Өвгөдийн ухааныг
өвлөн авч
Өлчир зүрхэндээ
орчлонг багтааж
Тулах таван
хаалгыг татан
Түших олон ардаа
энэрч
Эх Дэлхийнхээ
амгаланг хамгаалж
Эрдэм оюун бүхнээ
зориулж
Алд биеийн алжаалыг
үл тоон
Алтан төрийн
төлөө зүтгэж
Долоон үеээрээ
Тэнгэртээ мэндэлж
Зарлиг юугий нь
өвлүүлэн үлдээж
Үрс балчираа
сурган хүмүүжүүлж
Үлгэр домгийн үргэлжлэл болж
Үлгэр домгийн үргэлжлэл болж
Аав Ээжийн ясан
цусанд
Амин нэмж хүчин
болмуй
No comments:
Post a Comment