлээ тандан бэлдэх, удмын олноо үйлэнд тэгш татан оруулах гэх
мэт угтал Энэ л олон асуудлууд тархиа,
биеэ ажиллуулахыг тулган бэлтгэл шаарддаг юм байна шүү. За тэгээд ийнхүү
тахилга бүрийн дараа туршлага сууж, таньж мэдсэн зүйлс бага багаар нэмэгдэж
байгаа нь анзаарагддаг ч бололтой. Харин өмнө бичсэнчлэн ижил нөхөд маань үүнд
маш их дэм болж хамтаар хийсэн маань гол
хөдөлгөх хүч болж ирлэн хурцалдаг юм байна. Хэдий тэд маань тахилга хийх
бэлтгэлд маань шууд оролцоогүй ч найдвартай ар тал маань байж билээ.
Ийнхүү ухаан
яагаад авир тархитай холбогдчихов гэхээр өөрийн жишээн дээр бичихэд энэ жилийн
нутгийн тахилганы үеэр хийх хийхгүй дээрээ тулж бараг л шантрах шахуу үйл
болсон юм. Энэ нь авир зургаан тархины нэг байхыг бас л Бөөгийн товчионд бичээстэй байх юм.
Тэгэхээр аливаа асуудал тулгарахад шантрах бэрхшээл тулгарч байж, түүнийг давах
ухаанаа олж байж өнөө ухаан бага багаар ч болов тэлдэг байх нь. МТТТ-269-д бас
сонин үгс байна. Энэ нь 13 удаа жадалсан ч үл үхэх 10 түгээмлийн эзэд, ар
зоондоо хөх толботой Монгол, жаргаж бус зовж сурсан далан гурван суу ухаан мөнх
оршино гэжээ. Энд их сонин үгс байгаа биз? Зовж сурах гэж бас байх нь ээ.
Тэгэхээр зовлон гэж чухам юу юм бол? Яагаад жаргаж бус гэж байгаа юм бол? Бид
чинь жаргах гэж л тэмүүлдэг биш бил үү гээд л асуумаар байх чинь. Ингээд бас л хайлаа.
Жаргал зовлонг хэрхэн бид харах юм бол? Та бидний эрэл чухам хаашаа хөтлөх юм
бол? Энэ л өвгүдийн ухаан бидэнд бэлэн будаа өгөөд байна уу? Аль эсвэл овоо
болон дөтлүүлээд байна уу? Аль нь юм
бол? Эндээс бид чухам юуг ойлгох юм бол? Ойлгосоноо бид хэрхэх юм бол?
МТТТ-270д: Хамаг
Монголын КауБайУл хааны онгод: Үр та ч өөрийн тэмтрэлдээ мөн адил хичээтүхэй
хэмээн хүссэн байх юм. Тэгэхээр та бид тэмтрэл гээд тал тал тийшээ алсрах уу?
Аль эсвэл хаа нэгтээ хүрч нийлэх үү? Харин
хаана хүрч байж нийлэх юм бол? Бидний
бяцхан туршлага гэх үү хамтаар ярих үед овоо дөтлөөд байх шиг. Аль эсвэл зарим нэгний хэлдгээр заавал судлаач
гэх хүмүүс судлах уу? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэх үг бий. Ямар заяаг хэлсэн юм бол доо энд.
Ингээд Цагийн байдлаар харахад сая Өргөөн дээр нэгэн
хүн бөө нар халагласанаас гал гачиг боллоо гэлээ. Харин тэгээд энэ юу болчихов
гээд сонирхон зурхайгаас хайлаа, гэтэл цаг хугацааны давтамжийг жамт зүй
тогтолоор нь ажиглаад урьдчилан сэргийлж явах юм байсан юм биш үү гэх бодол
төрөв. Энэ урьдчилан сэргийлэлтээ хийж чадаагүйгээс янз бүрийн юм болдог байж
болох уу. Жишээ нь Намсрай зурхайчийн
Майя-Монгол номын 148-р хуудсан дээр Алтан унжлагат гал тахиа жилд идээ ундаа
чухаг болоод хүмүүн хижгээр олон үхюү гэжээ.
Гэтэл энэ хижиг өвчин маань хүнсний бодлогын алдаанаас болж ийм өвчин
дэлгэрдэг байж болох гээд бас асуулт гарах юм. Жишээ нь одоогоор Африкийн орнуудад
ийм хижиг өвчин дэлгэрсэн байгаа гэж ТВ-р ярих юм. Гэтэл сударт ХИЖИ боловсрол
гэдгийг бас гажуудлаар бичсэн байгаа шүү дээ. Цаг хугацааны шийдэл гэдэг бидний
өвгүдийн ажигладаг зүйл байж ээ дээ. Өнөөдөр бид аргын тоолол гэх нэг л зүйлд итгэдэг билээ. Гэтэл цаг хугацааны
шийдэл гэх том юм байдгийг Намсрай зурхайчийн номонд ийм юм бичсэн байх юм даа.
Monday, July 17, 2017
Эрэгцүүлэл-21 2017.07.17
Өв үлдээх нь гэж юу юм бол?
Дуудах нэрийг
эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэх зүйр үг бий. Мөн “Сайн хүний нэрийг сайхи
худалдаж жаргамуй” гэх үг МТТТ-д бий. Тэгэхээр сайн хүний нэр гэдэг маань
хэрхэн яагаад жаргуулах болчихов? Хойч үе яасан болоод нь тэр л нэрээр жаргах
болов гэх тэр л асуулт өнөөд хэрхэн урган гарч ирнэ вэ? Мөн сударт: Худалдаач
ЭРДЭМ: Тэнцүүлэх, дур булаах, үгүйлэгдэх хурц гурван ЧУ КУР-тай гэжээ. За
тэгэхээр сонин байна уу? Худалдаач гэдэг эрдэмд их сонин эрдэмүүд байдаг байх
нь ээ. Гэтэл бид ЧуКур гэдгээ бид мэддэг бил үү? Эдийг л худалдаалдаг гэсэн
чинь нэрийг худалдах гэхээр хачин сонин байх чинь. Эсвэл нэрийг худалдах гэдэг
гарц өгүүлээд байна уу? Түрүүчийнх нь яасан болоод бусдад худалдаж, дараачийнх
нь яачихсан болоод худалдан авчихав аа? Энэ хооронд өвгүдийн эрдэм улам
сонирхолтой бас нууцлаг болоод байх чинь .Эцэг өвгүдийнхээ нэрийг бид Ардчиллын
үед л хэлэх ярих, даган дуурайх үүд хаалга нээгдсэн билээ. Өнөөдөр бид үүнийгээ
амжилт гэж харж байгаа бил үү? Эцэг өвгүдээ хаагдмал байсан социализмаа амжилт
гэж харж байна уу? Гэтэл худалдаалах эрдэм маань амжилтан дээр гарч ирж байна
уу? Эсвэл уруудалтан дээр гарч ирж байна уу? Үүнийг өнөөгийн бид үүнийг
үгүйсгэхдээ учраа мэдэж үгүйсгэж байгаа бил үү? Дагалаа гээд учраа мэдэж байгаа
бил үү? Тэгэхээр Алдаа оноог бид
байгаагаар нь авч үзэж байж л үнэн тодордог ч болох нь ээ дээ. Ардчилалд оноо ч
бий, алдаа нь бийг бид харж л байна. Гэвч энэ л цаг үе дор бид өвлүүлсэн бүхнээ
ил болгох цаг мөч ирснийг бид бас харж л байна. Гэтэл яг юуг өвлүүлэх юм бэ?
Энэ нь нийтийн асуулаад болоод явчихлаа шүү. Монголчууд бид учраа ойлгохгүй
байхад харийнхан яаж МНТ-г ойлгох вэ дээ. Гэтэл удмаа залсан бид гэхэд нэг
иймэрхүү. Тэгтэл түүх судлаач бүхэн удмаа залсан бил үү? 800 зууны дараа эргэн
ирэх тэр л нэр алдруудаар бид гоёх учиг юу байна вэ? Эзэн хааныхаа нэрийг л
гэхэд л Хамаг л өөдтэй гэсэн бүхэндээ өгдөг шүү дээ. Гэвч бас хамаагүй өгсөн нь
хатуу нэхэлтэйг МТТТ-д бичигдсэн байдаг л даа. Гэтэл Эзэн хааныхаа нэрийг бас
хэлээгүй нь улам их нэхэлтэй юм биш үү? Ингэхэд
үрс хойч нь жаргалыг яаж харах юм бол? Дэлхийд цор ганц монгол улсад
өвүг дээдсийн түүхтэй гэдэг. Тиймдээ ч судлаачид чуулдаг байх. Энэхүү чуулалтаас ямар гарчигийг тодруулах
нь өв юм бол? Өнөөг хүртэл өвгүдүүд маань монгол нэрээ
үлдээж чадсан л байна шүү дээ. Бид монгол нэрээ үлдээж дараа мянганд үлдээж чадах
юм болов уу даа. За тэгэхээр өв гэдэг маань хариуцлага болчихлоо шүү. Тиймдээ
үлдэц гэдэг дээр өв гарч ирээд байна гэж харж болохоор байх уу шиг. За тэгээд
энэ л нэр алдрыг өвлөн Эзэн Чингисийн үр сад хэмээн өөрсдийгөө нэрлэх бид харин
тэр жаргал гэдгээ хэрхэн харж, хэрхэн тэмүүллээ болгож байгаа юм бол? Хоёр том гүрний дунд орших цөөхөн монголчуудын
уусан алга болоогүйн учир нь энэ юм биш үү? Онгодууд энэ л газар нутагтаа дураараа
жаргаж, дураараа зов хэмээн та нарт үлдээсэн гэх юм. Гэтэл бид дураараа цэнгэж дураараа нүүх
эрхтэй байгаа бил үү? Хаа сайгүй уул
уурхайн харьяаллаар газар хязгаарлагдаад байгаа юм биш үү?
МТТТ-131д:
КауБайУл Дээдэс:
Будант хорвоогийн
эзэн гэж орилсон ч
Чиний өмч биш ээ
Эх Дэлхий
Бидний ирээдүй
хойчид төрөх
Эгэл бие үгүй
үрсийн минь өмч
Тэднийг иртэл бид
Хамгаалж суух тангарагтай гэжээ. Энэ л
газар нутаг хамгаалан буй өвүг дээдсүүдийн маань хүчээр өнөөд бидэнд өвлөгдөн
ирсэн байх нь ээ дээ.
Гэтэл бас
МТТТ-61-д Харьтанд узуураа алдах аваас эл ханамал хөх толбо үгүйрч, бөө чадамж
багасна гэжээ. Мөн сударт: Төрсөн үрийнхээ нурууг үзтүгэй. Байгаа бол тэр чинь
ЭРДЭНЭ шүү хэмээн бас л бичсэн байна. Бид өв их эрдэнэ гэж ярьдаг. Өнөө эрдэнэ
гэдэг маань бас хөх толбо болж таарах нь ээ? Энэ биесээр маань урсах цус, шархирах
яс, хөхрөх толбо гээд бас л өв мөн болох нь ээ. Сударт Хөх толбоо гээвээс
хуйхтан, Хөх толбо байхгүй аваас Суумалын замаар зовлонгийн чангыг Жаргал
хэмээн мунхагийн мухарт Муужран мансууран зүүдэлтүгэй гэсэн байдгаас бас харвал
энэ л хөх толбо хэмээх эрдэнэ бас л гээгддэг байх нь. Гээгдвэл тэгвэл юу болох
юм бол? Сударт муугийн хязгаараар өчсүгэй гэх үг бий . Бусдад даатгавал
буруудна гэх нь ч бий. Бас сүүлчийн боломж ирсэн талаар ч бас бичсэн байдаг. Тэгвэл бид яах вэ? Чингис мөн биш хэмээн хэмлэлцэн би чи, итгэх
итгэхгүй дээрээ тулж, суух цаг мөн үү? Хэрвээ үнэхээр сүүлийн боломж ирсэн юм
бол яахав шүүрээд авахад болох гүй нь юу байх вэ дээ. Аан үгүйсгэвэл бас хэрээ
хултаар үлдэж гэдэс цатгасаар үхэх талаар бас тодорхой бичсэн байдаг л даа.
Тиймээс л та бидэнд хөх толбо өвлөгдөн ирсэн л бол тордон услах ухаанаа барьж
чадваас Хар монгол хөх болж Хэлмэлүүд, мал малчин гурав хаанаар тодорч Их
монгол улс аврагднам за гэх содон үгс сударт бас л байх юм. Тэгэхээр алдар
нэрээ, газар нутгаа, хөх толбоо хамгаалж тарьжтордож усалж, байж өв хамаалагч
болох нь байна шүү та бид нар.
Бас л цагийн байдалтай холбон бичихэд Онгод
гэвч жамын зүй ёсонд захирагдах Мөнх Тэнгэрийн зарлиг буусанг Гэрлийн өргөөнд
ирснээрээ мэдэж авснаараа та бидний давуу нь мөн үү? Үүнийг сануулах,
хэрэгжүүлэх нь тэнгэрийг санаа, газарт буух цагийн элч болох та бидний үүрэг юм
байна хэмээн нутгийнхаа тахилганы үеэр бас л мэдэрснээ хуваалцюу хэмээлээ.
Tuesday, July 11, 2017
Эрэгцүүлэл-20 2017.07.10
Өмнөх сэдвээ дараагийн сэдэвтэйгээ холбож явах нь зөв юм байна гэж бодлоо. Энэхүү бичвэр нь өмнөх бичвэр дээрхтэй холбогдон гарч ирж байгаа зүйл нь юу вэ гэхээр Монголчууд бидний мэдэх нэгэн түүх бий. Энэ юу хэмээвэл энэ бол Чингисийн монголын түүх. Энэ түүхийг тодотгох гэхээр яалтчгүй МНТ унших хэрэгтэй болдог юм байна.
МТТТ-59д Дэс Нэг: ЧинГис Хааны узуур Дээд Тэнгэрээс заяат төрсөн БөөЭрТай Чоно ажгуу Гэргий ину Хоо Марал ажгуу Тэнгис гэтэлж ирэв гэжээ.
Ийнхүү Монголын нууц товчоо эхэлдэг. Энэ эхлэлийн бид тоодоггүй ч юм байна. Анзаардаггүй юм байна. Тухайлбал тэнгис гэх үг.
Бидний өвүг дээдсүүд тэнгис гэдэг үгийг яагаад энд оруулчихав аа? Өнөөгийн бид яагаад үүнийг анзаарахгүй байна вэ? Тэгвэл бас нэг содон үг байна. Энэ нь отог омгийнхоо сүлдийг амьтдаар нэрлэсэн байх юм.
Өнөөгийн бид тэгтэл амьтдын нэрээр өөрсдийгөө нэрлэх нь байтугай дотоод араншинг нь мэддэггүй шүү дээ. Тэгвэл өвүг дээдсүүд маань зүйрлэх үгэнд ухаан шингээж байхад өнөөгийн бид зүйрлэх үгэнд ухаан шингээдэг бил үү? Тэгэхээр түүхээс сэргээж авах юм байна аа даа. Харин яагаад бид нар мартчихав? Гэтэл өнөө энэ цаг үед МНТ эргэн ирэхдээ дутуу, харин яагаад өвгүдүүд тайллыг нь хөрстөд бууж байж хийх болов? Учир юунд байна вэ? Тэгэхээр энэ л түүхийн өвгүдийн алдар нэр гэдэг маань юуг илтгэдэг болж таарав? Бид нууц товчоог уншсанаараа энэ нь Отог овгийн нэрс гэдгийг мэдсэн шүү дээ. Энэ нь тэгээд юуг илтгэнэм? Яагаад заавал бие биенээсээ ялгамжтай байж, өөрсдийгөө тодолдог юм бол? Чингис хааны узуур маань яахаараа энэ л амьтдаар төлөөлөл болгон нэрлээ вэ? Амьтан бүр өөр өөрийн онцлог чанараараа сэтгэлийг татан шүтээн болсон гэхээр яг юу нь тэмүүлэл болон дуудагддаг байж таарах вэ?
МТТТ-61д: Наран тэмдэгт Алдар нэрээ хайрлахуйн ухааныг дэлгэдэг. Үүнтэй холбон Нэр төрөө хүндлэж уг гарвалаараа бахдаж Узуур ясаа дээдэлж Удмын хэлхээгээ батжуулах Ухааны ундарга бүрдмүй гэж бичсэн байх юм. Тэгэхээр удмын узуур яс, удмын хэлхээгээ бахдана гэхээр яагаад алдар болчихов оо? Өнөө л зүйрлэсэн амьтны шинжээгээ бид дахин эргэн харах уу, эсвэл бодол эргэцүүллээ нэгтгэх үү? Хэдий болтол бид тус тусдаа бичвэртэй байх юм бол,Тэгэхээр хүн бид нар юуг дутуудуулан, юуг мартсан байх вэ?
Ингээд л хайж явахад интернетэд Аавынхаа төрсөн талыг алтан ураг, ээжийнхээ төрсөн талыг мөнгөн ураг гэж байгаа юм. Энд зөвхөн төрснөө бичих хэрэгтэй. Алтан ураг гэхээр зөвхөн язгууртан, ноёдод байдаг юм шиг ойлгож болохгүй гэж бичсэн байх юм. Тэгэхээр энэ юу болчихов? Удам бүр алтан урагтай гэхээр бидний ярьдаг Алтан ураг угсааг хэрхэн харж ойлгох вэ? Тэгвэл шороон, усан, модон, галан, төмрөн ураг гэж нэрлэдэггүй шүү дээ. Гэтэл бид уншаад байгаа судраа Алтан судар гэж нэрлээд байгаа. Үүнд учир юу байна? Судар дотроосоо яагаад Алтан гэж ялгамжлан тодлох болов? Яагаад МНТовчоог алтан гээгүй юм бол? Тэгсэн мөртлөө Алтан судрыг судар, МНТ-г ч мөн судар гээд байгаа. Сонирхолтой асуулт ч их гарах нь ээ дээ. Тэгэхээр Алтан гэдэг маань чухам юуг хэлдэг юм бол? Чингис хааны алтан ураг тэгэхээр амьтны нэрээр тодлох нь бас л сонин. Тэгэхээр энэ л амьтад яасан ч их утга учир агуулаад байна вэ?
Гэтэл сударт: Гал нь шороог олвоос алтаныг бүрээж, шороог алт ус хоёроос салгавал сүйрэлд дуудагдана гэсэн байх юм. За тэгвэл алт маань шороо гал хоёроос бүтнэ гэхээр энэ юу болчихов? Шороо нь юу юм бол? Гал нь юу юм бол? Бид алтаа ухаад л баяжих гээд байдаг. Гэтэл энэ алт гэдэг зүйл маань газраасаа салчихвал сүйрэх нь гэвэл бид ухаад байж болж байна уу? Ухахгүйгээр амь тээж болох байсан уу? Тэгвэл энэ маань урагтай хэрхэн яагаад холбогдчихов? Бид гал голомт гэж ярьдаг шүү дээ. Харин усгүй бол амьдрал үгүйг бүгд л мэддэг. Харин энэ бүхэн хоорондоо холбогддог нь ямар учиртай болчихов? Дуудагдах тэр сүйрэл нь юу юм бол? Бидний газраа ухаад, усаа ширгээгээд байгааг буруутгах тэр л өвгүд юуны учир үглэн үйлээ хийгээд л байгаа юм бол? Тэгэхээр энэ л газраас алт усыг салгаж болохгүйг ухаарагсад нь Алтан ураг юм болов уу? Тэгэхээр Алтан ураг гэдэг маань энгийн нэгэн ураг мөн үү? Харин тэр амьтад нь алттай хэрхэн яаж холбогдоод байна вэ?
Шинжлэх ухаанд: Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг гэж эдэн дээр оруулжээ. Тэгвэл өвгүдийн ухааныг шинжлэх ухаантай яаж холбох вэ? Бас алт нь Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автаггүй явдал юм гэж тэмдэглэгдсэн байх юм. Эндээс харахад нөлөөнд автдаггүй тэр л шинж чанар гэж чухам юу юм бол гэхээр ухаж ойлгох зүйл ямар ч их юм бэ дээ? Тэгэхээр Өвгүдийг, тэднийг яагаад түүхэнд алт гэсэн байх вэ? Энэ л онцлог чанар хэнд юунд яагаад хэрэгтэй юм бол? Сударт Алтан дээд үнэн гэж бий. Дахиад л алт гээд гараад ирлээ. Тэрэн дээр л үнэн гэдэг чанарыг хэлсэн юм болов уу? Харин тэгвэл яагаад үнэн гэдэг чанарыг хүмүүс үгүйсгээд байна вэ? Энэ л нугарч хувиршгүй тэр л онцлог гэдэг дээр чанар нь үнэн болж гарч ирж байгаа юм биш үү? Гэтэл бас даян гэдгээ үнэний эрэл гэж хэлэх лам хүн бас байх л юм. Тэгэхээр хүн бид үнэний эрэлд янз бүрээр л гардаг байх нь л дээ. Гэхдээ бөөд бол даян гэхээрээ хүч болоод явчихдаг.
Ингээд цагийн байдалтай хамсруулан бичихэд Сударт: Төвшин сайхны цагт төрөл бүлийн ЗӨН түмэн улсдаа хууль болох боловч Төвөгтэй цагт Чингис хааны ОГОУУЛ зөнг жаяг болгох Алтан дээд ГЭР ИЭтэй хэмээн сударт бичсэн байдаг л даа.
Тэгэхээр бид сударт ийм байдаг гэж бичээд уншаад хэлээд байдаг ч харин өөртөө хэрэглэх гэхээр яах юм бол доо.

Friday, June 30, 2017
Эргэцүүлэл-19 2017.07.03
Гэрлийн талаархи Өмнөх бичвэртэй холбогдуулан бичихэд МТТТ-д Онгод дээдсүүд
бид та нарыг нар болгох гээд байна гэх бас сонин үгс бий. Гэрэл гэдгийг бид яаж ойлгочихоод түүний бид
хэрхэн яаж хүлээн авсанаараа яаж хэлэх вэ? Тэгэхээр хэлэх хүртэл ийм олон
даваанууд байхад түүний үйл үйлдэхүүн болгох гэдэг ямар том ч ажил ч юм бэ дээ.
Ингээд бодоход өвгүдүүд хийчихээд байгаа гэхээр ямар ч агуу өвүг дээдэстэй юм
бэ дээ? Гэтэл бид энэ өвгүдээ бурхан, сүсэгээр хараад байж болох уу? Тэгэхээр
гэрэл гэдэг өөрөө ямархан том хувь заяаны үүд юм бэ дээ. Сударт гэрэлтэй боловч
төвөгтэй зам гэсэн үгс бий. Энэ юу гэсэн үг юм бол? Тэр гэрэлтэй зам маань
амаргүй байх ээ тэгвэл? Тэгвэл бид хэрхэх вэ? Төвөгтэй гээд Түлхэх үү? МТТТ-д
Тэвэн тэнгэр нь алдартай зайран байж
байгаад өөрийн ахархан бодлоосоо болоод Эзэн хаантай жөтөөрхөж байгаад нэг л
мэдэхэд алив муу тэнгэрийн үүдийг сөхсөн байна гэнэ. Өнөгийнхөөр бол саймширч
яваад хүмүүжил нь доройтсон хүнтэй адилтгамаар ч юм уу даа. Үүнийг тодруулан МТТТ-1080д:
ТэвЭн Тэнгэрээс яагаад ийм зам руу орсон
талаар асуухад энэ бол амар зам байсан, Харин онгод тэнгэрүүд бол элдэв зүйл
хорио ихтэй , тэгж болохгүй, ингэж болохгүй, тэрийг сур, энгийг сур гэх
яршигтай. Харин хүссэнээрээ, зоргоороо
бүхнийг үйлдэнэ гэдэг дэндүү жаргалтай байсан. Гэхдээ асар богинохон хугацаанд
тэр нь намайг идэж хаядгийг би мэдээгүй гэж
хэлсэн байдаг.
Тэгвэл бид түмнийг гэгээрүүлнэ гэж Гэрлийн өргөөнд гэрэлд цуглагсад бид төвөгтэй
боловч гэрэлтэй замыг сонгосон бол зорилго
Тэмүүллээ хэрхэн харах юм бол? Ингээд судар номноос эрж хайхад Сударт: Буган бичигтийн оройн дээд ГЭР ИЭ гэх
үгс бий. Мөн үүнд хэрхэн тэмүүллээ гаргасан талаар Бичиг соёлын сударт
бичигдсэн байдаг. Энэ юу гэсэн үг юм бол? Яагаад заавал буга гэж? Яагаад хүнийг
зурж сийлж болохгүй гэж? Амьтнаар илэрхийлэх тэр л ухаан хаанаас гарсан юм бол?
Өнөөгийн бид ч өөрсдийгөө янз бүрээр зурж, илэрхийлдэг шүү дээ. Тэр үед
амьтнаар төлөөлүүлнэ гэхээр тэд бүдүүлэг байж уу? Эсвэл бид соёлжоод зүйрлэх ухаанаа мэдэхгүй байна уу? Урд
хойдохоо ялгахгүй байна уу гээд л асуулт ундрах юм. Гэтэл Гэрлийн өргөөнөөс анх
гаргасан Их хөлгөн сударын нэг болох Бичиг соёлын сударт бугаар яагаад бичиглэх
болов гэдгийг бичсэн байх юм. Хуу-155:
Өтүгэ цагийн өвгүд буурлууд нь
Тэнгэртээ тэмүүлсэн
Тэнгэрлэг их бугыг
Ажин түжин байж
Арга ухааныг тайлан уухайлж
Бугын явдал суудал бүгдээр
Хэлэх үгээ шившин шившин үлдээсэн болно гэжээ.
Өөрийн түүхийг өвгүд буурэлууд нь
Балчир үрсдээ ойлгуулан ухааруулах гэж
Олсон амжилтыг түгээн дэлгэрүүлэх гэж
Хад чулуундаа бичин үлдээсэн бөлгөө.
Энэ л бүхнээс харахад хад чулуундаа үлдээсэн энэ л буган зургууд ямархан их
түүх агуулдаг ч юм бэ дээ. Буга бүр нь утга агуулгатай, бие хаа нь хүртэл
бидний мартсаныг сануулах нь байна шүү дээ. Бас жамын мөн танин мэдэхийн мөн чанарыг
буганаас харж ч бас болохоор ч байх шиг. Тэгэхээр хадны сүг
зураг зүгээр нэг бүдүүлэг монголчуудын зураг биш, танин мэдэхүйн ач
холбогдолтой болж хувирах шив дээ. За тэгэхээр юуг бидэнд өвүг дээдэс маань
хэлэх гэж сийлэн үлдээх гэсэн юм бол гэх асуулт гарч ирлээ? Мөн
яахын төлөө үүнийг бичсэн байх вэ?
Tuesday, June 27, 2017
Хорвоог уяраая
Хоромд оноч болох зүтгэл уяаг
Хавсруулан дамнуулан олом уяаг
Эрдэмд угтах уухайлах уяанд
Эрчимнэн чангалах үүсгэл тооцоо
Дээгүүр доогуур дэргэд алсад
Дэлхийн аньсага тодрох хоромд
Айлсах дуунд нь чимэг нэмсэн
Анхдагч бүхний оройн дээд
Үүсгэлээс үргэлжлэх уяа хос
Үсэн агаарт чийг тоос
Гурваар сүлжих эрчим хэмэнд
Гурамсан тооцон хорвоог уяраая
Monday, June 26, 2017
Эргэцүүлэл-18 2017.06.26
Гэрэл гэж юу юм бол? Тэгвэл гэрлийг дагаж сүүдэр гэж юу юм бол? Тэгвэл
гэрэл сүүдэргүй байхад харанхуй гэж юу юм бол? Бид юунд зорьж юуг тэмүүллээ гэж
харах юм бол? Улаач боллоо гээд бүх зүйл шийдэгдээд л бүх зүйлийг мэдээд байх
уу? Яах юм бол? Бас мэдэхгүй гээд хойш суугаад, түрүй бариад явж болох уу? Түрүү,
түрүй гэдэг нь тэгвэл юу болчихов. Түрүү гэхээр тэргүүнд болоод явчихна. Харин
түрүй гэхээр гутлын түрүйгээр харах юм бол түрүйнд чинь ул хэрэгтэй байдаг даа.
Яагаад улыг орхичихов оо? Ул гэдэг нь тэгвэл юу юм бол? Ингээд хайгаад байхаар Монголын хүү Эзэн хаан гэж хэн бэ гэхасуулт
гарч ирэх юм? Тиймдээ монгол хүн Эзэн
хаандаа хайртай байдаг шүү дээ. Тэгвэл түүний ухаанд даган суралцах гэж юу юм бол? Тэгэх л гэж энэ
судар номнууд гараад байгаа. Сударт: Гарцаагүй бөө тархиар явна гээд бий. Тэр
тархи нь тэгвэл юу юм бэ? Бас сударт Ний тархи гэсэн үгс бий. Тэр Ний гэдэг нь
юу юм бол? Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гэх үг яагаад гарсан
юм бол? Сохрыг сударт мэдлэггүйтэй, Доголонг
тийрэн хөлт улс гэж холбон тайлсан байдаг. Тэгвэл бидний замнал юу болчихов?
Сударт: Муугийн хязгаараар өчсүгэй хэмээн хэлэх нь юуных юм бол? Хэн хэрхэн яаж
өчих вэ? Хэрхэн мууг мэдэж байж өчих юм бол?
Гэхээр гарцаагүй үнэн мөнийн эрэлд гарч Цор ганц гэх тэр л Чингис ухаанд
зоригдол болгохоос өөр гарц үгүй мэт. Харин үүнийг л энд Гэрэлд цуглагсад гэх
олон анзаарч ирсэн хэмээн ухаж болох уу? Хаан эцэг маань биднээс зорилгоо хэл гэж билээ
Харин би зоригдол хэлж билээ гэх тэр Толуй хааныг үг юу хэлнэм? Харин бидний
зоригдол нь юу юм бол? Үүнийгээ л гаргах гэж эрэл хайгуул явсаар л энд тулах нь
юуных вэ? Яагаад заавал судар ном эргүүлэн үгийн араас хөөцөлднөм бэ? Ариун
бузрыг холихгүй бөө бөх зөн гэх үгс сударт бий. Тэгвэл Яагаад хольж болдоггүй
юм бол?
Сударт: Оршихуйн гол нэүрит засгийг Онож алдаж олоогүй ажгуу Оломлохын дээд
олзыг Оюундаа сэрэхүй, биендээ зохицохуй Оршихуйдаа Чингис болгож байгуулсан
ажгуу гэсэн үгс бий.
Энэ оломлохын дээд олз гэдэг нь юу болж таарав? Өвгүдийн ухаанаас юуг нь
бид олзлох юм бол? Олзолж хэрэгжүүлж чадваас Чингис болох нээ гэж ойлгож болох
уу?
Харин гагц бөөлөөнөөр бүх зүйл шийдэгддэг гэх юм бол энэ эргэцүүлийн утга
учир байна уу? Эзэн хааны үгэн дээр ажиллах хэрэг байна уу? Онгодын өмнөөс хэлж
ярихад болох бус уу? Харин тэгвэл бид юуны төлөө яагаад энэ эргэцүүллүүдийг
бичиж тархиа ухнам бэ? Асуулт байгаа л бол та яах вэ? Ямар нэгэн зүйл дутагдаад
л, үгүйлэгдээд л асуултын хариуг хайх нэг нь байна, харин хайхгүй нь ч байна
шүү дээ. Хайсан нэгэн нь тэгвэл тэр асуултынхаа хариуг үнэн зөвийг хэрхэн хайх юм бол тэгвэл? Хөдөлвөл шүү дээ. Харин
Эрэл хайгуулгүйгээр бид энэ үнэнийг олж чадах уу? Явсан нохой яс зууна гэх зүйр
үг бий. Эрэл хайгуул хийлээ гээд бас юу хамаагүй руу бид орж болох уу? Тэгвэл
бид энэ л Гэрлийн Өргөө дэхь түүхийн судруудаас юуг олж авч байж түмнийг
гэгээрүүлэх юм бол? Түрүүчээс нь судрыг үгүйсгэн ярих хүн ч байна шүү дээ.
Ямартай ч би өөрийнхөөрөө ухая гэж бодлоо. Дараа нь санал зөрөх асуудал дээрээ
нүүр нүүрээ хараад ярьж болно биз ээ. Ингэх л гэж бид ТББ-аа үгийн үнэ цэнэ
дээр байгуулсан юм аа. Тэгэхээр энэ Судрууд юуг өгүүлээд байна вэ?
Энэ л махан биеийн тархиа тэлье гэвэл олон олон зүйлс байна шүү дээ. Алийг
нь бид олж авах вэ? Энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг дуу байдаг шүү дээ.
Харин яагаад энэ гэрэл дээр бид цуглав аа?
Сая фестивал дээр шинээр хэвлэгдэж гарч ирсэн “Үрийг хүмүнжүүлэх” хэмээх
сударт нэг сонирхолтой үгс байх юм.
Хуудас-260. Их Биет Онгод: Гийчинд хамгийн түрүүнд хоол хийж өгнө. Хоолны
дээжийг хийж өгч байгаа энэ заншил Монгол нутагт харилцан адилгүй л дээ. Гийчин
бол гэрийн ёсыг мэдэхгүй учраас түрүүлж хооллож болно гэх сонин үгс байх юм. Энэ
юу болчихов?
Гэтэл ардын зүйр үгэнд усыг нь уувал ёсыг нь дагана гэх үг бий. МТТТ-д Кау
Бай Ул Дээдэс: Бидний нутаг дээр бурхан амьдаръя гэвэл Бидний ёсыг дагаж
амьдарна гэх үгс байх юм. Энд гийчинд түрүүлж дээжээ өгнө гэсэн байх юм. Харин
бидний монгол заншил бол гэрийн эзэндээ дээжээ өгдөг. Тэгэхээр ёс гэдэг маань
юу болчихов? Тэгвэл Монголын хувьд ёсоо дээдэлж аврах нь зөв юм биш үү? Заавал
бусдын ёс заншлыг өөртөө оруулах хэрэг байна уу? Энэ бүхнээ бид ялгахгүй бол
цаашид бид хэрхэх вэ? Мөн ард олон нь мэдэхгүйгээсээ болоод харийн бүхэнд нутаг
усаа тавьж өгсөнд өөрсдөө буруутай болох талаар энэ л судар номнуудад бичээтэй
ч байх юм.
МТТТ-130-д: Чанай Дээдэс: Нутаггүй тэд нүүгээд явна. Нутгийн эзэд бид яанам
бэ? Уулын догшрол, усны бохирдолттой, газрын хилэн, гавлын аюултайгаа үр хүүхдээрээ
хохирч үлдэх бус уу гэх үгс байх юм.
Бас МТТТ-д бид тэр гэрлийг чинь харуулж чадна гэсэн сонин үгс бий. Тэгвэл
тэр гэрлийг бас л ялгах салган ухах хэрэгтэй болох нь ээ дээ. Хаан буулгасан
бүхэн хааны ухаанд сурч байгаа юу? Харин Гэрлийн өргөөнд энэ ухаан нь бууж
байгааг МТТТ судар бууснаар харж болохоор ч байх шиг.
Monday, June 19, 2017
Эргэцүүлэл-17 2017.06.19
Өмнөх бичвэртэй холбогдуулан түүхийн үнэн нь юундаа байдаг юм бол хэмээн бичьюү хэмээлээ. Ер нь түүх гэж юу юм бол? Түүнийг судлах гэж юунд хэрэгтэй юм бол? Судаллаа гээд яах юм? Судалсангүй гэхээр яах юм бол? Бидний түүх хэнд хэрэгтэй гэж? Тиймдээ түүх гэдгийг хэн яагаад судлах ёстой юм бол? Хаа холынхон уу аль эсвэл хажуудах удам нь уу? Түүхгүйгээр улс гэж байж болох уу? Түүхгүйгээр уул ус гэж байж болох уу? Түүхгүйгээр хүн гэж байх уу? Түүхгүйгээр удам судар гэж байх уу? Ингэж асуувал яаж байна? Гэтэл олон улс монголын түүхийн судлаад л байна шүү дээ. Анх Гэрлийн өргөөнд орж байж би удмаа мэдэх түүхийн эрэлд гарсан билээ. Түүнээс өмнө яагаад ч юм энэ талаар боддоггүй, тоодоггүй, мэддэггүй байсан билээ. Тиймдээ ч энд ирж түүхийн жим мөрөөр эрэл хийсэн маань үнэн гэдэг юу юм бол хэмээн асуулт тавих эхлэл болсон гэх үү дээ. Энэ нь Өргөөнд ирсэний маань давуу нь юм байна шүү дээ.
За тэгэхээр түүхийг хэрхэн яаж судлавал үнэн мөнийн мөрөөр мөшгиж чадах юм бол?
МТТТ-д КауБиЧи дээдэс: Үнэн гэдгийг юугаар батлах юм бэ? Үнэн гэдэг бол үр дүнгээр хэмжигддэг. Үнэн учраас л та нар оршиж, өдий амьдралд хүний боол болоогүй, хөрс ухаж мөлхөөгүй байгаа бус уу. Харийн хүний амнаас, мэдлэгээс сурсныгаа соёлжсон, түүхийн илүү мэдлэгтэй гэх гээд байна уу? Миний монголын амьдралыг харийн хүн мэддэг юм уу? Чиний гэрийн асуудлыг хажуу айл чинь шийддэг юм уу?
Чи бод доо. Чиний гэр бүл, чиний улсын түүхийг чи болон чиний эцэг ӨвГүдүүд л сайн мэдэхээс танай хөрш айл, хажуу улс чинь тогоон доторхийг чинь тольдсон мэт хэлнэ үү, нарийн учир шалтгааныг мэднэ үү. Бидний нэрийг хүртэл хувирган гутаадаг бус уу? Гэтэл “КҮ” хэмээх ямар их учир шалтгаантай, тэнгэрийн сурлагат ардынхаа нэршлээр нэрлэсэн нэрийг “ХУ” хэмээн зэрлэг бүдүүлэг гэсэн үг гээд өөрсдөө хэлдэг бус уу? Хоёр үсэг хэлж чадахгүй хазгай хэлтнүүд дээ гэжээ.
Нэгэн андыг маань түүх судлаач гээд өөрийнхөө ухаж байгаа зүйлээ хэлэхэд хэлэхэд диплом цол шаардах нь юуных юм юм? Эх түүхээ, үнэнийг эрэн хайн судлахад заавал тэр цол хэргэм хэрэгтэй юм уу? Чингис дэргэд нь байвал улс өөрөө баталгаажна гэдэг үг өөрөө юу болчихов оо? Гэтэл бид өөрөө Чингис гээд л булаацалдан маргалдаад байх юм. Чингисийг булаацалдах бус тэр хүний сэтгэлгээг гаргаж ирэх нь энэ цагийн чухал нэг ажил юм биш үү?
Солонгосын Сэжүн хаан хэмээх кинонд ард түмнээ бичиг үсэгтэй болгох, болгохгүйн төлөө тэмцэл өрнөж байх юм. Ард түмэн бичиг үсэгтэй болчихвол харийн буюу хятад күнзийн сургааль нь үгүй болж, үүнтэй уялдан язгууртан гэж байхгүй болно хэмээн өөрийн гэсэн бичиг үсэгтэй болгохгүйн төлөө тэмцэлдэх юм. Тэгсэнээ монголчууд бол өөрийн бичиг үсэгтэй зэрлэг бүдүүлэг гэх юм. Бид тийм байж болохгүй күнз бол соёлтой гэх юм. Гэтэл Монголчууд бид 920 бичиг үсгийн соёлтой гэх юм энэ юу болчихов оо? Тэгэхээр энэ бичиг үсэг гэдэг маань яасан ч хувьсдаг юм бэ гэдэг нь эндээс харагдахаар байхад үг үсэг хөөхгүй гээд, судлаач болохгүй нь гээд түүхийн үнэнийг гаргаж чадах уу? Чадахгүй гэвэл яах юм? Чадна гэвэл яах юм бол? Тиймдээ ч манай түүхийн судар номнуудад энэ олон янзын бичиг үсгийн өндөр соёлтой байсныг гэрчлэх биет болон биет бус өв байна шүү дээ. Тэгэхээр үр дүнгээр үнэн хэмжигддэг юм бол бид өнөөдөр өөрийн гэсэн бичиг үсэг соёл, эрдэм ухаан өв их мэдлэг үлдсэн монгол улс оршин тогтнож байхад буусан буугаагүй гэх онгодын талаархи маргаан хэнд хэрэгтэй гэж. Харин цаашид бид өвгүд дээдсүүдийнхээ хүчинд яваа гэж яагаад бодож болдоггүй юм бол? Эсвэл өөрийн удмынхаа хийсэн ажлыг нийтэд зарлаж болдоггүй юм бол оо? Тиймдээ ч хэрхэх вэ хэмээн бодон тунгаан хамтран эвлэх дээр л бидний ухаан орших ёстой бус уу? Сударт: Байгаа монголд ярихаас байхгүйд ярихгүй. Мөн Сэрүүн Хөхүйн тулыг сэрээгээр занаагүй чи сэтгэх ухаант нэгнийгээ сэрээдэх юун гэсэн үгс бий. Энэ бас юу болчихов? Хэрүүлээс хэлэлцэх нь дээр гэдэг бас юу болчихов? Бид ч гэсэн тэгвэл өөрсдийн байгаа байгаа дээр ярьж дутуу нь юу юм бэ? Давуу нь юу юм бэ хэмээн өөрсдийн үйл үйлдэхүүнээ гаргачихвал айдаа эвтэй байхдаа хүчтэй гэх тэр үгийн утга учир гарах юм шиг ээ.
Сударт харвахыг хаан шийддэг бол онохыг ард мэднэ хэмээн ард түмэнд язгуур эрх ашгийг нь олгосон байх нь юуных юм бол? Өүлэн эх өнчин өрөөснийг тэтгэн эрдэмд сурган хүмүүжүүлж байсныг мөн нууц товчоонд бичсэн байдаг. Аливаа зүйл хаалттай байх тусам өөрчлөгдөн гуйвахдаа амархан байдаг бололтой. Тиймдээ ч Эх түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа хэмээн зүйрийг онгодууд хэлсэн байдаг. Гэтэл үгүйсгээд байгаа өнөө онгодууд нь ийм цэцэн үг хэлсэн байх юм. Ухаж судлахгүй бол болохгүй нь л дээ.
Тиймдээ энэ цаг үе бидэнд мэдвэл зохих асар их мэдлэгийн хур, түүхийн үнэнийг өвүг дээдсүүд өгч байгааг судар номнуудыг амьдралд байна уу үгүй юу гэж яагаад ажиглаж болохгүй гэж? Энэ өөрөө судалгаа биш гэх үү? Тиймээс уншсан бидэнд л энэ юу болчихов гээд санагдаад байхаас уншаагүй хүмүүст бол юу болчихов гээд санагддаггүй юм биш үү? Үүнийг мэдсэн онгодууд энэ хэлэлцүүлэг, эргэцүүлэлийг түмэнд зар хүргэх ийн тулд хийж байгаа юм биш байгаа. Ганц Аянгат удгүний санаачлага ч биш цаанаа учир шалтгаан болчих шиг.
Хаан дээдсийн үг бий. Сэтгэлийг нь татсан байхад бие нь хаа холдох вэ гэх. Сударт: Хүний хаан болох хэрэг юун, Хүслийг дураар татах хаан бус уу гэсэн үгс ч бий.
БөөЭртай хатан Хатдын сударт- 193 хуудсанд: Аятай сайхан зоог бэлдээд, тухлаг буулгахад ямар ч онгод арвин үгтэй байна. Тэр бүхнээ зөвд нь чиглүүлээд, хүсэж байгаагаа ухуулан ойлгуулахад Онгод Дээдэс хоосон буцаадаггүй гэж хэлсэн байх юм. Бид харин тэгж чадаж буй бил үү? Буусан буугаагүй, гомдсон гомдоогүй гээд л маргаж байхаар нүүр тулж ярьж, асууж, учгийг гаргаж чадаж буй бил үү гэмээр байх чинь.
Ийнхүү судар номнуудаас уншиж байхад Бөөгийн товчион- 437-д анхаарвал зохих, мэдвэл зохих сэрэмж болох зүйл байх юм. Яагаад лам нарын сударт ийм нарийн түүхээ бичдэггүй юм бол? Монголын түүхэнд лам байсан л биз дээ. КауЭлЭн хатан:
Гэтэл илүүдэл хэрэгцээтэй хүмүүс оршин тогтнож байгаа нь өөрөөр хэлбэл ӨвҮг Дээдэс нь ирээдүйд ирэх хүүхдийн хувь хишигээс өнөөдөр түрүүлэн хэрэглэж байгаа нь биежсэн их жатга зовлон ирэх ирээдүйн гамшгийн дохио юм. Амьд ахуйдаа ирээдүйг худалдаж авч яваад байна. Өнөөдөр алт зүүхгүй хүн байна аа. Энэ нь ирээдүйн хүнсийг хангах ёстой байдаг. Гэтэл биеэрээ дүүрэн алт зүүгээд арга билэг чадамжийг авир муугаараа эзэрхийлэн ноёлож хүртээд ирээдүй хойчид хүнслэх эрхийг нь хасаж байгаа нь ай юун гамшиг вэ гэж хэлсэн байх юм.
Энэ юу хэлчихвээ? Энэ л махан биед наасан, идсэн уусан бүхэндээ анхаарахгүй юм бол бид төрсөн үрсийнхээ өмнөөс эдэлж хэрэглэхийг нь арай дуусгаад байдаг юм биш биз дээ. Сударт нэгний гэмийг нийтээр үүрэх тухай байдаг. Харин бид тэгвэл яах вэ? Бодол ч үргэлжлүүлээд байвал үргэлжлээд байх нь л дээ. Харин харин таслаад байх юм бол яах юм бол....

Monday, June 12, 2017
Эргэцүүлэл-16 2017.06.11
Өмнөх бичвэрт аль эхийг барьж авах вэ гэдэгт асуулт тавьсан дээр асуудлыг хэрхэн харах талаар бас бичмээр санагдлаа. Энэ долоон онгод бидний эх мөн үү хэмээн асуулт тавьсан дээр энэхүү долоон онгодын тайлах МНТ бидний хаанаас эх үүсгэлтэй, гарвал угсааг маань тодотгох түүхэн баримт гээд байх юм. Үүнийг яаж гаргаж ирэх вэ? Яагаад бүхэл бүтэн үндэстэн ястанг судалдаг монголч эрдэмтэд гээд гадаад дотоодын байгууллага хувь хүмүүс байдаг юм бол? Тэд яг юуг нь судлаад, юу хайгаад байна вэ? Их хааныг маань мянганы түүхэн хүнээр тодруулж түүнээс суралцах хэрэгтэй хэмээн яагаад хайлтаа хийдэг юм бол? Монголын нууц товчоонд л энэ түүхэн хүний намтар, амжилтын нууц оршиж байгаа хэмээн эх үүсгэлээ болгон барьж авдаг бололтой хэмээн харвал бидний нууц юу юм бол? Их хааны маань нууц юу юм бол? Яагаад Чингис хааны нууц товчоо гээгүй, харин Монголын нууц товчоо гэчихэв ээ? Бүхэл бүтэн үндэстэн язгуур угсаагаар нь ярих нь, бичих нь юуных юм бол гэмээр байх чинь?
Энэ л энгийн мэт асуулт харин ямархан нууцыг дагуулдаг юм бол? Гэтэл онгодууд Чингис хааныг төрүүлэх гэж бөөн юм болсон талаар МТТТ-д бичсэн байх юм.
МТТТ-76: Их Бэхт эцгийн Чингис төрүүлэхээр зүтгэх нөр их хөдөлмөр үхсэн хойно нь ч үргэлжилж, одоо ч үргэлжлүүлсээр байгааг юу гэлтэй гэж бичжээ.
Үүнд ямар учир байна? Яагаад заавал төрүүлэх гэж бөөн ажил болно гэж? Цаанаасаа төрдөггүй юм уу хаашаа юм? Тэгэхээр энэ юу болчихов? Тэр л нэгэн хүн дээр учиг байна уу? Гээд хайвал од гаригсын тохиол, цаг хугацаа учир шалтгааны нийлэмж гээд л олон олон зүй шалтгааныг харж болох байх л даа. Харин өнөөгийн бид хэрхэх вэ? Хаан буусан буугаагүй хэмээн хэмлэлдэн уралдан бие биендээ үгэн сум харвах нь учир юу байна? Буулаа гээд яах юм бол? Буугаагүй гэлээ гээд яах юм бол? Хэнд хэрэгтэй юм бол? Одоо ч бас Аянгат удганд Чингис хааныг төрүүлэх гэж байгаа гэж онгодууд хэлсэн байх юм. Энэ бас юу болчихов?
Сударт:Анхны сүүн эх, анхны амь, анхны амьтан, анхны халуун цустан, үүссэн нар сарны газар, анхны мангдай үзэгдээд буман жил гэгээрч ӨТҮГЭ боловсорлыг олсон гэж бичжээ.
Энэ юу хэлчихэв? Анхны хэмээн тодотгох маань бидний үүсгэл эх маань мөн үү? Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанаар: 1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү 40,000 жилийн өмнө нүүн шилжсэн байна. Эртний хүмүүсийн дунд 40,000 жилийн өмнө арьстны ялгаа гарч монголоид, европоид, африк төрхтөн гэж хуваагджээ гэж үздэг ажээ.
За тэгвэл анхны амь үүссэн газрыг монгол гээд байгаа. Гэтэл үүнийг өөр газар гээд байгаа гээд гаргаад ирвэл яахын? Үүнийг хэрхэн, хэн шүүх вэ? Эсвэл өмнөд хойд туйл гэж байдаг шиг монголд түүхийн сонин байхад, африкчуудад бас л түүхийн нэг сонин байх нь ээ дээ. Хэрвээ монголд анхны хүн үүссэн гэсэн ном байсаар байтал, монголчууд энэ л газар эхээ хамгаалахаар төрсөн байгаад энэ л үүргээд өнөө хүртэлх үл ойлгогдох түүх үргэлжлээд байтал өөр газар монголынх шиг түүх үүссэн гээд бичигдвэл яах вэ?
Гэтэл өөрт тохиолдсон явдлаа харьцуулмаар санагдлаа. Хүргэн маань надад далайн чулуужсан дунгийн үлдэгдлийг үзүүлэв. Хаанаас олов гэтэл говьд өрөмдлөгийн үеэр ийм юм их гарч ирдэг гэсэн нь өмнө нь их далай тэнгис байсны баталгаа болж байх юм. Шинжлэх ухаанд ч хамгийн анхны амьд организм далай тэнгисийн ёроолын шүлтлэг нүх хоолойд үүссэн байх магадлал өндөртэй гэж байх юм. Их Түүхийн Сударт анхны амь далай тэнгист үүссэн гэж бичжээ. Гэтэл далай тэнгис Өмнөговьд байсан гээд онгодууд хэлэх юм. Тэгэхээр ямартай ч далай тэнгис нь манай монголд байсан л байж таарах нь ээ дээ. Ингэхээр байгал яасан айхтар хувьсч өөрчлөгддөг юм бэ дээ. Хүний үг үйлдэл үүнтэй адил хувьсч өөрчлөгддөг юм биш биз? Харин үүнийгээ хүн өөрөө мэдэхгүй байж болох уу? Хувьсан өөрслөгдөж байгаагаа хэрхэн мэдэх нь буцаад л эх үүсгэл хүүгээ явах хэрэгтэй болчихов уу даа?
Өнгөрсөн гэх эртний түүхийг уншиж байх явцад яагаад Монголчууд дэлхийг төвшитгөх гэж үе үе дайн хийж байсан юм бол? Гээд хайхаар байгаа биз дээ? Тэгвэл энэ нь өнөөгийн дайнаас юугаар ялгаатай юм бэ? Аливаа зүйлийн учир шалтгаан нь түүнээс гарах үр дагавар болж түүхэнд тэмдэглэгдэн үлддэг шүү дээ. Харин хэдэн талаар харахгүй л юм бол амбиц хөөхөд үнэн түүх гуйвахдаа амархан ч юм шиг. Тэгвэл байгаа хувьсаж, хүн хувьсдаг юм бол бодлогонд нь гажилт үүсдэг байж болох уу? Ингээд асуулт хөөгөөд байгаад байхаар эх мухарт нь хаана байна? Эх үүсгэл нь хаана байна? Ингэж бид гаргахгүй л юм бол маргалдсаар бидний нас цөөхөн юм чинь ямарч үгүй хоосон үр дүнгүй судалгаа болчих гээд л байна уу даа.

Tuesday, June 6, 2017
Эргэцүүлэл-15. 2017.06.04
Араатан чоно ээж үү, ам дэвсэх ээж үү? ЭХ гэж хэн бэ? Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд гэх зүйр үг бий. Үр гэдгээ бид хэрхэн харах вэ? Сударт эх-үрэн гэх үг бий. Харин энэ яг юу гэсэн үг юм бол? Хөөсрөлгүйхэншиг гэх үг бас өмнөх бичвэр дээр бичсэнчлэн эх гэх утгын талаар саатан тунгаавал яадаг бол. Гэтэл UBS ТВ-р нэгэн мэдээ гарав. Дэлхийн олон улсад сүүн өдрийг тэмдэглэдэг юм байна л даа. Тэр нь манайд хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа гэх юм. Гэтэл бид судраас харах юм бол сүүн мөртөн, сүүн жил, сүүн эрчим гээд маш өнө эртний өндөр мэдлэгт ард түмэн байж бас л бусдыг даган хөөсөрч явах юм гэж үү? Энэ их учиртай л болоод явчих чинь. Үрсээ сургах үүрэгтэн эх хүн мөн биз дээ. Энд бусдыг дагавал буруудахыг мэд гэх судрын үгээр харвал өөрийн бүхнээ гээсэн мартсан, орхисон гэх тэр л байдал бүхэн бидэнд буруудах эх болж, харин үнэн түүхийн эрэлд өөрийгөө хайх, санах сэрэх бүхэн зүйт жамын эх болж зам мөр заяа тавиланг чиглүүлдэг юм биш байгаа? Тэгэхээр эх гэдэг маань юу болж таарав? Буруудах эх, зөвдөх эх гэхээр их л сонин зүй тогтол байх чинь. Эх үүсгэл гэдэг нь юу юм бол? Араатан ээжийн аварч өсгөсөн тэр л үрд давуу нь юу байв? Дутуу нь юу байв? Ам дэвсэн аргадан тойглох ээжийн давуу нь юу вэ? Дутуу нь юу юм бол?
Сударт: Тул өгэлүэн бүү ав, чу өгэлүн бол олз. Эрж олтухай гэж бий. Энэ юу хэлчихэв? Нөгөө л шар тос шиг түлхэж болохгүй бас амандаа хийж ч болохгүй нэгэн зүйл байх гээд л байна уу?
Бас сэрэмж болгон аманд маань зөв шар нь оров уу, буруу нь орох гээд байна уу гэх дээр өнөө л эргэцүүлэх ундрах тэр л сэрэхүй хаанаас хэрхэн бий болдог юм бол? Зөв бол өмнө бичсэнчлэн үмхээд л авахад л учиг нь тодрох ЭХ лэл болдог юм биш үү? Эх булингартай бол адаг нь булингартай гэх зүйр үгийг бодсон ч тэр.
Үрээрээ барьцаалагдаж бөө улаачлал гэдэг зүйл рүү орсон би буруу газар, буруу зүгт, буруу хүнтэйгээ учирсан бол яах байсан бол? Нэгэн найз маань Хөвсгөлд л сайн бөө бий гэх тэр л зүг чигийг гаргах нь юуных юм бол? Үнэхээр учиг нь задарч эхлэл нь болж тавигдвал болж л байна шүү дээ. Харин эсрэгээрээ бол яах бол?
Ингээд Алтан судраас хайж байтал их содон үг гарч ирэх юм. Сударт: Дэргэд чинь Чингис хаан байвал чи өөрөө Дээд ТНГР-ийн хүүн, орчлонгийн эзэн гэж мэдтүхэй. Дэргэд чинь хүн байвал чи өөдгүйн боол, хижи гөрөөсний идэш гэж бодтугай гэж Жам-Уухай тайлав гэжээ. Энэ их сонин болоод явчих чинь. Өргөөнд Их Эзэн хааныхаа дэргэд гээд цугласан бидний давуу нь мөн үү? Харин Эзэн хаан маань бидний дэргэд гэдгээ бид хэрхэн танин мэдэж байгаа юм бол? Эзэн хаан маань бидний дэргэд байх юм уу? Бид дэргэд нь очих юм болов уу? Дэргэд гэдэг нь ямар учиртай юм бол? Дэрлэн дөрлөн гэх үгс сударт бий. Мөн Цор ганц Чингис хаалга гэх үг бас Алтан сударт бий.
Энэ нь МТТТ-41 хуудас: Их Бэхт Дээдэс: Анхаарагтун. Улаач нар бус Онгод л энэ судрын тайллыг хийдэг. Онгод онгоддоо мэддэг долоон онгод л зөвшөөрлийг өгөх ёстой. Яг долоон онгод л яг түлхүүрийг нь тайлж чаддаг гэддэг гэнэ. Гэтэл Өргөөнөөс гаргасан судруудад маш олон онгодуудын айлдварууд байгаа. Тэд тухайлсан юмаа л мэднэ. Харин дараах долоон онгод бүхнийг мэднэ гэхээр Эзэн Чингис хаантай нийлэх долоон онгод бүхнийг мэднэ гээд байгаа. Эх хүн бол үрийнхээ өмнө эх хүн. Гэтэл энэ долоон онгод ертөнцийн бүхнийг бүхнийг мэдэж байгаагаараа бидний эх мөн үү?
Ийнхүү уншин судлах тусам Их хааныхаа ухааныг биширч гарцаагүй мөн хэмээн улам батлах хэдий ч сударт бичсэнчлэн үнэнд гүйцэгдэх дөхмийг бодон муугийн хязгаараар гэдгээр ухан мэдэж таних гэдэг маань хамтаараа хэлэлцэн эргэцүүлэн асуух асуулт үгүй л бол сүсэг болох гээд байдаг тал бас байх шиг. Ардын маань зүйр үгэнд бугдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх үг бий. Харин хэрхэн Эх үүсгэл гэдгээ авах дээр бидэнд эрх гэдэг нь олгогдож байдаг талаар МТТТ-д бас байх л юм. Ингээд бодоход аль эхийг бид барьж авах маань асуудлын гол болон байна уу даа?

Эргэцүүлэл-14 2017.05.28
АлЭнХоо эхийн шар гэрэл яагаад шар тостой холбогдчихов хэмээн өмнөх бичвэрээ үргэлжлүүлвэл Өлзий дэмбэрэл хэмээн билгэшээн тосох тэр л ухаанд чухам юу нуугдан байдаг юм бол? Чухам тэнгэрийн хөвүүд буй за хэмээн тайлах тэр учгийн цаана юу байна вэ? Тэнгэрийн хөвүүд гэж чухам хэн юм бол? Тэд төрж яах гэж байгаа юм бол? Сударт бичсэнчлэн Гоо нүүрээ түлэн баран гэдэг шиг АлЭнХоо эх яагаад заавал бусдад адлагдан тэр үрсийг төрүүлэх болсон юм бол? Өнөөдөр ийм тэнгэрийн үрс байна уу? Байгаа бол ямар хүнийг хэлдэг юм бол? Гэтэл цаг хугацааг тосон Тэнгэрийн умбал онцгой үрсүүд төрдөг МТТТ-д талаар бас л байх юм. Өөрт ирсэн үрсээ бид хэрхэн хардаг юм бол? Үүрэг хариуцлага хэмээх нь юу юм бол? Бусдын үрд энэ умбал үрс ирсэн бид яаж харах юм бол? АлЭнХоо эх энэ үрсээ хэрхэн хүмүүжүүлсэн нь тэд дотоод амин нэгэндээ сум тавьж болохгүйг түүхийн суу ухаан болгосон юм бол?
МТТТ-164: 22. Бас Алэнхоо эх таван хөвүүддээн Сүегэр үг өгүүлрүүн
“Та, таван хөвүүн, миний гагц хэвлээс төрөв.
Та тугаарын таван мөсөд мэт гагц гагц болбоос
Тэр нижээл мөсөд мэт Хэнээ бээр хялбараа хугуладхун, та
Тэр цугтай мөсөд мэт
Хамт нэгэн эетэн болбоос
Хэнээ бээр хялбар яахан болохтун, та” гэжээ.
Тэгэхээр нэгэн эхээс төрсөн, уг нэгтэй ч эв санаагүй таван хөвүүнээ сүегэр үг хэлж учрыг ухааруулсан энэ үнэн Үг гэдэг маань шар тос юм биш үү? Түүнийг тосоод авбал шар тос байх нь л дээ. Тэгвэл хэлээрээ түлхчихвэл хэрхэх юм бол доо. Харин АлЭнХоо эхийн үгийг тосон авч эвтэй байсан тэр БилГүнЭнДэй, БүГүнЭнДэй хоёр үр юуг бидэнд ухааруулав? Эв үгүй байснаараа юуг ухааруулав гэх тэр л бодол ухаан бидэнд шингэцтэй бололтой.
Мөн тайлалд Сүегэр үг нь Үг хэл зүйн соёл, Хэрэглээ, Ухаарал, Уран хайлал олноо энэ ухаанд багтана. Хэрхэн яаж хэлэх вэ? Хэрхэн яаж үрст ойлгуулах вэ хэмээх арга ухаан нь өөрөө их чухал болой гэж бичжээ.
Хавар эртний цасыг манай ард түмэн газартаа шар тос гэдэг шиг цагаа олсон үг үйлдэл нэгдэхүй нь цаг ууртайгаа холбоо байна уу? Энэ бүхэн нь тунах гэдэг дээр сүүний өрөмний шар тостой зүйрлэсэн үг юм уу? Энэ л ухааныг бид өөртөө хэрэглэх тэр аргад сурах нь чухал юм биш үү? Тиймдээ ч Алтан сударт буйгаар дутуугаа мэдэж давуугаа үзүүл гэдэг нь Энэ нь л бидний өргөөнд ирж энэ л судар номноос шүүрэн авч ухаж дийлээд үйлдвэл давуу нь байж болохоор ч байна гэж харж болох уу? Аан сайхаан сайхан гээд л ярихаас хэтрэхгүй бол, дэмнэлээ, дэмнэлээ гээд дэм үгүй бол тэр нь өнөөх шар тосыг хэлээрээ түлхэх нь юм биш биз гээд, бас л бодол нэмэх нь юуных юм бол доо.
Гэтэл Домчийн сударт их сонин зүйл бичигджээ. Домчийн судар. Хуудас- 109.
Их Биет Дээдэс: Тархины эсийн төлжих боломж 40 жилийн давтамжтай. Тиймээс 40 нас хүртлээ юм сурч чадаагүй бол өршөөгөөрэй та юм сурах чадамжгүй. Дөчин нас хүртэл юм сурч чадаж байгаа бол уучлаарай та цаашаагаа их юм сурч сурах ёстой. Уучил гэдэг нь тулган шаардах үг юм.Чи ингэх ёстой гэдгийг боловсон хэлж байгаа арга. Гэсэн байх юм.
Тэгэхээр энэ 40 нас гэдэг чинь юу болчихов оо? Өнөөгийн хүмүүс бид 40 хүрээд хамаг бүхнээ сураад дууссан гэдэг шүү дээ. Гэтэл цаашаа юун их юм сурах ёстой юм бол доо?
МТТТ- 157: Их бэхт Дээдэс: Ухаанаас Чингис төрөхөөс биеэс төрж болдоггүйг ухаарсан гэжээ. Гэвч олзтой. Бай Кү Дайн 3 хүүгээр дамжин манай удамшлын ясанд Оо суу ухаан орж ирсэн гэсэн байх юм. За өнөөх эхний бичвэр дээр хайж байсан оосуу ухаан дахин орж ирэх чинь. Тэгэхээр яс цусаар дамжин бодол эргэцүүллээр хүний тархинд орж ирдэг байх нь уу? Сударт ээжийн сүнс эцэгт удам залгаж огоул бие бэлддэг гэхээр энэ эхчүүд бид чинь ямар ч их үүрэг хариуцлагатай юм бэ дээ. Хэрхэн амандаа орсон шар тосоо хэлээрээ түлхэхгүйхэн шиг амьдрах вэ?

Sunday, May 21, 2017
Эргэцүүлэл-13 2017.05.21
Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэх зүйр үгийн утган дээр асуулт
тавьснаа эргэцүүлюү. Тэгэхээр шар тос гэж юуг хэлнэ вэ? Тэр нь аманд яаж,
яагаад, яах гээд, ямар учраас орчихов? Орсон хойно нь түлхэвээ гэхээр бас л
учиртай эд байх нь. Түлхчих магадлал өндөр гэсэн үг үү? Түлхэж болохгүй үмхээд
авчих тун чиг хэрэгтэй зүйл байх нь л дээ гээд л асуулт болон хөврөөд байх
чинь.
Ямартай ч өөрөө ч бай, өрөөлөөр ч бай ам руу орж ирэх тэр л зүйл гашуун
байвал яах бол? Хэрвээ Амттай сайхан, дурламаар байдагсан бол
түлхэвээ гэх үгийг зүгээр нэг хэлэх үү? Хэсэг нөхөдтэйгээ хамт гаргасан Тэнгэр
үзэл хэмээх эмхтгэл номондоо нэгэн найзынхаа талаар бичсэнээс болоод Надад энэ найз
маань үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэх зүйр үгийг хэлэх нь юуных юм бол? Тэр
найз маань өш санаа юу? Эсвэл би өш санаад бичээ юү? Гэхээр Үг гэдэг тэгэхээр
яасан ч айхтар эд вэ дээ? Ам бөх бол амь бөх гэх зүйр үг байдаг гээд бас найзаа
гээд хэлсэн тэр л үгс надад бодол нэмж мөр хэлхэхэд хүргэх нь юуных вэ? Араа
бодох тэр ухаанд сурах нь дээ. Айхтар сануулга болон ирэх энэ л сургалтаас
сургамж авч сэрэмж болгох нь ээ дээ.
Гэтэл бас л “Сайн санааны үзүүрт шар тос” гэх үг бас бий. Уг нь үүнийг
санан үг хэлэх гэсэн миний санаа өш дагуулах нь юуных юм бол? Өш гэдэг тэгээр
юу болчихов? Тиймдээ ч анзаарсан нэг зүйл юу гэхээр хүн гэдэг сайн сайхныг
үргэлж сонсох гээд байдаг юм байна гэх тэр л байдал биднийг юунд хүргэх юм бол?
Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гээд явбал бид юунд хүрэх бол?
Ингэж бичих хэрэг байх уу тэгвэл? Ятгасаны хэлийг огтол гэх үг сударт бий.
Тэгэхээр ятгалгүй үнэнг хэрхэн хэлэх вэ? Үнэн гэдгийг хаанаас хэрхэн таньж
мэдэх вэ? Үнэнийг таньж мэднэ хэмээн цугласан Гэрлийн өргөө хэмээх энэ л газар
бидний аман дахь шар тос мөн үү? Мөн Тэгэхээр энд сайхан нь ч бий, гашуун ч бий
байх нь уу?
МТТТ-51 хуудас: Их Бэхт Дээдэс: Чин
үнэнээс хүн айж сүрддэг. Хатуу үнэнд уурлан хилэгнэдэг. Хажира гэх нь оосуу
үнэнээр хэлэхийг хэлээд байна. Үнэнийг гоёор хэлнэ гэх үү дээ. Гэжээ. Тэгэхээр
үгээ хэлэх гэх тэр л ухаанд суралцах нь гарцаагү й юм болов уу? Яах вэ нөхөд
минь? Үгээ хэлэхээр өсөрхөөд байвал бас яах таминь ээ?
Сударт: Үгэнд гүйцэгдэх дөхмийг бодож муугийн хязгаараар өчсүгэй, Ухаан
болон мөлсүгээн сэрээж сайн заншлаар шүүтүгэй хэмээх үгс бий. Тэгэхээр алс
хойчоо гэвэл гарцаагүй л үг гэдэг дээр утга хайх болох нь л дээ.
Мөн сударт: АлЭнХоо мөлсүгээр тосох үг бий. Добу мөргүн, Дова сохор 2 дээр
АлЭнХоо хатны шар гэрэл яаж тусгагдсан байх вэ гэж хайтал Харин МТТТ-Дэс 21т:
Шөнө бүр цэгээн шар хүмүүн Гэрийн өрх,
тотгын гэгээгээр орж гэх үгс бий. Үүнийг нууц товчоонд тайлахдаа Их Бэхт
Дээдэс: АлЭнХоо бол удгүн хүн байсан. Түүн дээр Добу Мөргүний онгод буусан юм
гэх юм.
Мөн шар өнгийг яс угсаа, цус учир
битүү гэж тодлох нь сонин санагдах чинь. Тэгэхээр өнөө шар тос маань юу болчихов
оо? Амнаасаа анзааралгүй, танилгүй, мэдэхгүй бол буцаачихаж мэдэх эд байна уу
даа гэмээх байх чинь? Энэ л учир битүү ойлгомжгүй зүйлтэй таарах бид ч байтухай
бусад маань ч төөрөх юм биш биз? Хэрхэн төөрөхгүйхэн шиг, түлхэхгүйхэн шиг,
хөөсрөхгүйхэн шиг амандаа хийчихдэг юм билээ? Нэгэнт аманд орсон бол бас өнөө л
өлзий гэдэг нь яадаг юм бол доо хэмээн Сэрэмж болговол яадаг юм бол?
Monday, May 15, 2017
Эргэцүүлэл-12 2017.05.15
Өмнөх бичвэр дээр өрсөх шонхор нинжин үү хэмээн
асуулт тавьсан билээ. Өрсөх шонхор гэх энэ үг сударт байдаг учир нь юу юм бол? Юунаас өрсөх гэж? Яаж
өрсөх юм бол? Энэ нь Яагаад шонхортой холбогдчихов? Шонхор нь юу юм бэ гэхээр
байх чинь. Үүрэндээ оруулсан чоно өрсөх шонхортой холбогдох учиг юу байна?
Өмнөх бичвэрт бичсэнчлэн өлзий маань нинжин мөн үү? Гээд холбоог хайх эрэл хаа
хүрнэ вэ? Өлзий гэдэг маань тэгвэл юу гэсэн үг юм бол?
Үүрэндээ өлзий гэхээр өргөөндөө бид өлзий гэвэл яах бол? Гэрлий өргөөнд
ирсэндээ бид өлзий байж чадах уу? Энэ давуу нь мөн үү? Өгсөн авсандаа өлзий гэх
зүйр үг бий. Бид юу авав? Бид юу өгсөн юм бол? Энд ирээд бид дандаа л судар
номын талаар ярьж бичиж байвч харин үүнийгээ өөртөө болон гэр бүлдээ
хэрэглэхгүй л юм бол номноос номны хооронд хуулж бичих хэрэг байгаа юм уу?
Хэрэв ингэх юм бол хэрэглэх гэж юу юм бол? Өөртөө хэрэглэж чадаагүй бол төр улс
ярих хэрэг байна уу? Хань ижилдээ асрамжаа гаргахгүй юм бол өвгүдийн суу
ухааныг магтан зарлах хэрэг юун. Ингэхээр бид юу ч бичээд байгаа юм бол? Бидний
бичсэнийг хүмүүс яах гэж уншаад байгаа юм бол?
Харин
сударт: Өлзий гэдэгийг нь морин давхиагаар оруулсан байдаг. Харин энэ хоёрын
холбоо нь юу юм бол? Энэ ардын зүйр үгэнд их учир байнаа. Үгийн тайлалд: өлзий гэдгийг сайн учрал тохиол, Ээл ивээл, сайны хувь; аз
хийморь гэж бичсэн байх юм. Гэрлийн өргөөнд ирсэнгүүдийн сайн учрал нь хойчдоо юу юм бол? Яагаад заавал хойчдоо өлзий гээд байгаа юм
бол?
МТТТ-65
хуудсанд: удамшилт ээлт хүчин гэх юм бол Их үйл хөдөлмөр, Ур дүй ухаан, ОоСУУ
ухаан, Суу заль төгөлдөржиж байж гэжээ.
Үүнийг яаж ойлгох юм бол, хойч маань ямар байх юм бол? Гэтэл өгчигдөр
хийснийгээ өнөөдөр нураагаад байвал юу болох юм бол? Өгчигдөрийг магтчихаад
өнөөдрийг муулж болох уу? Гэх тэр л бодол эргэцүүлэл төрөх нь юуных юм бол?
Аманд орсон
шар тосыг хэлээрээ түлхэв гэх зүйр үг байхыг яалтай. Энэ юу болчихов?
Sunday, May 7, 2017
Эргэцүүлэл-11. 2017.05.07
МТТТ-87д: БөөЭрТай ЧинЭсийн домогт Нэг-д:
Хөх чоносын нэгэн гичий чоно
Үрийг хараад өрөвдөх энэрэх сэтгэлээр
Өөрөөс дуслах цагаан сүүгээр
Хөхүүлэн байж тэтгэв
Хайрлан байж энэрэв.
.....Холын холоос анчид ирж
Хөх чонын сүргийг хүйс тэмтрэв....
Чоно хэмээх амьтдыг бодоход л айдас төрдөг ч энэ л чоно хэмээгч нь хүний үрийг хээрээс олж тэжээх тэр л сэрэхүй нь араатых гэхээр сонин санагдаж байх чинь. Гэтэл үрээ хаядаг нь хүн дотор бас байж л байдаг байх нь л дээ. Сүүлийн үед ТВ, Интернетээр хүүхдээ хаяж, хаяхыг оролдсон гэх тэр мэдээ цацагдан, үр хүүхдүүд эзгүйрэх нь юуных вэ? Гэвч бас хүний өөрийн гэхгүй 30-д хүүхдийг асарч тэтгэж буй ганц бие эх ч байх юм. Бусдад даатгавал буруудна гэх үг сударт бас л бий.
Бидний үрс эцэг эхээ харж л өснө. Бид ямар байна тэд маань тийм л болох гээд байх юм. Торголжин баян шиг болчихвол яана аа? Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэх ардын зүйр үг бий. Ээж аавууд минь ихэд л анхаарч явах нь л дээ. Улаач болчихоод Онгод тэнгэрүүдийн зүрх сэтгэлийг мэдрэхдээ ямар агуу хайраар биесээ хайрладаг байсныг тэгэхэд мэдэж билээ. Энэ л хайр эхнэр, нөхрөө, үрсээ, эх орноо, эх дэлхийгээ бүгдийг багтаасан мэт санагдах нь юуных юм бол? Юуг мэдрүүлэхийг хүснэм үрсдээ? Яагаад тэртээ холын мэт өвүг дээдсүүд зүрхийг минь хөглөнө вэ?
Хатдын судар хуу 6-д: Хамтын амьдрахуй дор бие биеэсээ бие салгаж үр хүүхдийг ачилдаг. Энэ нь үр хүүхдээ хайрлах хайр болно гэжээ.
Гэтэл энэ л хүмүүний үр гичий чонын өөрөөсөө унагасан үр нь мөн билүү гэхээр тэр л өөрийн биш ч өөрсдийг нь устгах хүмүүний үрийг хайрлан энэрэх агуу сэтгэлийг сонин содон гэхгүй өөр юу гэх вэ? Хамтын амьдрал, хамтран орших орчлонгийн жамаар аав ээжийн үүрэг хариуцлага үр хүүхдүүдэд зүг чиг болж хөтлөн, гарц нь болдог тэр л цаг хугацааны эргэлт эргэн эргэн бууж мордох монголын содон амьдралд та бид эргэн ирж зогсосхийн анзаарах цаг нь ирсэн ч юм болов уу? Бид тэр л чонос шиг бусдын үрсийг хайрлан, өсгөж чадах болов уу? Тэр л өгөөмөр сэтгэл бидэнд бий болов уу? Сударт: “Чи үгүйд би юу ч биш” гэсэн үгс бий. Хажуудах хань ижилээрээ, хархан үрсээрээ, хамт олноороо, нутаг усаараа дутан буйгаа бид яагаад анзаардаггүй юм бол? Сударт мөн дутахыг мэдэх нь олохын оршил гэх үг бий. Олсон бол алдахгүй байх нь, хичээх нь хамтын хариуцлага мөн үү? Гэтэл хүсэхгүйг дураар нь явуул гэх үгс бас л бий. Эрхэмлэх зүйл тэгвэл юу вэ? Явуулах уу? Ирүүлэх үү? Дутуугаа хэрхэн мэдэх вэ бид? Үүн дээр л ухаан гарч ирдэг бололтой. “Чоно үүрэндээ өлзий” гэж.
Гэтэл нэгэн сонин зүйр үг байдаг нь: Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэх үгэнд яагаад хүрэн бөөртэй гэсэн юм бол? Өнөөгийн бид бусдын хүүхдүүд хэзээ ч өөрийнх мэт байхгүйг илэрхийлдэг гэдэгч өөрийг нь аварч энэрсэн хөх чоносын сүргийн тэр л нэрээр өөрсдийгөө нэрлэн, шүтэн дээдлэн, хайрлан хамгаалах үүрэг хүлээх тэр үр хүрэн бөөртэй юу? Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэх зүйр үг бий. Сударт бичсэнээр: Чонын үүрэнд өрөвдөж ордог бус уу гэх энэ л үг БөөЭрТай Чин Эс эцгээс гарвалтай ч биш үү? Бидний умартсан эсийг сэргээх гэж буулаа гэх тэр хөх өвгүдийг тосоод авбал ч бас учиг зангилаа тайлагдахаар ч юм биш үү. Гагцхүү удам нь байж байж л тэр л зүрхний хөг үргэлжлэн эгшиглэх нь л дээ.
Хамтын амьдрахуй дор үрсээ ачилж байж хайр гэдэг нь болно гэхээр аль нэг нь үгүйд тэр орон зайг хэрхэн яаж нөхөх билээ бид? Өнгөрсөн зун Францчуудтай хөдөө явж байхад эцгийн хайр дутуугаас ижил хүйстэнээ сонирхон амьдрах болсон нэгэн залуугийн гашуун түүх, түүний нулимстай нүд. Энэ юуг хэлээд байна вэ? Аль нэг нь алдаа гаргахад л үрсийн маань заяа тавиланд будан татах жам юутай хатуу вэ? Эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг тэгвэл чухам юу болж байна вэ? Ирээдүйгээ бид хэрхэн төсөөлж байна вэ? Үрсээ хүмүүжүүлж байна гээд өөрсдөө зөрөөд байвал өнөө үрс нь бас яах билээ? Тэгэхээр алсаа бодох тэр л монгол ухаандаа аль аль суралцаж байж, биесээ хүндлэн байж, үлгэрлэл гэдэг нь гарч ирэх нь үү гэж түүхийн энэ л ном судруудаас харагдах юм.
Хүн гэдэг өөрсдийнх нь үрийг өсгөсөн тэр л чоносыг сүргээр нь хүйс тэмтрэх араншин түүхийн гашуун үнэнээс бид мэдсэн бол хэрхэх вэ? Сударт: Чонын үүрэнд хутгатай ордоггүй нинжин гэх үгс бий. Энэ юу хэлчихэв? Мөн сударт нэг хар ертөнцийн тухай ч бичсэн байдаг. Тэгвэл эндээс харахад энэ л хар ертөнц гэдэг нь анхаарал татах нь юуны учир юм бол? Ингээд хайтал: Хар Их ертөнцийг цээрлэх талаар мөн сударт бичжээ. Харыг таньж цагаан гэдэг нь тодордог ч бололтой. Гэхдээ бас урвагчийг хар ертөнцөөр устгах гэдэг үг сударт бас бий. Тэгэхээр хар доторт бас ялгаа байх нь ээ. Энэ таньсан цагаан нь тэгвэл нинжин гэдэг нь байж болох уу? Мөн өрсөх шонхор нь нинжин үү? Гэрлийн өргөөнд ирснээрээ бид нинжин болж чадваас энэ давуу нь байж болох уу? Нинжин гэдэг нь тэгвэл чухам юу юм бол?

Sunday, April 30, 2017
Эргэцүүлэл-10 2017.04.30
За тэгээд Итгэл гэдэг тэгэхээр чухам юу болов? ИТГЭХ ЭрДэм хэмээн тодлох
учиг юу байна? Эрдэмийг хичээлээр, эрлийг сурагаар гэх зүйр үг бий. Гэхээр яагаад
заавал түүнд хичээн суралцах болчихов доо?
Сударт: Өргөн ИЭ ЭКЭ ялалт гэдэг үг байх юм.
Энэ юун ялалт болоод явчихав? Юуг ялах юм бол? Ялж чадвал яах юм? Чадахгүй
бол яах юм бол? Ялах гэдэг үгийг дийлэх гэдэг гэдэг дээр итгэх эрдэм маань
хэрхэн холбогдоод байна вэ? Заавал итгэл
гэх нь эрдэм болж байх шаардлагатай юу? МТТТ-39д Итгэ, итгэхгүй бол бишир гэх
үг байх юм. Бид хэрхэн итгэх юм бол? Аливаа дэнсгүй итгэх нь зөв үү? Буруу юу ?
Тиймдээ ч энэ ЭрДэмийн БӨӨ ЭР КҮ гэх үг сонирхолыг маань ихэд татах чинь. БӨӨ гэдэгтэй итгэх нь хэрхэн холбогдож байна вэ? Яагаад заавал
бөө гэх үг бичигдэв? Бөөгийн
сурлагажилтаар энэ эрдэм явагддаг байх нь уу? Бөө нь тэгвэл яагаад монголд байгаа
билээ? Ингээд л итгэл гэдгээ хайлаа л даа.
МТТТ-159д Сэнхрүүлэх, Сэтгэл дүүрэх,
Итгэлцэх гурван суу ухаан нь Тархин гавалаа сэрээх суу ухаан болно гэчих юм. Би
өмнө нь: Өрөвдөх ЭрДЭМ, Харамсах ЭрДЭМ, Хүндлэл хайр гэсэн ийм гурван сэдэв
дээр учираа олох гэж их оролддог байлаа
л даа. Итгэл маань яагаад заавал тахиа жил гарч, надад сэдэв
болон дахин яагаад орж ирэх болчихов оо?
Итгэх хүртэлх тэр л явц сэнхрүүлэх, сэтгэл
дүүрэх гээд нэлээд том даваа даваад явдаг юм байх даа. Тэр давааг тэгвэл хэрхэн
давах вэ? Сударт: БӨӨ тархинд иштэй гэх
үг байх юм. Иш нь тэгвэл юу юм бол? Мөн бас Эр КҮ гэх бас үгс байна. Эрх
гэдэгтэй дүйцүүлвэл юу юм бол? Эсвэл эрэх хайх гэдэг дээр харвал юу болох юм
бол? Бас ЭР буюу удамшил гэдэг рүү харвал яахаар байна? Энэ бүхэн маань яагаад
монголын суу ухааны ЭрДЭМ дээр гарч ирээд байна вэ?
Өөрийн маань дотны нэгэн хүн онгодоо буулгах үед маань хэд хэд золгож
байсан ч чи өөрөөрөө л байсан шүү дээ гээд итгэл багатай. Чи ярьдаг юм аа яриад
л, чиний хоолой хэвээрээ байна. Харин хамаатны нэгэн улаач яг л эмгүн өвгүн
болоод байсан гэх тэр л харсандаа гайхашран ярих. Тэгэхээр энэ юу хэлээд байна
вэ? Гадна талын тэр л байдалд автах нь
амархан, харин дотоод тэр л үгэнд учиг юу байна гэж хардаггүй юм бололтой юм
болов уу ихэнх маань. Бас л бодох асуудал байх чинь. Бас нэгэн танил улаач Онгод
маань шүлэглээд яруу сайхан хэлээд айлдаад байхад ах дүү, төрөл төрөгсөд маань
дургүй байна. Тиймээс хүнийг нэвт шувт хармаар байна гэх юм. Тэгэхээр онгод
буулгаад айлдуулах ч итгэлгүй байх тэр үед бид яах бол? Сэтгэлийг нь татваас бие
нь хаа холдох. Бас хардаг юм байж, мэлмийддэг
юм байж, тэгээд яах вэ гэсэн Эзэн хааны маань үгс бий.
Бас дотны маань нэгэн хүн Оросын зөн билэгийн тулаанд ялсан хүнтэй уулзах
юмсан гэв. Айлаас эрэхээр авдараа уудал гэх зүйр үг бий. Харь хүнд бид итгэлээ
өгөх үү, аль эсвэл удмаа тосон байж учгаа олох нь дээр үү гэх тэр асуулт бас л
олон дунд гарч ирэх нь л дээ. Голсон юм голд, шилсэн юм шилд гэх үг бас л
байдаг. Гэтэл тэр харь хүн нь өөр дээр
нь ирсэн хүний үхэл хэнд хамаатай юм бэ гэх. “Хамаатан” гэх энэ монгол үг их л
учиртай байх нь л дээ. Үнэндээ ч өөрт нь огт танихгүй хүн өөрт нь юуны хамаа байх вэ
дээ. Харин удамдаа хамаатай бол удмаа гэх тэр л итгэл бөхрөхгүй байхад учир бас
байх нь л дээ. Тэгэхээр бид хэрхэн
итгэлцэх вэ? Ингээд дээрхээс харахад итгэлцэхгүй бол яах юм бол гэх тэр л асуултуудад
хариу хайх нь зохистой мэт. Сударт: Бусдад датгавал буруудахыг мэд гэх үгс бас
л бичээстэй байх юм.
Мөн Сударт: удамшилд зохистой ДЭМ ЭрДЭМ болму гэж байдаг. Удамд дамнуулах зохистой байх нь гэхээр
дамнуулахгүй бол яах вэ?
МТТТ-199д: Эндээс юу ухах вэ хэмээвэл бөө хүний үйл өөрийн хэдэн үеэ дааж
буйгаар, ухаан санааг нь тэгшилж буйгаар хэмжигдэх. Ах дүү долоон бөө гагц
өөрийн биеийг зассанаас үр хүүхдийнхээ биеийг зассангүй. Энэ нь муугийн үрийн
хөрс болж, үйлийг үрийг удамд нь үзүүлэхийн Тэнгэрийн бошго болмой.
Энэ сургаалиар гагц өөрийн биеэ болгох бус үр хүүхэд, ач гучаа үйлэнд нь
хамсгаж байхыг бөө үрсэд сануулах аж гэж бичжээ.
Ийм л тавилан заяаг нэгэнт авсан тул үр удмаа засахад маш том асуудал бас л
амьдралд маань байна шүү дээ. Биеэ засах, гэрээ засах гээд л өмнө минь тулгарах
асуудлуудад гарц олохыг нь энэ л түүхийн шаргал хуудаснуудаас тодрохыг яалтай.
Тийм дээ энэ л Итгэх гээч ЭрДэм гарцаагүй эрэл хайгуулын сэдэв болж байна л
даа. Амьдралын мөн чанар тэгэхээр юу болж таарав даа?
Нууц товчооны тайлалаас эрэл хийж явахад сонирхол татах сургамжит нэгэн түүх
гарч ирэх юм. Эргүнэ гэдэг ууланд үлдсэн 60 эмтэй нэгэн Их ноён ер хөвүүнтэй
болдоггүй байж. Уулын хараалаас болоод хэрэвзээ хөвүүн төрөх аваас нэг бол
амьгүй, нөгөө бол эмс хоорондоо
тэмцэлдээд үгүй хийчихээд байна гэнэ. Тэгээд
нэгэн хөвүүнийг чонын үүрнээс олж авсанаа Бөртэ чоно хэмээн нэрлэсэн гэжээ. Энэ
Их ноён маань тэгвэл Их бэхт Дээдэс мөн болж таарах нь уу? Аль эсвэл чонын
үүрнээс олдсон хөвүүн бүрийг ингэж нэрлээд байна уу хэмээн эргэцүүлэн бодох юм?
Энэ юу болчихов? Чонын үүрэнд учиг байна уу? Чин Эсэнд учиг байна уу? Яагаад
чоно үүрэндээ өлзий гэх үг гарсан юм бол оо?
Tuesday, April 25, 2017
Эргэцүүлэл-9 2017.04.23
Өмнөх бичвэр дээрх Өвөл гэж чухам юусан билээ гэх асуултын хариуг эрж хайюу. Хахир, хатуу, хүйтэн, цас мөсөн өвлийг хүсч хүлээдэг нь хэн билээ? Гээд бодохоор хэн ч дургүй мэт. Гэтэл бидний өвүг дээдсүүд яагаад энэ л 4 улиралыг шүтэн дээдлэн амьдарна вэ? Өв-эл, өв- өл, өв-үл, өв-ил, өв-ул, өв-ол, өв-ав гээд л үгний "ӨВ" гэх язгуур нь учрийг нь тодлох нь сонирхол татаад байх чинь. Өвөл болдоггүй байсан бол бид яах бол?
Ингээд л өвлийн тухай асуултууд ундраад байх юм даа. Энгийнээр бодоход бид бүгд л хүйтэнд бэлддэг шүү дээ. Түлээ түлш гэр бараагаа дулаалж, мал тэвээрэгжүүлж, хадлан бэлчээрээ бэлдэн, хувцас эдлэлээ гарган байхгүйг байлгах гэж, ахуйгаа эмхлэн эрвийх дэрвийхээрээ хөдөлцгөөдөг. Хөдлөөгүй нь хүйтэнд зутрана гэдээ хүн бүр л мэддэг. Энэ л газар зүйн улирлын онцлог бид бүхнийг хөдөлгөөнд идэвхитэй оруулдаг. Тэгвэл яагаад заавал өвөлтэй байж байж монгол байх ёстой юм бол. Гэхдээ бас заавал дөрвөн улирлын сэлгээ байдаг. Энэ монголын цаг уурын онцлог. Ингээд л бас л хайлаа л даа.
Сударт: Хэцүү байдлыг нь тух болгосон дэмчүүд гэх үгс байх юм. Өвөл хэцүү байдал мөн үү? Тух болгоно гэдэг нь өнгөлж буй нь мөн үү? Хэцүү гэдэг нь тэгвэл өвөл мөн үү? Хэцүүг давахын тулд хэрхэх вэ? Өргөөнийхөнийг дэмч болох ёстой гээд байдаг. Тэгвэл хэцүүг хэрхэн таньж, хэрхэн даван туулж, хэрхэн тух болгох юм бол? Тух гэдэг нь тэгвэл юу юм бол? Өвлийг тух болговоос Өргөөний бидний давуу тал байж болох уу?
Сударт: Хүйтэн салхи шуурч, хөлдүү жавар хайрч, хөл гар хөлдөж, ЗУД-гай ЖИН ГЭН болохыг Аль хэдийнээ мэдээд, таван тухыг хангадаг Өрх бүл журамтай, гэжээ. За тэгэхээр Өргөөний бидний журам юусан билээ? Журамтай байж тух гээч бий болох нь гэж харж болох нь уу? Журмын нөхөд гээчийн зорилго тодорч байна уу даа. Тэр зорилго нь юу юм бол? Түүндээ хэрхэн хүрэх вэ гэх тэр томоохон асуудал юуг дагуулж, өвлийг өнтэй давах, итгэл сэтгэл зүтгэл гэдэг нь юугаар тодлогдох, юугаар өнгөлөгдөх юм бол?
Сударт: ЧИНГИС ХААНЫ Алтан Дээд Гэр ИЭ-г өвлийн 108 хоногт З6 цээжилдэг гэсэн үгс байх юм.
Яагаад заавал өвөл цээжилдэг юм бол? Нэгэн хүн халуун оронд очиход бүгд л удаан нозоорсон байдалтай, байдаг гэж ярьж билээ. Тэгвэл хүйтэн сэрүүнд тархи сэргэг байдаг юм болов уу? Аль эсвэл өөр учиг байна уу? Зун биеэ ажиллуулж, өвөл нь тархиа ажилуулдаг юм байна уу гэх олон асуулт дагуулж байна даа.
Өвлийн өнгийг бид юугаар төсөөлдөг билээ дээ? Цасан цагаан өнгө тодорч харагддаг биз дээ гээд бодохоор өнгөтэй холбоотой ч юм болов уу? Тиймдээ ч гэрэл байж өнгө харагдана гэвэл бас л гэрлийн урсгалд бас л учир байна уу?
Сударт: Бүрэнхий нь наран өвөл явах цаг бөгөөд хадгалагдан шалтаглаж сарны тус дор бултайн соёолно гэх сонин үгс бас байх юм. Эндээс өвөл хадгалагдана гэхээр юу гэсэн үг юм бол? Мөн бултайн соёолно. Юу хадгалагдан, юу бултайн соёолох юм бол? Энэ эргэцүүлэл гэж юу болоод бөөн бөөн асуулт дагуулаад байна аа гэмээр боллоо шүү.
Эх үрийн судар. Хуу-171. Идэр ес хөдлөх үе: Хөлдүү хүүхдүүд төрөөд байдаг. Юм ойлгохдоо маш удаан. Гэхдээ ойлгохдоо гүн хязгаар хүртэл нь ойлгодог. Тэгэхээр мэргэдүүд төрдөг гэжээ. Энэ их сонин санагдаад байх чинь. Ийм онцлогтой үрс төрдөг гэхээр өвөл гэдэг чинь ямар ч их утга учиртай болчихов доо?
Нөгөө талдаа өвлийн хахир хүйтнийг халуун сэтгэл рүү ус цацах хөлдүүс буюу хов жив, гай гэмээр зүйрлэвэл яах бол? Сударт: Гай гэмээр шалгагдах гэсэн үгс бий. Сударт Хөөрхөн хатны хов муухай ч хожмыг бодоход тустай гэсэн үгс бий ч, хожмын хойчид хэрэгтэй хов, хоёргүй сэтгэлтнийг холдуулах хов гээд янз бүр байх нь л дээ гэж харвал яаж байна?
МТТТ хуу-147: Уур нэгдэж үүл болно. Үг нэгдэж ухаан болно? Харин хов нэгдвэл юу болох бол гэмээр байх чинь? За тэгвэл гарц нь юу юм бол? Цагийн байдал бидэнд юуг анхааруулнам бэ?
Гарцаа хайсан эрэл: МТТТ хуу- 151: “Дотоодоос учгийг ухтухай” гэсэн сануулгатай. Энд эчнээ хэлэлцэгдэх тухай өгүүлэгдэж Бүлээнээ хардахыг тодлон, нэгэн бүлд хүртэл Эвдрэл гэмтэлийг үүтгэх Эв үгүй санаа төрдөгийг тодолжээ гэжээ.
Тэгвэл энэ л эв эеийг эвдрэлцүүлэх хов хорыг таслах нь дотоодоос учгийг ухах нь юм бол Эзэн хааны анхааруулсанчлан нүүр нүүрээ харж байж үг нэгдэх нь гарц байж бас болох уу?
Тиймдээ ч Сударт: ИТГЭХ ЭРДЭМ: Сэтгэх магадлах найдах БӨӨ Эр КҮ-тэй хурц гурван ЧУ КУР-тай гэх үгс байх юм.

Wednesday, April 19, 2017
Эргэцүүлэл-8 2017.04.16
Өмнөх бичвэрийн өөдрөг гэх үгийн талаарх асуулт юуг хэлнэ вэ? Монголчууд зовхи нь өөдөө гэж ярьдаг. Мөн долоон голтой ч гэх нь бий. Бидний хувьд энэ үг энгийн эгэл үг мэт байх ч харин Алтан сударт бичсэнээр өөдрөг байхын тулд амьдарна гэхээр их л сонирхол татаад л байна даа. Амьдрахын тулд өөдрөг байхгүй гэж үү ч гэмээр. Гэтэл яах аргагүй сударт өөдрөг байхын тулд амьдрах гэх юм. Энэ юу болчихов?
Эхлээд өөдрөг байж дараа нь амьдрах нь гэхээр эрэл хаашаа хөтлөөд байна вэ?
Гэрлийн өргөөнд ирээд ижил нөхөдтэйгөө учирч түүхийг судалснаараа өөдрөг байх болсон тухайгаа өмнөх бичвэр дээр бичсэнчлэн зөв газраа, зөв цаг үед, үнэнч зөв нөхөдтэйгөө учирснаар өмнө минь өөдрөг амьдрал дэлгэгдсэн ч юм болов уу даа. МТТТ-д ч ЗӨВ ТЭНД гэсэн үг бас байх юм.
Тэгэхээр Амьдрал гэдэг нь тэгвэл юу болчихов? Өнөөгийн бидний амьдал гэдэг маань тэгвэл амьдрал мөн болж таарав уу? Үгүй болж таарав уу? Бас л том сэдэв рүү орчихов уу даа?
Сударт: Орчлонгийн амин чанарыг онож үйлдвээс амьдрал болдог гэж бичсэн байх юм. Эндээс харахад онож үйлдэх дээр өөдрөг амьдрал гээч гарч ирдэг байх нь гэж харж болохоор байх чинь.
МТТТ-103 хуудас: Нэг үлгэрийн төгсгөл Нөгөө үлгэрийн эхлэл гэх үгс байх юм. Энэ л хоёрхон мөртөд бүхэл бүтэн амьдралын утга учир байгаа юм биш үү? Эхлэл төгсгөл хэрхэн үргэлжилж байна вэ? Тасалдах уу? Тэгвэл юу болох юм бол? Өөдрөг байх нь үүнд хамаатай юу? Төгсгөлийг эхлэл болгох тэр л холбоог Бат цагаан холбоо сүүнд гаргаж өнгө юуг нь тодолсон байж болох уу? Энэ л холбоог бат гэдэгт уяа нь илэрч, цагаан гэдэгт өнгө нь тодорч, холбоо юунд чиг нь гараа юу хэмээн өөдрөг гэх үгийн утгыг үгэн дээр нь илэрхийлж болох уу?
Гэтэл МТТТ- 133 хуудас: Өвөлжөөгөө өнгөлөөгүй айлын Өнтэй өвөл хийсдэг гэх үгс байх юм. Өвөлжөө өнгөлөх гэдэг маань юусан билээ. Жилийн 4 улиралтай монголчууд бидэнд өвөл ирдэг нь гарцаагүй билээ. Малчид маань өвөлдөө бэлдэнэ. Харин өргөөний бид тэгэхээр юу бэлдэх юм бол?
МТТТ-133 хуудас: Хаяа харагдвал хариуц, Хамар харагдвал хэлц гэх үгс бас байна . Бидний нэг маань алдахад хаяа харагдвал яаж хариуцагдах вэ? Бас яаж хэлэлцэх вэ? Өнгөлөх гэдэг нь чухам яг юу гэсэн үг юм бол? Өөдрөг байж өнтэй давах уу? Өнтэй өвлийн дараа өөдрөг байх уу? Тиймдээ ч өнтэй өвөл гэдэг маань бас л асуудал дагуулаад байх юм даа?

Sunday, April 9, 2017
Эргэцүүлэл- 7 2017.04.09
Монгол Товчоо Түүхийн
Тайлал- 128 хуудас. Чанай Дээдэс: Алсаа харж амьдар гэж
бичигдсэн байх юм. Эндээс гарсан Түүхийн энэ л судар номонд алсаа харж амьдар
хэмээн сургах учиг нь юу юм бол? Алс нь юу юм бэ? Ингэхэд бид алсаа харж чадаж
байгаа бил үү? Яавал чадах юм бол? Алсаа харахгүй бол яах юм бол? Гээд л асуулт
бас л ундарч байх юм. Ингэхэд Гэрлийн Өргөөнд ирсэнээрээ бид алсаа харж чадаж
байна уу? Чадаж байгаа бол энэ нь бидний давуу нь байж болох уу? Давуу нь
хэрхэн батлагдаж байна вэ? Алсаа харж амьдар хэмээх энэ л ухаан энгийн мэт,
байдаг л мэт боловч хэрхэн, яаж, яагаад гэдэгт мөн л олон олон асуулт дагуулан
байх шиг байна уу даа.
Өмнөх бичвэрт
бичсэнчлэн гэрэл байж алс харагдах гээд байна уу даа хэмээн энэ эргэцүүлэл
маань үргэлжлэл болон асуулт тавьж байх юм. Харин буруутай амьдарвал алсаа харж
чадах болов уу? Сударт өнгөрснөөс өнөөдөр ирээдүйг бүтээх гэсэн үг
бий. Өнгөрсөн маань өнөөдрөөр дамнан ирээдүйн холбоос юм бол өнөөдөр гэх энэ л
өдөр цаг хугацааны гол зангилаа болон яг энд зогсон буйн учиг болж уруудах уу,
урагшлах уу хэмээн бидэнд дахин дахин асуулт тавьж уяас болдог юм биш
байгаа. Сударт ялагдана гэж үгүй гэх үг
бий ч ялагдвал яах вэ хэмээн асуулт тавих болзол бодол санаа чилээх тэр л бүхэнд
бид бэлтгэлтэй байна уу? Түүх бидэнд юуг
өгүүлэх гээд байна вэ?
Хэдэн нөхөдтэйгөө
гаргасан Ёст түүх хэмээх эмхтгэл номондоо бид өнгөрсөн түүхээс эрэл хийж ёс гэх
зүйл юу юм бол? Өнөө л өөрчлөгдөхгүй хувиршгүй үнэн маань ёс болж үлддэг юм биш
үү? Тэр л ёс гэх зүйл өнөөдөр ч маргааш ч үнэ цэнэ болж байдаг юм болов уу гэх
санааг чадан ядан гаргах гэж хичээсэн билээ. Та бүхэн уншаад шүүмжээ өгвөл ихэд
гялайх байна даа. Энэ л түүх гээч маань хэнд
зориулагдаад, түүнийг үнэн хэвээр үлдээхийн тулд яагаад янз бүрээр оролдон
зовлон бэрхшээлийг туучнам бэ?
МТТТ 132 хуудсанд: Кау Бай Ул Дээд Эсийн айлтгалд :
Хонь, хурга үгүйгээр
Хоолойгоо юугаар цатгахнав.
Хондод унах үргүйгээр
Хожмыг юугаар сэтгэнэм гэжээ.
Тэгэхээр алсаа харах маань гарцаагүй л хожимын үрс маань байх нь л дээ.
Гээд судраас мөн хайтал: Унагыг 36,
тугалыг 10, Ишгийг 10, Ботгыг 36, Хургыг 10 сайн шинжээр шинжиж байж сүргийн
манлай болгох эсэхээр шийддэг талаар бий. Яагаад заавал шинжиж сонжоод байгаан бол
гэхээр байна уу? Үр хүүхдүүдээ хүртэл төл хэрхэн авсанаар шинждэг гэхээр сонин
байгаа биз дээ?
Үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг билээ бид гэж зогсосхийгээд тунгаамаар
болчих чинь. Хамтаараа ярилцаж байхдаа “Зогсосхийн” гэх энэ үгийг Намсрай гуайн
номноос уншихад их л содон санагдаж билээ. Яагаад зогсосхийх болов? Энэ юунд
хэрэгтэй гэж гэхээр байгаа биз? Зогсосхийгээд өргөө хотлоо ажиглавал юу ажих
бол?
Үр маань удам гэдэг чинь заавал үргэлжлэх ёстой юу гэж асуув. Үргэлжлэхгүй
бол яах вэ гэв. Удмаа заавал үргэлжлүүлэх ёстой биз дээ гэв. Энэ л асуулт
өнөөдөр чухлаар гарч ирээд байна уу гэх тэр л үгийн балчир хүү маань хэлэх нь
юуных вэ? Алсаа харж байгаа нь энэ мөн үү? Манай Үгэн Үнэ цэнэ ТББ-ын маань
чөлөөт ярилцлага сургалт маань ч энэ л өрх бүл бүхний өмнө тулгарч байгаа гэр
бүлийн хүмүүжилд түлхүү анхаарч, гол зорилго болгон үгэн дээр ажиллах нь
чухалтай бас л тулгарч байна. Ингээд харахад Гэрлийн Өргөөнд ирсэнээрээ би ижил
олонтойгоо учирч энэ л өнгөрснийг өгүүлэх түүхэнд онцгой ач холбогдол өгч
сурч, үнэн түүхтэйгээ учирч, түүнээс сургамж
авч болдогийг ухаарч, амьдралдаа сэрэмж авах гэж хичээх болсон маань ирээдүйгээ
өөдрөг харах болсон шүү.
Гэтэл Сударт Өөдрөг байхын тулд амьдрах гэсэн үгс бий. Энэ ямар учиртай
болчихов?
Subscribe to:
Posts (Atom)