"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, November 4, 2013

Амин


Өвгөдийн ухааныг өвлөн авч
Өлчир зүрхэндээ орчлонг багтааж
Тулах таван хаалгыг татан
Түших олон ардаа энэрч
Эх Дэлхийнхээ амгаланг хамгаалж
Эрдэм оюун бүхнээ зориулж
Алд биеийн алжаалыг үл тоон
Алтан төрийн төлөө зүтгэж
Долоон үеээрээ Тэнгэртээ мэндэлж
Зарлиг юугий нь өвлүүлэн үлдээж
Үрс балчираа сурган хүмүүжүүлж
Үлгэр домгийн үргэлжлэл болж
Аав Ээжийн ясан цусанд
Амин нэмж хүчин болмуй

Ээждээ


Ээж минь наддаа эрдэнэ билээ
Эргэх жамын тайлал билээ
Эрчилсэн утасны гогцоо билээ
Эвлэхүйн ухааныг нээгч билээ
Торгон зүрхний бурам билээ
Тоост хорвоогийн ачтан билээ
Намайг төрүүлсэн энгэр билээ
Нарт хорвоогийн гэрэл билээ
Хэнээс ч илүү хайрлах билээ
Хажууд минь намайг дэмнэх билээ
Хатууг  давахад түшиг билээ
Хэлсэн бүхэн нь эрдэнэ билээ
Элбэрэл хайрыг удамшуулагч билээ
Эх Дэлхийнхээ үр нь билээ
Энэхэн биеэрээ эрчим түгээж
Эргэхүйн жамыг ухааруулсан билээ
Зөөлнөөр эвлэсэн бүүвэй билээ
Зүүд нойрыг минь манагч билээ
Зөөлөн үгсээр эрчим нэмэн
Зүйрлэшгүй хайраар ундрагч билээ
Аадрыг аргадах үүл билээ
Алтан нарны илч билээ
Авьяас билэг ундарга бүрээр
Аргагүй намайг төөнөгч билээ

Аавдаа


Аав минь та миний шүтээн
Амин зүрхний гол билээ
Урсах нулимсаар орчлонг гийгүүлсэн
Уудам талын мод билээ
Аав минь та миний шүтээн
Алтан нарыг холбогч билээ
Аялгуу дууг  дамнуулагч билээ
Аврах учигны эхлэл билээ
Тоост хорвоог  тэнцүүлэгч билээ
Төгөлдөр ухааны сүв билээ
Төөрөг юугаараа намайгаа илгээсэн
Түмэн бодисын нууц билээ
Аав минь та миний шүтээн
Аргадах дууны минь цуурай билээ
Амьдралын учгыг үрсдээ өвлүүлсэн
Алд биений эхлэл билээ
Эргэх Дэлхийд үйлээ бүтээсэн
Эгэлгүй нэгэн авьяастан билээ
Энх тунхыг үрсдээ хайрласан
Эрчит нэгэн жигүүр билээ
Аав минь та бидний шүтээн
Алтан дэлхийдээ заяасан одон
Агуулах зүрхний тод гэрэл
Анивчих тусам нэмэгдэх гэгээ
Хатууг  таниулсан эрдэм билээ
Хайр нь дотроо гал билээ
Учиг бүхнийг бидэндээ дэлгэсэн
Урсгал дөлгөөн мөрөн билээ
Аав минь та дотнохон үнэр
Агь ганганы бүлээн салхи
Уудам хорвоод заяасан тавилан
Ухаан юугаараа хөглөсөн эрчим
Аав минь та миний шүтээн
Аргадан уйлах голын чимээ
Төрсөн нутагтаа тэмүүлсэн хүлэг
Тэнхээ юугаа зориулсан давалгаа
Аав минь та миний нулимс
Арчих тусам урсах ундарга
Алаг Дэлхийд ирсэн түүх
Ардаа бүхнийг багтаасан Ертөнц

Thursday, October 31, 2013

Үрс минь

Үрс минь наддаа үнэт Эрдэнэ
Өвлүүлэх Тангарагны сүв нь билээ
Өр зүрхний минь уяа билээ
Өөрөөсөө ч илүү хайрлах билээ
Аавын ясыг өвлөсөн билээ 
Агтанд мордох золбоотон билээ
Алсад гарах эрэлчин билээ
Айсуй Түүхийг бичилцэх билээ
Ишнээс Дэлбээлсэн цэцэг билээ
Эгэлгүй нандин Оюунтан билээ
Энэ биеээрээ эвлэхүйг цогцлоох
Эрхэмсэг оршихуйн түрлэг билээ
Үндэснээс ургах жимс билээ
Үргэлжлэл хойчийн баталгаа билээ
Үлдээх Мөрийн минь нотолгоо билээ
Үлгэр туулийн үргэлжлэл билээ
ХААНт Төрийн Түшиг билээ
ХАТАН ухаанаар Тулах билээ
Хатан зоригтны үрс билээ
Хатууг давах Зоригтнууд билээ
Алтан Дээдийг өвлөх билээ
Алсдаа бусдад түгээх билээ
Айлыг цогцлоож Ахуйг бүтээх
Аргамж ухааны үргэлжлэлүүд билээ
Надаас тасарсан цус билээ
Нарнаас ургасан үр билээ
Сарнаас тосох билэг билээ
Саруул Орчлонгийн түүх билээ
Өвгөдийн ухааныг өвлөсөн билээ
Өнийг ирээдүйг цогцлоох билээ
Өндөр ТЭНГЭРийн бошгийг түгээн
Өвлүүлэх Аялгууг хөглөх билээ

Сэтгэлийн хөг

Өдрөөс өдөрт Нарнаас наранд
Өсөн буй зүрх сэтгэл
Өвлөж авсан хүсэл тэмүүлэл
Өнө мөнхийн мөрөөдөл билээ
Хайр энэрэл халуун сэтгэл
Ханьсах жамын ханийг сонгоход
Эргэлдэн хуйлрах эрчим бүхэнд
Энэ бие зохицолыг олно
Гэвч түүнд саад бас байх
Гэгээлэг бүхэнд сорилт бас байх
Ахас Ихэсийн ариун Гэр Иэ нд
Алсын зам мөр болмуй
Хөврөх сэтгэлээ түр барин
Хүчит давалгааг эвлэх ухаан
Энэ биенд шингэх эсэх
Ээдрээ болон намайг чангаана
Алдсан итгэл алсад л байна
Аажуу ч гэсэн хүлээх сэтгэл
Андгай тангарагийг бөхлөх хүсэл
Аажим аажмаар намайг түрнэ
Эргэх жамыг би сөрсөнгүй
Энэрэхүйн хайраар би дутаасангүй
Энэхэн ухаанаа эвлүүлэх нь дутав уу
Эвлэхүйн сүлжээг би дутаав уу
Алин болохыг тунгаах л юм
Андуу зүдүүг үл хүснэм
Эвлэх ухаанаа сүлэн сууна би
Эргэн тулвал яахаа бодном
Хайр гэдэг агуу билээ
Хань гэдэг мөнхийн билээ
Энэ орчлонгийн эргэх жамаар
Эргээд л учрах хос заяа
Төгс бүтээсэн өвгөдийн ухаан
Төгөлдөр оюунт өвгөдийн үрс
Эрхэм бүхнээ үрдээ заяасан
Эгэлгүй даруу миний шүтээд
Алагхан зүрхэнд минь багтах тэд минь
Аав минь өөж нар минь билээ тэд
Бидний сэтгэл нэг билээ
Билэг оюун нь Суу билээ
Хан Тэнгэрийн түшиг минь билээ
Хатууг давахад тулах  билээ тэд
Амьдрал намайг сорином буюу
Аль болгоныг үзүүлнэм буюу
Тэнхээ юугий минь сорином буюу
Тэгш явахыг минь харнам буюу
Давааны цаана даваа буюу
Давах ёстой удам буюу
Дэлхийн төлөө төрсөн буюу
Тэнхээ бүхнээ зориулах буюу
Энх тунхыг хүсэх буюу
ЭрДэм бүхнээ зориулах буюу
Арга билэг авьяас ухаан
Аль бүхнээ баринам буюу
Алдхан биений бүхий л учигаар
Андгай Тангараа бөхлөх буюу

Tuesday, October 29, 2013

Өвлөхүйн цэвэр

Тэнгэрийн бошигт зохицон байж
Тэсэж магад гарах Арга ухаан Зөн билэг
Мэлмийд харагдан Мэдрэмжийг цогцлоон
Оршихуйд түгэн Тархинд цуглан
Тайлал болон Эр Дэмийг Хур болгон
Эвлэхүйг зангилаа болгон
Эвийг СУУ болгон
Тогтоосон үйлээ Тов болгон
Торгон Мэдрэмжийг Эв болгон
Үндэснээс хөөн, Үрээ тарьж
Өвлүүлэн үлдээж, Өргөнөөр сүлжиж
Ид шидээр нь Арга билэгээр нь
Хаан Ухаанаар нь Хатан Оюунаар нь
Өнгөрсөнөөс одоо Ирээдүйд цогцлоох
Өвлөхүйн Ерэн цэвэр буюу



Бошиг

Мөнх Хөх Тэнгэрийн
Мөрлөх хүчит Эр Чим
Миний алагхан Дэлхийд
Хууль болон буухуйд
Амьтай биетэй болгоныг
Алагчлалгүй үзэх Наран Ээж
Амар түвшин сайхныг
Амлалт болгон илгээхүйд
Хөх толбот Төө тэн нар
Хөглөх утгыг танин тайлж
Оршихуйн жамд зохицон байж
Оломлох юуг бүтээн байж
Олон үрсээ бэлдэн байж
Ололт юуг цогцлоон байж
Бидний бадрал ирэх буюу
Билэг ухаан түгэх буюу
БӨӨ гэгээн бүхүй дор
Бултаар таарах учигт зангилаа
Эргэх Дэлхий энэ л хэвээрээ
Ээлжлэх улирал нь нэг л янзаараа
Тогтохуйн сүлжээ нь нэг л жамаар
Тоолол болон түгэн байхуйд
Алтан сүлжээг эрчимнэн байх
Айл бүлээ залан байх
Түвшин Төрийг төгс бүтээх
Түмэн олон минь амгалан байг ээ

Monday, October 28, 2013

Бөө гэгээн тархитан

Ил далд бүхнийг эвцэлдүүлэн Бадраагч
Ирээдүй өнгөрсөн одоог эвлүүлэн Бүтээгч
Ирт Сурлагаар  ЭН Боловсрогч
Ижил Андууддаа Итгэл Даагч
Туулах замын тов Тодорхой
Түших андууд нь эв Илхэн
Төрт ёсны тулах Түшиг
Түмэн олныг төвшитгөн Засагч
Оршихуйн Үнэнд бүрэн Таарагч
Оул бие нь эрчимийг Ологч
Бодол санаа нь Орчлонг Багтаагч
Болох болохгүйг адилхан Хайрлагч
Өгөө авааг өвлөн Тэнцүүлэгч
Өр зүрх нь галаар Бадамлагч
Өвгөдийн ухааныг өвлөн Залгамжлагч
Үлгэр туулинд мөнхрөх Гавьяатан
Эргэх жамыг угтан Тосогч
Ээж аавын ачийг Хариулагч
Эв санаа нэгдлийн хүчээр
Эхэлж буй цагийг Тунхаглагч
Хүсэл зорилгоор нягтран Нийлэгч
Хүүний аийийд Хэмийг Тогтоогч
Хүй Дэлхийн элбэрэлт Үр
Хөх ертөнцийн авран Хамгаалагч

Sunday, October 27, 2013

Хэрхэн

Би хаанаас эхэлж
Би хаана хүрэх вэ
Билэг оюун хаана эхтэй
Бодол санаа юунд вэ
Эхлэл хаанаас түгэж
Төгсгөл хаа хүрэх вэ
Зөв бурууг хэрхэн ялгаж
Зүүд сэрүүнээ хэрхэн таних вэ
Оршихуйн жамыг яаж ухах вэ
Ойлгох ухаан хэрхэн түгэх вэ 
Эв нэгдэлийг юу гэж бодно
Энэрэл хайр хаанаас түгнэ вэ
Буурал хорвоог хэрхэн таних вэ
Бусдын дэмийг хэрхэн тогтоох вэ
Андын журмыг хэрхэн олох вэ
Айдасаас салахаа хэрхэн ухах вэ
Айл болж хэрхэн зүтгэх вэ
Алтан төрийг хэрхэн тогтоох вэ
Наран мэт  хэрхэн ээх вэ
Аадар мэт хэрхэн мохоох вэ
Мөс чанарыг хэрхэн олох вэ
Мөрөөдөл биш гэдгийг хэрхэн итгүүлэх вэ




Ундарга

Бидэнд юу дутагдаад байна вэ
Билэг оюун төгөлдөр бүтээгдсэн бус уу
Алдхан биеийг амар байлган
Авах гээхийн утгыг ч танилгүй
Хүсэл зоригоо таньж дийлэлгүй
Холын зорилгоо ухаж чадамгүй
Хөөрхий бидний ухаан гээч
Хөвөн явах үүлс мэтээ.
Хаа хүрэхээ ч мэдэхгүй байна уу
Хатууг жаргалд бодоод байна уу
Энх тунх оршихуйн жамыг
Элэг зүрхэндээ мэдэрмээр байна уу
Өтүгэ үеийн өвгөдүүд минь
Өөдөс үрсийн Ухаан юуг
Өнө мөнхийн Үргэлжлэл юуг
Өвлүүлэн өгөх Эр ДЭМ юуг
Танин мэдэхүйн Ололт юуг
Таавар болсон Учиг юуг
Ололт бүрийн Нууц юуг
Оройлон манлайлах Хүсэл юуг
Эвлэхүйн хүрдэнд шившин байж
Энх тунх бэлэглэв дээ
Хаанаас олохоо үрсүүд мэдэх үү
Халширч суулгүй Хайгаад үз
Алдхан биенээсээ Ухаад үз
Авах Оюуны түүчээг нээ
Хайвал Хажууд чинь байна
Эрвэл Дэргэд чинь байна
Энд тэндээс эвлүүлэн
Эх Үндэсээ бүтэн болго
Үндэстэй байж Ургах бус уу
Үртэй байж Үргэлжлэх бус уу
Оролдоод үз Сэтгээд үз
Уудлаад үз Ухаад үз
Хаа хүрэхээ мэдээд
Халшралгүй бүгдийг Тунгаахтун
Энэ бол эхлэл мэт
Эгэлгүй түүхийн үргэлжлэл мэт
Хайр энэрэл бодол хүсэл
Хамтдаа байгааг Мэдрэх болно
Өвгөдийн шид үүнээс Эхтэйг
Үл мартаж Үлгэрийг түгээ

Friday, October 18, 2013

Ээхүй

Бодлын хүчээр бултаараа дэмнэвэл
Буурал Дэлхийд эрчимээ түгээх
Балчир үрсийн Гэгээн сэтгэлд
Бидний зүтгэл хүч болмуй.
Хайр энэрэл харанхуйг гийгүүлж
Хатан Ухаан Суу заль дор
Харвах мууг эргүүлэн цайруулж
Халдах дайсны хүчийг сөрнө
Эв нэгдэл Эрхэм Анд
Энэ бүхний гогцоо болно
Эвлэхүйн билэгээр нэгийг цогцлоож
Эрчимнэх урсгал галаар наадмуй
Тэнгэрт мэндлэх арга ухаан
Тэнхээ тамирт хүчин болж
Хүршгүй мэт санагдах тэртээд
Хормын төдийд аялах мэтээ
Тансаг аялгуу талаар түгж
Таатай үнэрийн мэдрэмж сэргэхүйд
Ээх Нарны эрчим бүр
Энэ биеээр шурган байхуй
Хөвсөлзөх үүлсийн чөлөө бүрээр
Хөөрөн баясах дүр тодорч
Цоморлигт дэлбээлсэн утга бүхэн
Тоолол болж хүрдээр эргэмүй   
  

Monday, October 14, 2013

Бүүвэй

Эвлэг зөөлөн үр минь бүүвэй
Энх тунхыг бэлгэдэн бүүвэй
Өөжий аавын үргэлжлэл болж
Өргөн Дэлхийн заяа болж
Түмэн бээрийн цаанаас ирж
Төгөлдөр ухаанаа эндээ гаргаж
Торгон мэдрэмж тооцоо бүрээр
Тух юугаан олон мэндэлж
Хэрхэн хийх үйлээ тунгаах
Хэлэлцэх олон Андаа дагуулан
Эргэх хорвоогийн хуулийг тулан
Энх тунх мэндлэв дээ
Эрчлэн сүлжигдсэн бүхнээ
Энэ биендээ илгээн байж
Эв болон энхийг тунхаглан
Элдэв бүхний гогцоо болон
Эгэлхэн биеэрээ тайлал болон
Үүц задалж үүд нээх
Үнэн гэдгээр тулан цахлах
Өөдсийн чинээ үр бүүвэй
Өрлөг өжийн үргэлжлэл бүүвэй