Mиний нүдээр орчлонг тольдвол
Мишээх нарны амийг мэдэрнэм
Мөнхрөх оюуны сүрийг мэдэрнэ
Мэлмий тунгалаг сэтгэлийг мэдэрнэм
Миний чихээр орчлонг сонордвол
Мөнгөн саран бүүвэйлэхийг сонсоно
Мөрөн гол дуулахыг сонордоно
Мөр болгон шивнэхийг сонордоно
Миний гараар орчлонг мэдэрвэл
Хуйлран эргэх эрчмийг мэдэрнэ
Хатууг зөөллөх учгыг ухаарна
Хайраар тарих жимсийг түүнэ
Миний хөлөөр орчлонд гишгэвэл
Зүрхэнд хайр ирэхийг мэдэрнэм
Зөнгөөр ухаан тэлэхийг мэдэрнэм
Зөөлөн дуслах совинг мэдэрнэм
Миний мэдрэмжээр хорвоог үнэртвэл
Долгилох урсах цэцэгсийг мэдэрнэм
Догшин салхины чигийг мэдэрнэм
Доргин ирэх өөрчлөлтийг мэдэрнэм
No comments:
Post a Comment