Ээж минь наддаа
эрдэнэ билээ
Эргэх жамын
тайлал билээ
Эрчилсэн утасны
гогцоо билээ
Эвлэхүйн ухааныг
нээгч билээ
Торгон зүрхний
бурам билээ
Тоост хорвоогийн
ачтан билээ
Намайг төрүүлсэн
энгэр билээ
Нарт хорвоогийн
гэрэл билээ
Хэнээс ч илүү
хайрлах билээ
Хажууд минь
намайг дэмнэх билээ
Хатууг давахад түшиг билээ
Хэлсэн бүхэн нь эрдэнэ билээ
Элбэрэл хайрыг
удамшуулагч билээ
Эх Дэлхийнхээ үр
нь билээ
Энэхэн биеэрээ
эрчим түгээж
Эргэхүйн жамыг
ухааруулсан билээ
Зөөлнөөр эвлэсэн
бүүвэй билээ
Зүүд нойрыг минь
манагч билээ
Зөөлөн үгсээр
эрчим нэмэн
Зүйрлэшгүй
хайраар ундрагч билээ
Аадрыг аргадах үүл билээ
Алтан нарны илч
билээ
Авьяас билэг
ундарга бүрээр
Аргагүй намайг
төөнөгч билээ
No comments:
Post a Comment